Уулзалтын зорилго нь: Улсын Их Хурлын 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримлтах бодлого”-ын тухай 64 дүгээр тогтоол, Засгийн Газрын 2012 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн “Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн тухай 37 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, төрийн бус байгууллагатай хамтран ажиллах уялдаа холбоог сайжруулах, Автотээврийн салбарын зарим, ажил үйлчилгээг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх, 2013 онд хамтран хийж хэрэгжүүлэх ажил үйлчилгээний талаар санал солилцох ажээ. Уулзалтанд:
Оролцох байгууллага
• Авто тээврийн салбарын инженер техникийн ажилтан бэлтгэдэг Их дээд сургууль, сургалт эрдэм шинжилгээний байгууллага;
• Авто тээврийн салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэдэг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд;
• Авто тээврийн салбарын төрийн бус байгууллагууд;
Хаана, хэзээ: Зам тээврийн яамны хурлын танхимд 2012 оны 12 сарын 18-ны өдрийн 16 цаг.
Холбоо барих утас: 243407, 99884177, 88205880, 94044801 Веб хаяг: www.mrt.gov.mn