Тус хуралд УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан, ҮХААЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Чой-Иш, НҮБ-ын ХХААБ-ын Шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргал нар урилгаар оролцсон ба ҮХААЯ, МХЕГ, ХЭШҮ-ийн "САМО" институт, "Хүнсний аюулгүй байдлын төлөө" ТББ, Meрси корпс Монгол ОУБ, НЭМХ, СХЗГ, "Барс хүнс" хүнсний нэгдсэн лаборатори, Хүнсний аюлгүй байдал, хоол судлалын нийгэмлэг, Монголын сүү судлал, шинжлэх ухааны холбоо, Хар хорин зах, ХААИС-ийн ЭТХС, МЭБС, АБС, МЭХ, УМЭАЦТЛ, УХЭШХ зэрэг байгууллагын төлөөлөл оролцов.
Энэхүү хуралд төрийн ба төрийн бус байгууллага, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, эрдэмтэн, судлаач, багш нарын ирүүлсэн 36 илтгэлийг бүтээл болгон эмхтгэж хэвлүүллээ. Монгол Улсын төр, засгийн газар, мэргэжлийн байгууллагууд хүн амыг эрүүл ахуйн шаардлага хангасан, аюулгүй, чанартай хүнсээр хангах талаар анхаарал хандуулсаар байна. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар “Хүнсний аюулгүй байдал” хөтөлбөрийг боловсруулж, Хүнсний тухай хуулинд хүнсний аюулгүй байдлыг хангах асуудлыг онцлон тусгахаар ажиллаж байна.
Мөн сүүлийн жилүүдэд зайлшгүй хэрэгцээт хоол, хүнснийхээ дийлэнх хэсгийг дотоодоосоо хангах чиглэлээр багагүй ахиц дэвшил гаргаж байгаа ч хүнсний эрүүл ахуйн баталгаа хангалтгүй, бэрхшээл, шийдвэрлэгдээгүй олон асуудал хуримтлагдсаар байна. Энэхүү нөхцөл байдлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шүүн хэлэлцэж, тунгаан боловсруулж, тулгамдсан гол асуудлыг шийдвэрлэх арга замын талаарх санал, бодлоо нэгтгэн дүгнэж зөвлөмж боловсруулан гаргаж байна.