logo
Авто засварын газрууд үйлчилгээнийхээ үнийг ил тавьж эхэллээ

Авто засварын газрууд үйлчилгээнийхээ үнийг ил тавьж эхэллээ

2012/12/18
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас /ШӨХТГ/ авто тээврийн хэрэгслийн засвар, үйлчилгээ эрхлэгчдийн өөрийн үзүүлж буй үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний үнэ, тарифыг албан ёсоор тогтоож, бичмэл хэлбэрээр хэрэглэгчдэд ил тод байхаар байршуулж мэдээлэхийг шаардсаныг даган мөрдөж эхэллээ.
    Тус газраас дээрх төрлийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж, иргэдийн үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгаж, дээрх шаардлагыг тавьсан юм. Мөн дээр нь тээврийн хэрэгслийн агрегат, гузов засвар эрхлэгч нь өөрийн үзүүлж буй үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнд чанарын баталгааг албан ёсоор тамга, тэмдэг бүхий хуудсаар гаргаж үйлчлүүлэгч бүрт өгч байхыг шаарджээ. Энэ дагуу хэрэгжилтийн хяналт шалгалтыг хийхэд завсар үйлчилгээний газрууд зөрчлөө арилгаж эхэлсэн бөгөөд харин зөрчлөө арилгаагүй аж ахуйн нэгжийг ШӨХТГ-т мэдэгдэхийг иргэдэд сануулж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш