logo
Дөрвөн ерөнхийлөгчийн имиж

Дөрвөн ерөнхийлөгчийн имиж

2012/12/18
Анхны ерөнхийлөл буюу түрүүлж сэрсэн гуйлгачин

Тэр бол хамгийн сэргэлэн нь. Зальтай овжин нь. Энэ чанараа хээгүй, гүндүүгүй гэх хоч, хэв шинжээрээ нуун далдалж чаддаг нэгэн. Түүнд их том алсын хараа гээд байх зүг чиг байсангүй. Өөрийн хэрээс давж хэтийдсэн зорилго, амбиц ч байгаагүй. Тэр анхных нь учраас урьтаж, өрсөж болох тэр л хүрээний ажлуудыг барьж авсан. Түүнийг Ерөнхийлөгч болж байх он цагт Монгол орон буй дүрээрээ “алтан дээр сандайлсан гуйлгачин” байв. Харин анхны Ерөнхийлөгч маань сандайлж буй алтаа бусдад зарж, гэдсээ борлуулах арга замыг “Алт” хөтөлбөрөөрөө нээлээ. Тодорхой хэлбэл, тэр “түрүүлж сэрсэн гуйлгачин” юм. “Би гуйлгачин баймааргүй байна. Сандайлж буй алтаа зарж, баяжиж хөлжие” гэж хамгийн эхэнд орилсон овжин П.Очирбат одоо Монголын толгой баячуудын нэг болжээ.
Бүсээ чангалахаас аргагүй өлөн зэлмүүн зах зээлийн ширүүн шуурганд улс орон, ард түмнээ сөхчүүлэн туйлдуулчихалгүй авч гарсан алдар гавьяа түүнд оногдоно. Гэвч энэ нийтлэлийн өнцөг бол ерөнхийлөл. Ерөнхийлнө гэдэг нь бөөрөнхийлнө гэсэн үг биш. П.Очирбатын гавьяа хийгээд балгийг түүх дэнслэх хэдий ч түүний ерөнхийлсөн гол ажил өнөөдөр Монгол Улсад тийм ч сайшаахаар үр дагаврыг авчирсангүй.
Монгол орны 551 гол, 483 нуур, 1587 булаг ширгээд буй гэх баримт бол шуудхандаа түүний эхлүүлсэн балаг. Тэр хэтэрхий овжин байсны харгай. Мань эр өөрөө геологи, уул уурхай талын мэргэжилтэй, бүр салбарынх нь сайдын албыг хашиж явсныхаа хувьд “Алт” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэхэд нь дөхөм үзүүлсэн хэрэг. П.Очирбат соц нийгмийн үед хийгдсэн бүх л геологийн хайгуул судалгаа, нөөц нь тогтоогдсон ордуудын талаар мэдээлэлтэй байсны хувиар сандайлж буй алтнаасаа атгаж эхэлсэн юм. “Түрүүлж сэрсэн гуйлгачин” хэмээн оноосны учир ч ийм. Хэрэв түүний ерөнхийллийн үед хийгдсэн балгийг гэмт хэрэг гэж тооцох аваас П.Очирбатын зүйлчлэлийг шунахайн сэдэл гэж үзэх байсан биз. “Алт” хөтөлбөрийн хамаг балаг нь газар нутаг балран сүйдсэнээр зогсохгүй ээ. Монголын үнэт баялаг болох тонн тонн алт ямар ч татвар, хяналтгүйгээр гадагшаа урсан одсон юм.
Тэрбээр алт, орд газруудын лицензийг танил тал хийгээд ойр хүрээнийхэндээ хамгийн түрүүнд тарааж эхэлсэн байдаг. Улс төрийн намуудыг далдаас санхүүжүүлж байдаг уул уурхайн магнатууд тийн төрсөн түүхтэй. П.Очирбатыг Төрийн тэргүүнээр ажилласан 1992 оны есдүгээр сараас 1997 оны зургадугаар сар хүртэлх хугацаанд “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр, “МАК”-ийн Б.Нямтайшир зэрэг сар бүр Солонгост очиж казино тоглодог, нэг тэрбум төгрөг намын байранд хандивладаг, сайдын суудал худалдаж авдаг, нам байгуулдаг томоохон хөрөнгөтнүүд буй болсон юм. Нөгөөх “алтан дээр сандайлсан гуйлгачид” дундаас эдгээр эрхмүүд дэмий нэг, санаандгүй хувь тохиолоор товойн гарч ирээд “алтаар гулгисан баячууд” болон хувирсан гэж үү. Тэр үед л П.Очирбатын овжин зальжин, хувь хишиг хүртэмтгэй, хор хутгамтгай чанар товойн тодорсон болов уу. Эдгээр зан чанарыг нэгтгэж орчуулах аваас мөнөөх лобби гэдэг үг болой.
П.Очирбат бол өдгөө цагийн мэргэшсэн лоббичин. Өдгөө тэрбээр гадаадын хөрөнгө оруулагчдын албан ёсны лобби төлөөлөгч болоод байгаа бол ерөнхийлж асан он жилүүддээ албан бусаар асар олон лобби хийсэн байдаг. Албан тушаалаа урвуулан ашиглаж байгаагүй, ашиг сонирхлын зөрчилтэй биш хэмээн өөрийгөө өмгөөлж, бусдаар хамгаалуулдаг экс Ерөнхийлөгч П.Очирбат нэг л өдөр Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт алтны орд эзэмшдэг болж таарсан. Тэрхүү орд газрынхаа нөөцийг ашиглаж бараг дуусгаад хятадуудад 800 мянган ам.доллараар зарснаар энэ нь ил болж билээ. Ерөнхийлөгч байсан хүн мөнгө олж, бизнес хийж, уул уурхай эзэмшиж болохгүй юу гэж адрах болуужин. Гэвч лицензийг нь олж авахдаа албан тушаалаа урвуулан ашигласан эсэх, ашиг сонирхлын зөрчлийнхөө үр шимээр баяжсан эсэхийг шалгаж нягтлах л ёстой мэт. “Алт” хөтөлбөрийн буруу байгаагүй, нөхөн сэргээлт хийгээгүй алт ухагчид, нинжа нараас л болж миний санасан, сэдсэн ажил ийм балагтай боллоо гэж ярьдаг П.Очирбат өөрөө дээрх Батширээтийн орд газраа ашиглачихаад огт нөхөн сэргээлт хийгээгүй ажээ. Гэвч угийн зальжин учраас нөхөн сэргээлт хийгээгүй гэдэг ялд унахгүйн тулд хятадуудад зарж, нэрээ цэвэрлэсэн хэрэг.
Тэрбээр Ерөнхийлөгчийн албан тушаалыг таван жил хашаад буусан ч тэрхүү албыг ашиглаж өөрийн байнгын ажил, орлогыг бий болгосон нь түүхэн үнэн юм. Ашиг сонирхлын зөрчил гэх нэр томъёо нь ч нэвтрээгүй байхад тэрбээр ашиг сонирхлын зөрчилтэй олон шийдвэрийг гаргасан. Түүнийхээ үр шимийг хүртэж, тэр өдгөө ашиг сонирхлоо ил цагаан илэрхийлчихсэн тууж яваа. Одоо тэрбээр Монголын уул уурхайн Ассоциаци хэмээх байгууллагыг нам болон санаа нэгт нөхөр До.Ганболдын хамт удирдаж буй. Тэд БНХАУ-д Монголын уул уурхай, ашигт малтмалын лицензүүдийг худалддаг байж магадгүй гэх хардлага бий. “Миний Монголын газар шороо” хөдөлгөөний Б.Болд До.Ганболдын зарсан лицензийн тухай баримтыг нэг удаа дэлгэж байсныг бодолцвол энэ нь үнэний хувьтай биз.
Нөгөөтэйгүүр, улс орны үндэсний аюулгүй байдал, ард олон баялагтаа эзэн суух гэх мэт үг П.Очирбатад огтоос хамаагүй, хахь хөндий болж хувирсан нь хачирхалтай. Тэрбээр хүний хүн шиг зан гаргах болж, гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах санаархал л ил тод цухалзах болсон юм. Тухайлбал, мөнөөх Оюу толгойг эзэмших хүсэл зорилготой гадаадынхан юм л бол П.Очирбатыг өмнөө барих цагаан хоолойгоо болгож хувиргасан. П.Очирбат “Оюу толгойн гэрээг нэгэнт байгуулчихсан учраас одоо сайн, муу болсон гэж яриад байх хэрэггүй. Гэрээнийхээ дагуу ажиллах л хэрэгтэй. Оюу толгой Монголын эдийн засагт асар их үр дүн өгнө. Өмнийн говь дэд бүтэц өндөр хөгжсөн аж үйлдвэрийн асар том бүс нутаг болж хувирна. Олборлох, боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг уул уурхайн олон салбар хөгжинө” гэх мэтээр жинхэнэ улаан булангийн ухуулагч шиг сэнхрүүлдэг. Тэртээ 1990-ээд оны эхэнд нэг нөхөр яг ингэж л ярьдаг байсан. Ингэж ярьж байгаад л газрын доорх баялгийг ухаж төнхөх, зарж арилжих хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн. Энэ хоёр нөхөр хоорондоо тун ч адилхан байгаа биз. Аргагүй шүү дээ. Нэг хүн юм чинь.
Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч гэгдэж явсан төрийн тэргүүн хүн төвийг сахихын оронд хэт нэг талыг баримталж, бүр эх оронч биш үзэл баримтлалыг сурталдаж буй нь энэ. Бүхэл бүтэн төрийн тэргүүн нь хариуцлагыг умартсан хөтөлбөр зарлаж, улмаар зөвхөн нэг талын эрх ашгийг хамгаалсан лобби бүлгийг манлайлаад сууж байгаагийн цаана ямархан хүнийрхэл нуугдана вэ.
1997 онд Ерөнхийлөгчийн албаа өгч “Тэнгэрийн цаг” компаниа байгуулсан. Удалгүй Сүхбаатар аймгийн Төмөртэйн цайрын ордыг ашиглаж эхлэхэд тэрбээр “Цайрт минерал” компанийн Засгийн газартай байгуулсан тогтвортой байдлын гэрээнд зуучлагчаар оролцжээ. Үүнийхээ хөлсөнд уг ордоос хувь эзэмших болсон гэдэг. Ерөнхийлөгч байхдаа Дорнодын Тамсагбулагт нефтийн цооног өрөмдөн гаргаж эхэлсэн АНУ-ын “Соко” компанийн нефтийн лицензийг Хятадын “Да чин” компанид шилжүүлэх ажиллагаанд ч П.Очирбат зуучлагчаар оролцсон байдаг. Өдгөө тэрбээр Тавантолгой орд газрын хамгийн баялаг нөөцтэй хэсэг болох Ухаа худгийг эзэмшиж буй “Энержи ресурс” компанийн ТУЗ-д багтаж, бодлогыг нь боловсруулалцаж байгаа. П.Очирбат энэ компанид зөвлөгөө өгөөд, сард 30 мянган ам.доллар халаасладаг гэж байгаа. “Алтайн хүдэр” компани түүний хүргэнийх. Ерөнхийдөө нэг иймэрхүү.

Удаах ерөнхийлөл буюу зэвүүн үгтэй өвөө

Тэр бол хамгийн зэвүүн нь. Сахал нь ч зэвүүн, санаа нь ч зэвүүн. Зэвүүн гэдгийг ихэнхдээ сөрөг утгаар хэрэглэдэг. Эсрэгээрээ эерэг утгаар нь ч хэрэглэж болдог.  Ер нь бол ул суурьтай, дотуур далд бодол ихтэй, хянуур, алсуур бодлоготны л хэв шинж л дээ. Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди бол П.Очирбатыгаа бодвол улстөрийн бодлоготны хувиар ерөнхийллийг гартаа атгасан хүн. Хүнсний технологич мэргэжлээс Монгол Улсын Ерөнхийлөгч болсон түүний замналд өөлөх зүйл үгүй. Тухайн үеийн улс төр, бизнес, хэвлэл мэдээлэлд нэгэн том пирамид үүссэн байсны нэг тал нь мань хүн. Тэр пирамидаас улс төрийн олонлог эхэлдэг байв. Бизнесийн ашиг сонирхлууд тэр пирамидын эргэн тойронд ирж нийлдэг, тэндээсээ салаалан мөчирлөдөг байв. Тэрхүү пирамид болбоос Ш.Отгонбилэг, Ц.Балдорж, Н.Багабанди гурав. Жишээ баримт тоочно гэвэл хэт олон л доо. Өдгөөгийн алтны тэргүүн магнат, Монголын толгой баян Т.Нямтайширын “МАК”, Б.Эрдэнэбатын “Эрэл”, Сү.Батболдын “Алтай трейдинг” гээд энэ пирамидын үр хөврөл цөөн биш.
Н.Багабандид хоёр хоч бий. Нэг нь “хийгүй”, нөгөө нь “хүйтэн царайт”.  Гэвч эдгээр хоч нь түүнд эерэг оноо болж очсон. Тиймдээ ч тэрбээр төрийн тэргүүнээр хоёронтоо сонгогдсон. Тэр олон нэмэх оноотой. Улс төрд түүн шиг төрийн албаны арвин туршлагатай, түшигтэй хүн цөөн. Тэрээр соёл урлагийн салбарт нэгэн томоохон алхмыг хийсэн нь морин хуурыг дэлхийн соёлын өвийн сан ЮНЕСКО-д бүртгүүлсэн явдал байлаа.
Гэхдээ тодорхойгүй, нотолгоогүй шалтгаанаар түүнийг одоогийн олигархиудын өвөө хэмээн оношлон нэрлэдэг. Олигархи гэхээр л учиргүй мөнгөтэй, эсвэл мундаг том компанитай, бас төрийн өндөр албан тушаал хашдаг нөхрийг хэлдэггүй нь мэдээж. Харин бүхий л хүрээнд нөлөөлж чаддаг, улс төрд өөрийн төлөөлөлтэй, олон бизнес, тэр дундаа улс орны хамгийн томд тооцогдох бизнесүүдэд өөрийн мөнгөний ууттай, аливааг далдаас удирдан чиглүүлж, зөвлөн зааж байдаг этгээдийг л нэрлэх бөлгөө. Тэгвэл сүүлийн үед Н.Багабандийг жинхэнэ олигархийн хэмжээнд олж харж эхэллээ. Олж харах гэсэн нь учиртай. Юу гэвэл, тэрбээр олигархийн хэв шинжит дүрээ сайн нууцалж, хэний ч анхаарлыг татахгүйгээр чимээгүй, хал балгүй, цаашаа хараад алхаж буй хүний төрхийг сайтар үлдээж чадсан юм.
“Титэм үг” төдийхнөөр өөрийгөө үнэгүйдүүлж, анир дарсан хүнийг хэн ч хардаж, албан тушаал булаацалдаж, ухаж төнхөж, оролдож өс санаж, эргэж ноцох вэ дээ. Энэ л түүний олигархи байхын хам шинж, давуу тал байлаа. Үүгээрээ тэр зэвүүн гэдгээ баталсан. “Титэм үг” бичихээс өөр бядгүй, шидгүй хэмээн хэлэгдэх хүртлээ анир дарсан түүнийг намын шинэ лидер Н.Энхбаярт нам даруулан, улс төрийг орхисон хэмээн олон нийт үздэг. Гэвч тэр үнэндээ бол улс төрөөс алхам ч холдоогүй, түүгээр ч зогсохгүй хамгийн чухал гэсэн шийдвэрт хүрч нөлөөлж чадаж байсан гэхэд болно. Түүний цэргүүд улс төрд, тэр дундаа төрийн дээд шатанд олноороо байлаа. Тэдний гол төлөөлөгч нь С.Баяр байв. С.Баяр Ерөнхий сайд болмогцоо Оюутолгойн гэрээг шавдуулж, Н.Багабандийн зааварчилгаагаар хийсэн гэх яриа ийм үндэстэй юм. С.Баярыг нам доторх өөрийн нөлөөлөл, хүрээллээр дамжуулан дэмжсэний цаад санаа зорилго чухамдаа дэлхийн хэмжээнд үнэлэгдэх Монголын үүц байв. Тиймдээ ч С.Баяр Засгийн газрын тэргүүн болмогцоо хамгийн эхэнд шийдвэртэйгээр Оюутолгойн гэрээг үзэглэсэн. Үүнийхээ дараа гол ажлаа нэгэнт хийчихсэн хүний ёсоор албан тушаалаасаа бууж, Н.Багабандийн нэгэн адил нуувчинд байхыг илүүд үзсэн. Энэ бол санаандгүй биш, бүр санаатайгаар алсын бодолтойгоор найруулан зохиомжилсон төлөвлөгөө байсан хэрэг.
2009 онд Монголын үндэсний баялаг болон Оюутолгойг эзэмшиж буй “Айвенхоу Майнз Монголиа” компанийн ТУЗ-д сонгогдсон нь Н.Багабандийн улс төрийн бус бизнесийн ашиг сонирхлын чиг шугамыг тодорхой болгосон хэрэг. Ил тод болгосон гэсэн үг. Тэр үед ард олон бас л уул уурхайн “хараал идсэн” мөнгөнөөс хол байж чадсангүй гэж Н.Багабандид шууд хасах оноо дарсан. Тус компаниас сард 40 мянган ам.долларын цалин авдаг Ерөнхийлөгч маань Монголын баялгийг цөлмөх гэсэн гадаадын компанийн тал уу, ард түмнийхээ талд уу гэдэгт хариулж цөхөх юм үлдсэнгүй. Хугараагүй ноён нуруу гэж одоо хэн ч түүнийг хэлэхгүй болж билээ. Ашиг сонирхлын зөрчилгүй гэж харах бүр ч утгагүй болж хувирсан.
Монгол Улсын хувь заяаг хоёронтоо ерөнхийлж асан Н.Багабанди одоо гадаадын компанийн дотоодод харъяалж, тэдний эрх ашгийг тэргүүнд тавих болсон нь тод болов. Тэрбээр сард авдаг 40 мянган доллар, цаашдын ашгийнхаа төлөө мэдээж дуугарч эхэлсэн. Н.Багабанди хэлэхдээ “Монголын ээрэм говьд хэрэгжиж эхэлсэн уул уурхайн Оюу толгой төслийн бүтээн байгуулалтын ажил замынхаа хагасыг нэгэнт тууллаа” гэсэн нь нэгэнт хийчихсэн гэрээгээ цуцлах хэрэггүй гэсэнтэй агаар нэг. Ингэж л тэр өөрийн биеэр лобби хийгээд суртал ухуулгын зэвсэг болон хувирах нь тэр. Н.Багабанди цааш нь “Оюу толгой төсөл бүтээн байгуулалтынхаа 50 хувийг туулах энэ явцад “Оюу толгой” гэдэг нэр Монголын олон нийтийн чихэнд танил хүнийх нь нэр мэт сонсогдох болсон байна. Төсөл амжилттай хэрэгжиж үр шимээ өгч эхлэх тэр цаг мөчид “Оюу толгой” гэдэг нэр төрсөн эхийн нэр шиг монгол хүнд дотно халуун сонсогдож байгаасай гэж хүсэн ерөөж байна. Үндэсний эрх ашгаа дээдлэхийн сацуу гадаадын хөрөнгө оруулагчдад боломж олгож түншлэх түншээ зөв сонгож, харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмаар ажиллаж чадах юм бол асар бага хугацаанд маш ихийг бүтээж болохын үлгэр дуурайл нь Оюу толгой болж байна. Оюу толгой төслийг Монголын олон нийт итгэл найдварын харцаар харж, түүний үр шимийг хүртэх цаг мөчийг хүлээж байна. Энэ цаг мөчийг та бид наашлуулах, урагшлуулах, түргэтгэх үүрэгтэй” гэж өгүүлжээ. Ийм үгийг л зэвүүн гэнэ. Ийм л үгийн жинхэнэ “нохой үг” гэнэ. Хаяагаа манасан, тэгсэн хэрнээ тал тохой татсан, шаардсан, сэнхрүүлсэн, бүх юм хэзээний хийгдээд дундаа орчихлоо гэж егөөдсөн, бассан гээд бүх санаагаа яв цав шигтгэж чадсан байна. “Та монголчуудынхаа эсрэг хандаж, гадаадынханд тал засч байна” гэж хэлэх ямар ч аргагүй. Нэг иймэрхүү зэвүүн үгийг олж хэлэхдээ мань хүн хэзээний гаргуун л даа. “Урт шар дээлтэй хүнээс болгоомжил” гэж нэгэнтээ хэлсэн нь бараг хэлц үг болохоо шахсан. Хэнийг хэлсэн нь тодорхой байсан хэр нь “Та түүнийг л хэлсэн” гэж эргэж ноцох аргагүйгээр цаанаа л зэвүүн зуулттай үг байж билээ.
Н.Багабанди өдгөө ч нууцлаг нөлөөгөө улам тэлэхийг, нэмэгдүүлэхийг санаархаж байгаагийн цаад зорилго чухам юу бол... Тэрбээр өнгөрсөн сонгуулиар өөрийн төлөөний гэж болох хоёр залууг улс төрд оруулж ирсэн. О.Содбилэг, Н.Номтойбаяр хоёр бол түүний “шидсэн чулуу”. Эцэгтэй нь үй зайгүй нөхөрлөдөг байсан учраас О.Содбилэгийн улс төрд орох зам мөрийг засах нь мэдээж хүн ёсны үүрэг байсан байж болох. Харин Н.Номтойбаярыг улс төрд сумлаж, хөшигний цаадах бүх найруулгыг нь хийж өгсөн нь Н.Багабанди түүний эцэг болох ашигт матлмалаас төрсөн тэрбумтантай хэтэвчээрээ холбогдсоноос үүдэлтэй байж мэдэх. “МАК” компанийг Гашуун сухайтын ордод “Тогтвортой байдлын гэрээ” нэрээр 10 жил эзэн суухад нь Н.Багабандийн нөлөө тус болсон байхыг үгүйсгэхгүй. Энэ хэрэгт тэрбээр ашиг сонирхлын зөрчил, албан тушаалаа урвуулан ашиглах үйлдлийг аль нэг хэлбэрээр гаргасан болов уу гэх хар төрдөг. Тэдний одоогийн нөхөрлөл хийгээд ашиг сонирхлын нэгдлүүд үүнийг батлах нотолгоо байж ч магад. Тухайлбал, Т.Нямтайширын охины хуриманд АН-аас Ц.Элбэгдорж, МАН-аас Н.Багабанди хоёр л уригдан очиж байсан гэдэг юм.
Ардчилсан намынхан уг нь түүнд дургүй. “Ардчилсан холбоо” эвсэл засаг барьж байсан 1996-2000 оны үед Ерөнхийлөгч  Н.Багабандийг хэтэрхий хатуурхаж, эрх мэдлээ хэтрүүлэн эдэлсэн гэж үздэг. Ерөнхий сайдад нэр дэвшсэн Ардчилсан хүчний лидер Да.Ганболдыг долоон удаа буцааж, зэвүү дургүй хоёрыг нь зэрэг хүргэж байсан. Тиймд өнөөдөр засгийн эрхийг, тэр дундаа Авилгатай тэмцэх газрыг атгаж байгаа АН-ынхан нэхэл хатуутайгаар Н.Багабандийг ямар нэг ял зэмд унагахаар ухаж төнхөж мэдэх л байлаа. Гэвч Ардчилсан намын толгойд Ц.Элбэгдорж байгаа нь түүний аврал болов. Тэр Н.Багабандийн тухайд толгой сэгсэрсэн хэрэг. Монгол Улсад асар их хохирол авчирсан Тогтвортой байдлын гэрээ гэгчийг ашигт малтмалын олон компаниудтай байгуулах үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр шүү дээ, тэд. Нөгөөдүүл нь энэ шийдвэрийн үрээр асар их ашиг халаасалсан учраас мань хоёрт унац очсон л байж таарах гээд байна. Аяганы хариу өдөртөө байдаг бол алтны хариу чухам хэдэн жилдээ үргэлжилдэг юм бол доо.

- - -

Монгол улсад 1997-2000 онд сөрөг хүчин л бүхнийг шийддэг байлаа. Харин 2000-2004 онд ерөн¬хий сайд нь хамгийн том хүн байв. Улмаар 2004-2005 онд хаанаас нь ч харсан парламентын засаглалтай, Их хурлын дарга л  бүгдийг шийддэг улс болоодохов. Удсангүй 2005 оноос ерөнхийлөгчгүйгээр шийдэгдэх нэг ч юм¬гүй болон хувирлаа.  Энэ бүхнийг ар талаас нь харвал Намбарын Энхбаярын улс төрд орж ирж өсөж дэвжсэн түүхийн жагсаалт болох ажгуу. Зөвхөн өгсөх л за¬яатай төрсөн энэ хүн одоо алдар хүнд ба албан тушаалын Алтай таван богдод нэгэнт гарчээ. Энхбаяр Монголын их улс төрд орж ирсний 10 жилийн ой энэ намар тохиож байна. Дөнгөж төрийн жолоо  атгалмагцаа Энхсайханы засгийн газрыг хөмрөн анх¬ны алхамаа хийж байсан энэ улстөрчийн замд хөндөлсөн, садаа болсон олон хүн нас барах, хэрэгт орох зэргээр зайгаа тавьж өгчээ. Түүнийг өгсөж явахад бид төдийлэн анзаардаггүй байсан нэг чанар бол түүний хувийн шинжүүд. Харин уулын оройд гар¬сан хойно нь түүнийг “Эргээд бууж чадах уу? Бидэнтэй адилхан энгийн байх чадвар бий юу?” гэж бодогдох боллоо. Учир нь энгийн байх чадваргүй хүний оройлох хугацаа дуусах нь нийгэмд аюул учруулдаг бөлгөө. Энгийн байх чадваргүй хүнийг албанаас буул¬гах оролдлогыг тэрээр өөрийг нь устгах гэж байна хэмээн хүлээн ав¬даг бөгөөд “амь үлдэх”-ийн тулд юу ч хийхээс сийхгүй болдог.  Н.Энхбаяр гэж хэн бэ? Тэр эргээд бидний дунд хүн шиг амьдрах чадвартай личность мөн үү? Түүний оргилд, зөвхөн оргилд хөтлөгч үзэл санаа яаж бүрэлдэв ээ.

ТӨРӨЛХИЙН КОМПЛЕКС

1924 онд октябрийн хувьга¬лаас зугтаан өвөг дээсийнхээ нутаг руу дүрвэсэн буриадууд Монголдоо шингэхийг Сталин зөвшөөрлөө. Буриадуудыг 1921 онд Зөвлөлт Оростой нүүр тулсан анхны өдрөөс эхлэн нэхсэн  хүн бол Солийн Данзан. Тэрээр Туваг хамтад нь нэхсэн боловч энэ нь оросуудын хувьд ямарч боломжгүй хэрэг байсан.  Дээдсийнхээ алтан шарилыг хадгалсан уг нутгаа тэмцэн ирсэн буриад зон зохиолч Сэнгийн Эрдэнэ, Батын Нямаа, дуучин Пүрэвдорж, ерөнхий сайд Бамбасүрэнгээс эхлээд улс үндэстнийхээ сор болсон олон арван хөвүүдийг эх орондоо бэлэглэжээ. Энэхүү эргэн ирсэн буриадуудын дунд манай одоогийн Ерөнхийлөгчийн ээжийн талын цус хөврөл явж байлаа. Харин Энхбаяр эхийн талын цусаа, ямар нэг гэмт явдал адил ойл¬гож тас нууна. Найзууддаа “нарийн яривал би буриад” гэж шивэгнэдэг байж магад. Уул нь олон хүний хувьд энэ нэр бахархал байдаг. Тэр ч бүү хэл Хэнтийн халх сумынхан ч гэсэн нутгийн дээсээ алхмагцаа “би буриад хүн шүү”, “болохгүй бол дүрээд хаяна” хэмээн халхуудаа дарамталж явдаг юм. Лав л нийтийн мэдэхээр дуучин Пүрэвдорж буриад дуугаа ба¬хархал төгс дуулж, зохиолч Сэнгийн Эрдэнэ, Батын Нямаа нар буриад гэдгээ догдлон бичиж байсан. Харин Энхбаярын талд үүнийгээ нуух сэтгэл нь ноёлж байсан шиг. Халх ойрдыг язгуур угсаа¬гаар ялгамжлан хомор¬го¬лон алж байсан бол буриадуудыг үндэстэн ястны хувьд ялган устгах эт-ноцид бодлого явж байсан.  Орон даяар баян ноён байсны учирт адлагдаж байсан бол тэд буриад хүн болсныхоо төлөө алаг¬даж байв. Удам гарвалынхаа хувьд хавчигдсан энэ хүмүүсийн та¬вилан Гитлерийн гарт өртсөн ев¬рейчүүдийнхтэй зарим талаар төстэй. Буриадуудын удам судрыг дайрсан тавилан үлэмж өрөв¬дөл¬тэй. Этноцид аллагын сүүдэр удам дамжин тусчээ.

Нийгмээс гадуурхагдаж явсан хүмүүсын үр хүүхэд ихэнх нь архи дар¬санд орж, ингээгүй зарим нь эргэн тойрноо хардсан, бүх хүмүүсийг дайснаа гэж үзсэн пар нойтой болон торнисон жишээ энүүхэнд.  Өдгөөгийн Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр ч гэсэн Лондонд англи хэлээ дээшлүүхээр курст явж байхдаа аймхай хартайгаар гайхагдаж байсан гэдэг. Барууны халгаатай номыг хэрхэн болгоомжтой, уншдаг байснаа сүүлд хуучилсан байдаг ба хамт байсан хоёр хүнтэйгээ ба¬раг уулздаггүй, өрөөндөө ороод хаалгаа түгжчихдэг, өөрийнх нь сүүлд ярьснаар бол ганцаараа ном уншдаг байж. Сүүлд Их хурлын гишүүн болмогцоо үүднийхээ айлыг “намайг тагнаад байна” гэж хардан дотоод Яамны оролцоотойгоор байрыг нь заруулан нүүлгэж байжээ.

Энхбаярын сэтгэлд эцэг өвгөөс дамжсан айдас, хар сэр бат шингэсэн болтой байдаг. Ам дамжсан яриагаар бол Энхбаярын ээж Бүдхэнд гуайн аавыг  өвөөтэй нь аваачин цаазалжээ. Тэрээр гэр бүлийг нь дайрсан энэ аллага этноцид шинжтэй байгааг хүүхдийн гярхай ухаандаа бат суулгасан болтой байнаа. Тэгээд хэзээ ч  юм бэ нас гүйцсэн хойно минь юм уу намайг буриад учраас аав өвөө хоёр шиг минь алж мэд¬нэ гэсэн айдас сэтгэлд нь шингэсэн бололтой байна. Ингээд түүний амин нууц нь буриад яс болон үлдэж, үр хүүхдэдээ хүртэл “нууж явах ганц юм бол эхийн талын буриад удам чинь шүү” хэмээн захисан байх магадлалтай.

Бүдхэнд гуай төв халхын  нарийн ярих юм бол эцэг өвгийг нь Монголын харьяат болгоход гол үүрэг гүйцэтгэсэн Солийн Данзангийн нутгийн хүнийг ирээдүйн хань ижлээрээ сонгожээ. Энэ нь өдгөөгийн Архангайн Чулуут сумын гаралтай Намбар гуай байлаа. Хүн эцгийн талаа татан удам гарвалаа ярих тул Бүдхандын ирээдүйн үр удам аюул заналд харьцангуй бага өртөх халх ястны эгнээнд бичигдэнэ. Тэр цэвэр хайр сэтгэлдээ хөтлөгдөн гэр бүл болсон байж болох ч өмнөх дүгнэлт өөрчлөгдөхгүй.  Чингэс хааны ээж нь “Тангад улс өмнө байгаа “ хэмээн сануулдаг байсны адилаар ээж нь хүүдээ “Чи Ар¬хангайн халх шүү” хэмээн өглөө бүр сануулдаг байсан ч байж магад. Эхний комплекс эндээс үүдэлтэй. Чухам үүнээс үүдээд 2005 оны ерөн-хийлөгчийн сонгуулийн ухуулах хуудсандаа “Аав Архангайн Чулуутынх гэж бүтэн хэлэх атлаа, ээжийнхээ нутгийг орхиод шууд “Монгол хэлний багш” гээд явчих¬саны учир гарна. Өдгөө Энхбаяр Бур¬хан Халдуныг тахихаас өөр хэр¬гээр Хэнтийг зүглэдэггүй бөгөөд замдаа маш шулуухан яваад ирдэг. Хэнтийн нутгийн зөвлөл энээ тэрээгээс маш хол байдаг. Харин Архангайн нутгийн зөвлөлөөс гаргасан ном, ойн альбом зэрэгт хөндлөнгөөс оролцон, нийслэлийн 40 мянгатад мэндэлсэн өөрийн зургийг томоор тавиулахаа мартдаггүй.

Комплекс гэдэг үгээ орчуулаагүйн тухайгаа энд дахин ярих хэрэг гарлаа. Энэ үг манай “Айсан хүн адуу үргээнэ, ичсэн хүн хүн ална” гэдэгтэй нэлээн дүйж очно. Гэхдээ яг онохгүй, Надад ийм тийм бусдаас дутуу сул тал бий гэсэн зовнил сэтгэлд бий бо¬лоод тэр нь бүр сэтгэлийн өвчин болоод ирэхийг хэлж байгаа юм. Тэгээд хийж байгаа бүх алхам нь  бодлогогүйгээр түүндээ чиглэхийг хэлж байгаа юм. Тэр ичгүүр зовнил нь эрүүл ухаанаас даваад ирэхийг нийтэд комоор комплекс гээд байгаа хэрэг. Энд манай үндэсний удирдлагчид байдаг коом комплексийг тодруулах гэсэндээ гадаад аялгаар нь бичээд байгаа, ийм учиртай.

Хүн өөрт дутагдаж байсан юмаа хэтрүүлэн нөхөх замаар явдаг. Эрх мэдлээ хэтрүүлэгчдийн бага насыг эргэж харахад эрх чөлөөгүй хүүхэд нас байна. Чулуунаас өөр тоглоомгүй өссөн нэгэн үеийнхэн хүүхэддээ ямар  л тоглоом харагдана авч өг¬дөг. Өнөөдөр ямар ч үнээр хамаагүй,  ямар ч хамаагүй дээд сургуульд хүүхдээ оруулж, ямар ч хамаагүй диплом авч өгдөг тэр хүмүүсийн дийлэнх нь социализмын үед конкурст унаад дээд боловсрол эзэмших боломжоо алдаж байсан хүмүүсийн комплексоос үүдэлтэй байдаг. Авъяаслаг бизнесмэн, сайн менежер гэхээс илүүтэй “мөнгөний коллекционер” хэмээвэл зохих эрхмүүдийн олонхи нь дутагдаж гачигдахын зовлонд өсч өндийсэн хүмүүс бас байдаг.

Н.Энхбаяр хотын унаган хүүхдийн нэг. Гэхдээ 40 мянг¬атын хулигаануудын ихэнхэд байдаг өөрийн гэ¬сэн домог түүнд байдаггүй. Байсансан бол алдар хүндийн титмээ дааж ядсан түүний домгууд амилах байсан. Ухаандаа Монголын анхны орон сууцны хороолол болох 40 мянгатынхны нэгэн болох Сан¬жийн Баяр, Эрдэнийн Бат-Үүл нар гэхэд өөрийн домогтой. Өөрсдөө атмаан байгаагүй ч  гэсэн  яриу¬лах зөндөө түүхтэй.  Баяр хорсол гомдлынхоо хариуг авдаг байснаараа, Бат-Үүл найз нөхдөө өмөөрөн хэрээ мэдэхгүй далжигнаж алуулан алддаг байснаараа өнөөдөр домог болжээ. Ингэхээр Энхбаярт үеийнхэн шигээ охид эргүүлэн нармайгаа нээлцсэн намтар байхгүй.  “Тэр муу намайг тэгж зодоод” гэх хууч байхгүй. Тэрний бүлэгт явлаа гэж сайрхах хуудас байх¬гүй. Байсансан бол “Энхбаяр бид хоёр багадаа ингээд тэгээд” гэж аяга тагш юм олж уух улс захаасаа аваад л гараад ирнэ. Ингэхээр түүнийг зодуулбал өвдөнө гэж айсан, зодвол өөрөө шоронд орон гэж айсан, охидод сэтгэлтэй болбол өрсөлдөгч нарт нармайгаа нээлгүүлнэ гэж айсан, бас дээр нь буриад цуснаасаа айсан, “айсан, айсан дээрээ айсан” гэрээ сахисан шар баньд байжээ гэж төсөөлөхөөс өөр замгүй. Тэгээд хичээлээ давтахаас өөр юмгүй гэрийн хүүхэд байсан болтой юм. Олигтой давтдаггүй бай¬сан уу, давтаад давтаад айсан сэтгэл нь юм хүлээж авдаггүй байсан уу бүү мэд, дунд сургуулиа төгсгөөд ээжийнхээ хүчээр, одоо бол¬тол ичдэг байж мэдэх орчуулагчийнхаа сур¬гуульд явжээ. Түүний хоёр дахь комплекс эндээс эхтэй.

Дараа нь тэрээр оюутан болов. Ээж нь Монголын зохиолчдын байгууллагыг тэргүүлж байсан С.Уд¬валын нарийн бичгийн даргаар олон жил ажил¬лажээ. Чухам тэр шугамаараа Утга зохиолын дээд сургуульд явсан байна. Тэнд очоод бас л комплек. Тэнд их төлөв авъяас билгээрээ шилэгдсэн зохиолч яруу найрагч нар сурдаг газар аж. Өөрийнх нь мэ¬дэр¬с¬эн гутарснаар бол бурхан түүнийг буриадын уда¬м болгож  адласан төдийгүй зохиолчын авяасгүй тө¬рүүлэн бүүрэлхжээ.  Нэг талаас адилхан орчуулагч бо¬лох¬оор Хасбаатарын Мэргэн, Лувсанвандангийн Нарангэрэл гээд олон залуу хамт очсон боловч цаа¬дуул нь нэртэй утга зохиол судлаач, шүүмжлэгчдийн “цаа¬сан дээр нэртэй цасан дээр мөртэй нөхөд” байх аж. Гэтэл манай хүн ердөө зохиолчдын хорооны даргын нарийн бичгийн даргын хөвүүн. Хувь заяа гурван давхар гадуурхах шиг санагдана. Удаахь комплекс ингэж бүрдэв. Яаж ийгээд төгсөөд ирлээ. Монголын зохиолчдийн хороо хэмээх  газар ирэв. Тэнд боловсрол сурсан юмаар түүнээс маруухан, соёл боловсролоор түүнээс хоцорсон боловч  хавьгүй бие тоосон, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс байх аж. ХХ зуунд зохиолч, яруу найрагчид хамгийн нэр хүндтэй улс байсан юм шүү. Ингээд зогс¬сонгүй хамт сураад ирсэн Мэргэн, Нарангэрэл нар дорхноо нэрд гарсан орчуулагчид болон олон түмэнд илэрхий тоогдож эхлэв. Манай хүн болохоор гаднаас ирсэн зочин зохиолч дагуулан хөдөө явж “энэ хүн тэгж хэлж байна” гэхээс хэтэрдэггүй. Ингээд тэднээс илүү гарах олон гарц хайж, цагаан хоолтон болж, буддизм судалж, англи хэл үзэж эхлэв. Иймэрхүү хартай, айдастай хүнд тухайн үедээ хориг¬логд¬сон буддизм судлах, англи хэл үзэж эхлэхийн тулд маш их зориг гаргасан байх гэж бодогддог. Англи хэлийг дотоод яамныхан ба дотоод яаманд итгэгдсэн гадаад яамныхан л мэдэх эрхтэй байсан цаг. Хожмын өдөр амиа хамгаалах үүднээс дотоодыг хамгаалахын мэдээлэгч болсон байж болох талтай. Ядаж л гадаадын жуулчид юу ярьж байгааг мэдэх хэлмэрчдийг давхар тагнахад хэрэг болно, лам нарт эвтэйхэн ойртож итгэлийг нь олоод нам засгийн эс¬рэг юм яривал мэдээлж байх гэхчлэнгээр тайл¬бар¬лаж болно шүү дээ. Бас дотоод яамны мэдээлэгч болж өөрөөсөө илүү гарч атааг нь хөдөлгөсөн нөх¬дийн тухай матаас бичих нь шөнө гүн нойрсоход хэ¬рэг болох  талтай. Үнэхээр энэ таамгийг бататгах мэт тэрээр дотоод яамныхан болон дотоод яаманд ит¬гэгдсэн хүмүүс давдаг цээрийг алхан гарч хө¬рөнгөтөн Английн Лийдсийн их сургуульд хэлний бо¬ловсролоо дээшлүүлэхээр явсан билээ.

Эхлээд зүгээр эргэн тойрныхон нь “Энхбаяр сайхан өгүүлэл бичиж”, “Энхбаярын орчуулга мундаг болж” гэж хэлэхгүйгээс хойш  “цаадах чинь цагаан хоолтон болж гэнэ”, “сониноос буддизм судлаад бай¬гаам гэнэ, пөөх” гэж хэлнэ. Бас өнөөх адилхан сур¬гууль төгссөн, авъяаслаг нөхдийнхээ огт мэд¬дэггүй хэлийг мэддэг гэж хэлэгдэнэ. Үеийнхэндээ атаар¬хаж явсан тэр комплекс сэтгэлд нь айхавтар мөр үлдээсэн болтой юм аа. Одоо ч тэрээр англи-мон¬гол болон ер нь толь нэртэй болгоны өмнө өө¬рийн нэрээ тавиулах, орчуулгын номны өмнө өөрий-гээ редакторлосон мэтээр бичүүлэх  хачин хорхойтой бөл¬гөө. “Монгол хэлний дэлгэрэнгүй тайлбар толь”-д “Мэг¬жид Жанрайсиг” гэдэг толгой оруулжээ. Хэл¬ний тайлбар тольд ийм үг уг нь ордоггүй. Тэгээд ч тэнд Жанрайсигийн тухай огт тайлбар байхгүй, ха¬рин Жанрайсиг бурханыг Энхбаярын санаачлагаар бүт¬ээсэн мэтээр ор үндэсгүй “гүтгэжээ”. “Үнэлэгдэх” гэсэн толгойд энэ үгийн тайлбар байхгүй, харин түү¬нийг магтан дуулсан ерөөл байх жишээтэй. Ба¬римт л түшиглэхгүй бол хэн ч үнэмшмээргүй. Ингээд зогссонгүй эрх мэдлийн оргилд хүрч  ерөнхийлөгч бол¬сон хойноо өөрийн орчуулсан бүтээл гэдгээ 9 бо¬тиор Солонгост хэвлүүлэв. Аминдаа л “Мэргэн, На¬рангэрэл энэ тэрээсээ илүү биш юм аа гэхэд дутах¬гүй бүтээлтэй орчуулагч, бас хэлний толь хийж ном ор¬чуулдаг улс өөрөөс нь байнга юм асууж зөв-лөл¬гөө авдаг” гэж л хүмүүст үнэмшүүлэх гээд байгаа юм шүү дээ, хөөрхий.  Гэхдээ  аятайхан шээгээд сур¬чих ч хэрэг болдог гэдгийн үлгэрээр энэ бүхэн нь түүнд үнэхээр хэрэг болжээ.

Ялангуяа англи хэл нь түүнд үнэхээр хэрэг бол¬лоо. Тэрээр эхлээд  ардчилсан хүчнийхнийг нэгэнт ба¬ривчлан буудахгүй нь тодорхой болсны дараа¬гаар хувьсгалчдын штабаар орж өөрийгээ “шилдэг бо¬ловсон хүчин”-ээр санал болгосон байдаг. Гэвч тэнд өөрөө ерөөсөө тодрохгүйг хэд хэдэн хүчин зүй¬л¬ийг харжээ. Тэнд өөрийнх нь буддизм судалдаг хэрэг болохооргүй олон лам  хуврагууд Баасангаас эх¬лээд зөндөө. Бас өөрөөс нь өөр өчнөөн олон хүн анг¬ли хэл сурсан байсныг тэнд ирээд мэдэв. Ингээд өвөөг эмээг нь, хадмыгаа хэлмэгдүүлсэн МАХН дээр оч¬лоо. Зөвлөлтөөс цааш гадаадгүй, драастийгаас өөр мэндчилгээгүй явсан ахмадууд түүнийг үнэхээр шүт¬жээ. Намынх нь дарга гадаадын сурвалжлагчтай анг¬лиар яриад зурагтаар гарахыг, өөрөө юу ч ойл¬гохгүй мөртлөө хачин их бахархан хөндлөнгөөс харж байснаа нэгэн өвгөн коммунист надад нулимс мэлт¬рүүлэн дурсаж байсан юм. Тэр дөчин мянгатын хули¬гиануудаас ч, утга зохиолын сургуулийн лонх¬чингуудаас ч, адилхан диплом авчихаад үргэлж атаа төрүүлж байсан орчуулагч нараасаа ч бүгдээс нь илүү болох боломж байгааг МАХН-аас олж харсан бөгөөд түүндээ хүрсэн. Харин мөнөөх айдас комплекс нь яасан бэ?

Түүний өөр нэг комплекс нь тодорхой эзэмшсэн мэр¬гэжилгүй  явдал байлаа. Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургууль нь нэг талаасаа юм бичих төрөлхийн авьяастай хүмүүсийг цуглуулан авч социализмыг магтан сайшаагч бэлтгэх зорилготой газар байв. Ийм хүмүүст хамааралгүй нэг анги тэнд бас байж. Төрөлхийн авьяастай хүмүүст үйлчилж бү¬тээлийг нь хөрвүүлэх зорилгоор өөр нэг анги нээ¬сэн нь орос хэл утга зохиолын  орчуулагчийн анги байв. Зүйрлэн хэлбэл нэр хүндтэй тооны сургуулийг тү¬шиглэж байгуулсан дөрвөлжин шугамтай дэвтэр хий¬дэг анги гэмээр юм уу даа. Энэ ангийг төгсөгчид орос хэлээр бичдэг зөвлөлтийн зохиолчдын  соцреалист бүтээлийг бусад бага үндэстний хэл рүү хөр¬вүүлж сурталчлах учиртай байжээ. Энэ чиглэ¬лээр орос хэл утга зохиолын орчуулагчийн дээд бо¬ловсрол эзэмшсэн Н.Энхбаярт би тийм мэр¬гэжилтэй гэж бусдад хэлэх юмгүй байлаа. Түүний хажууд сантехникийн слесарьч хүн мэргэжилтэй нэгэн харагдах аж. Гадныханд өөрийгөө танил¬цуу¬лахад энэ нь тод харагдаж зовооно.  Түүний хам¬гийн том комлексийн нэг нь чухам энэ орос хэлний ор-чуулагчийн мэрэгжил байлаа. Англи хэл сураад ч , ерөнхий сайд, намын дарга, төрийн тэргүүн бо¬лоод ч нэмэр алга. Гачлантай нь хүмүүс түүнийг “Горь¬кийн сургуульд орос хэлний орчуулагч боло¬хоор явсан хэдэн хүүхдийн нэг” хэмээн үздэг хэвээрээ. Зай¬луул ерөнхийлөгчийн сонгуулиар тараасан нэ¬гэн хуудсандаа “Эрдмийн зэрэг цол” гэж байгаад Мон¬голын ерөнхий сайдын хувьд гадаадын сур¬гуулиас олгосон “хүндэт доктор”-уудаа ирийтэл жаг¬саа¬сан байж билээ. Өнөө “аав Архангайн Чулуут сумынх. Ээж монгол хэлний багш” гэж эхэлдэг алдарт ухуулах хуудсанд.  Ийм комлекстэй хүнд “тооны ухааны доктор Гончигдорж”, “Харвардын дип-ломтой Элбэгдорж” гэхчлэнгийн хэллэгүүд боож үх¬мээр сонсогддог байх нь лав. Хамгийн сүүлэхний нэг цуу яриагаар Монгол улсын ерөнхийлөгч АНУ-ын нэгэн хувийн дээд сургуульд мастер хамгаалах гэж байгаа гэх.

ГЭРЛЭЛТ

Тэрээр харахад жирийн байдлаар амьдралын ха¬ниа сонгожээ. Гэргий нь нэгэн үе Монголын тө-рийн удирдах экипажид багтаж байгаад албан ту¬шаалаасаа онхолдсон Цэндийн ач охин байв. Төв хо¬рооны нарийн бичгийн даргын албанаас буугаад Тосонцэнгэл хотын Мод Боловсруулах Комбинатын дар¬гаар томилогджээ. Түүнийг хэлмэгдсэн гэж ярь¬даг боловч их өндрөөс буусан гэдэг утгаар уу, ерөө¬сөө буруудан хилс яллагдсан гэдэг утгаар уу гэдгээс болоод өөр өөр хариутай. Тэр өмнөх хэлмэгдэгч нар шигээ буудуулаагүй, малчнаар, ажилчнаар цө¬лөг¬дөөгүй. Хотод ойртох эрхээ хасуулаагүй ба сүүл¬дээ нийслэлдээ ирж чадсан. Тэгж ярих юм бол Тосонцэнгэлээс цаахнуур байх Тэсийн тэжээлийн аж ахуйг өөр нэгэн буусан сайд удирдаж байв. Тэр бол Хөдөө аж ахуйн яамны орлогч сайд байгаад буу¬сан Ш.Гунгаадорж бөлгөө. Гунгаадорж өөрийгөө ер хэл¬мэгдсэн гэж ярьдаггүй билээ. 

Үүнийг иш үндэс болгон Цэнд хэлмэгдээгүй зү¬гээр тушаал буусан гэж ярих ч хүн байдаг. Нөгөө өнц¬гөөс харахад тэр Ю.Цэдэнбалын  ээлжит золиос бол¬сон хүн. Цэдэнбал өөрийн төрсөн нутгийг орол¬цуу¬лаад хэсэг газрыг Зөвлөлтөд бэлэглэсэн ба энэ бэ¬лэг¬лэлийн гэрээндээ Цэндээр гарын үсэг зуруул¬жээ. Тэгээд тун удалгүй Цэндийг намын удирдлагаас зай-луулан  Тосонцэнгэлийн  МБК-ын даргаар томил¬жээ. Магадгүй Цэдэнбал үүнийг хийхдээ хожмын өдөр Монголын газар нутгаас тасалж өгсөн асуудал босч ирэхэд “Үүнийг намайг хойно амарч байхад нөхөр Цэнд хийсэн. Би мэдэнгүүтээ маш их уурлаж, түү¬нийг албан тушаалаас буулган хөдөө цөлж шийт¬гэсэн” тухайгаа бэлэн тайлбар бэлтгэсэн байж л ма¬гадгүй юм. Тэрээр төрөлхийн ажилсаг, санаа¬чил¬гатай удирдагч байсан уу? Эсвэл эргэж тоогдон Төв хороондоо очиж магад гэж горьдсных уу бүү мэд, Тарвагатайн нурууг давуулсан зам гаргуулж ма¬шин явахуйц болгожээ. Энэ ажлыг коммунист су¬бот¬ник хэмээх хөлсгүй албадан хөдөлмөрөөр нугал¬сан байдаг. Ач охин О.Цолмон нь хожим энэ ач гавъ¬яаг дурсан гэрэлт хөшөөг Солонготын даваан дээр босгожээ. Гэхдээ улс төрийн хараатай шиг хүнд бол өөрийнх нь гарын үсэг зурсан тэр баримт тү¬ү¬нийг хэзээ ч өндийлгөхгүй гэдгийг мэдмээр, тэг¬сэн эсэхийг бүү мэд.

Цэнд, түүний гэр бүлийг Дотоод яам, цагдаа¬гийн¬хан, иргэдийн дунд байсан агентууд тасралтгүй мөр¬дөж байсан нь гарцаагүй. Ер нь таван хүн  тут¬мын нэг нь албан ёсны “алтан хошуу өргөгч”-ийн проом¬согтой байсан цаг. Найман хүүхэдтай гэр бүлд до¬тоод яамны хоёр агент байна гэсэн үг, аймаар! Цол¬монгийн бага нас энэхүү мөрдөлт хараа хянал¬тын дотор өнгөрсөн бололтой. Түүний хүүхэд насыг төсөөлбөл эргэн тойрон мөрдөгч, гишгэсэн мөр бүрийг нь тоолоx ховлогч харагдана. Энэ нь түүнийг ер бусын хардамтгай, баргийн хүнд итгэдэггүй,  найз нөхөд нь урваад байгаа юм шиг санагддаг тийм зовлонтой нэгэн болгочихсон ч байж магадгүй.

Хараа хяналт дарамт шахалт байсан ч гэсэн Цэн¬дийн ач охин Цолмонг  Зөвлөлтөд хамгийн нэр хүндтэй сургуульд явахад хэн ч саад хийсэнгүй. Тэ¬рээр төгсөгчид нь их төлөв Монголын төрийн удир¬дах бүрэлдэхүүнд гарцаагүй ордог Плехановын нэ¬рэм¬жит Улс ардын аж ахуйн дээд сургуулийн диплом гард¬лаа. Улмаар сургуулиа төгсч ирээд нийслэлд амьд¬рах, банк санхүүгийн төв байгууллагад ажилд орох, нэр хүндтэй дээд сургуульд багшлах боломж түүнд байсан нь “хэлмэгдүүлэлт өөрийн гэсэн хяз¬гаартай” байсныг харуулах мэт.

О.Цолмон нас гүйцсэнийхээ нэлээд хойно Н.Энх¬баяртай гэр бүл болжээ. Тэдэнд нэгэн ижил зүйл байв. Учир нь хоюул эргэн тойрноосоо айж хулчийн, хар¬далт сэрдэлтийн дунд өсчээ. Эсэргүү Цэндийн ач охин Цолмонгийн хувьд түүнийг хүмүүс нийгмийн дайс¬ны үр сад хэмээн хардаж, өөрөө найз нөхдөө эд нар намайг тагнаж байгаа байх гэж хардаж өс¬сөн бодит эх үүсвэртэй комплекс байв.  Энхбаярын хувьд өөрөө л сул дорой аймхайгаас үүдэлтэй комп¬лекс давамгайлна. Энэ гэр бүлтэй нөхөрлөдөг хү¬мүүст “урваагүй гэдгээ байнга батлах” хэрэгцээ гар-даг нь дамжиггүй. Шинэ гэр бүлд өөр нэг төсөөтэй тал байв. Нүүдэлчин монголчуудыг бодвол илүү ир¬гэншсэн цагаан арьстны цус холилдсон илт мэдэг¬дэх гоо зүстэй, эдийн санхүүгийн өргөн боловс¬рол¬той  Ононгийн Цолмон  эхийн талын гарлаа мөн л нууцлах дуртай нэгэн байлаа. Эцэг нь нам төрийн зүт¬гэлтэн Цэндийн хүү гэдэг нь үүнд багадаж бай¬лаа. Ингээд хожмоо эрх мэдлийн оргилд хүрсэн үе¬дээ өөрийгээ Хөвсгөл нутгаас гаралтай мэргэн гүн Гомбожавын удам, Гомбожав нь алтан ургийн хүн гэсэн гаргалгааг эхлээд толилуулжээ. Бас л энэ нь ба¬гадсан юм шиг Өмнөговь аймагт томилолтоор явах¬даа Галбын говийн унага гэдгээ ярив. Тэгснээ бүр баруун хязгаар руу очиж Увс нутгийн  гаралтай Сим¬ба Батаа хэмээх параламентч, бөх Ганболд на¬рыг төрлөөрөө тодруулан өөд татаж эхлэв. Харин өвөрлөгч монголчууд олноороо миграци хийсэн Дунд¬говь, Дорнод, Төв аймгаас хамаатан тод¬руу¬лахаас болгоомжилсон бололтой юм.

ХАМТЫН КОМПЛЕКС


2003 онд Монгол улсын ерөнхий сайдаас анг¬лийн ББС –ийн сурвалжлагч ярилцлага авчээ. Сур¬валж¬лагч  нь Н.Энхбаяраас  “Парламентад  буй сө¬р¬өг хүчний төлөөлөгчийг яагаад баривчлан хорь¬сон” тухай нь асуухад  “Намайг болон миний гэр бү¬лийг хэвлэлээр их гүтгэдэг” хэмээн тэс хөндлөн¬гийн юм ярин мэлмэрүүлээд эхэлдэг байгаа. ББС-ийн сурвалжлагч Н.Энхбаярын натурал төрх, комп¬лек¬сийг дэлхийд дэлгэх энэ үгийг шууд цацчихсан би¬лээ. Үнэхээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол түүний хамгийн том комплекс. Учир нь түүний нуудаг ичдэг олон юмыг гаргаад ирэх аюултай. Гэтэл чө¬лөөт нийгэмд сэтгүүлчдийг ил цагаан дарамлаад байж бас болохгүй. Ингээд сэтгүүлчидтэй хамтран ажил¬лах зорилготой “чөлөөт хэвлэлийг дэмжих сан” гэ䬬гийг байгуулж эхнэр Цолмонгоороо удирдуул¬лаа. Энд цугларсан болон хуримлуулсан хөрөнгө юун чөлөөт хэвлэлийг дэмжих, харин тэдний амыг барьж дуугүй болгоход зориулагдаж эхлэв. Мэдээж олон таван юм ярьж магадгүй нөхдөд шан харамж өгч, дэмжиж мөнгөөр амыг нь таглаж эхлэв. Ийм за¬маар  шар хэвлэл голлосон армийг өөртөө тат-лаа. Гэхдээ монгол хүнийг худалдаж авахад амар¬гүй. Нөгөө  сонины эзэнд өөрөөс нь арай илүү мөн¬гө¬ний үнэр авангуутаа л “цалингаа нэмүүлэхийг шаар¬дан”  юм бичээд эхэлнэ. Эндээс эхлээд арга хэл¬бэрээ өөрчиллөө. Үгэнд орохгүй сонин хэв¬лэ¬лийн эздийн найз нөхдийг олж хайх ажилд гарав. Үүн¬тэйгээ зэрэгцүүлэн сонины газруудад өөрийн хөлс¬ний мэдээлэгч нарыг байрлуулж “өөртэй нь хол¬боо¬той юу гарах гэж байгааг” тандуулна.  Ингээд муу мэдээний үнэр авмагцаа сонины эзэд рүү “ үгүй гэх аргагүй найз” нарынх нь нэгийг утасдуулж “тийм мэ¬дээгээ түр хойшлуулаач” гэж хэлүүлнэ. Төвийн за¬рим сонины эзэд “Энхбаяр ба түүний гэр бүл”-тэй хол¬боотой материалуудаа ажилтнуудаасаа нууж байгаад гэнэт гаргах, эсвэл “үүнийг заавал гарга” гэж үүрэг өгчихөөд өөрөө утсаа таслан алга болох зэрэг арга хэрэглэхдээ тулсан гэгддэг.

Үүнийхээ хажуугаар дам айлгах, гомдол бүхий ир¬гэ¬дийг хатган заргалдуулах, хэрэгт холбогдуулан хорих түмэн арга хэрэглэлээ. Үүний нэг том золиос нь нь “Үг” сонины эрхлэгч Х.Ханддолгор байв. Түү¬нийг “нэгэн эмэгтэйг ДОХ-той хэмээн гүтгэсэн” гэх үндэслэлээр баривчлан шийтгэж шоронд хорьсон юм. Хэргийн гол нь ДОХ-той гэгдсэн эмэгтэйд бай¬сангүй. Дээр нь уг мэдээлэл Үг сониноос өмнө МАХН-ын төв хэвлэл “Үнэн” сонинд нийтлэгдсэн байжээ. Дээ¬рээс  зэхэж өгсөн бэлэн ялын тогтоол барин орж ир¬сэн шүүгчид үүнийг огтхонч харгалзсангүй. Ий¬мээс Ханддолгорт оноосон ялын цаад уг сур¬валжийг дангаараа үнэмлэхүйгээс ч дээш олонхи болсон МАХН ба түүний засгийн газрыг тэргүүлэн улс орноо үнэмлэхүй удирдаж байсан Н.Энхбая¬раас хайх нь зүйтэй байх. Ялангуяа МАХН ба түүний үн-дэсний удирдагчийг байнга шүүмжилдэг тус со¬нины бодлого, нэн ялангуяа улсын эх дагинын эмзэг цэг рүү чичилсэн “Хоёрдугаар Филатова эргэн ир¬лээ” гэсэн утгатай нийтлэлээс эрж хайх нь дээр байх. Филатова нь хуучин дарангуйлагч Ю.Цэдэнбалын орос эхнэр бөгөөд түүний нэрийг монголчууд “да¬варсан орос авгай” гэсэн утгатайгаар хэрэглэдэг. Дээрээс нь тэргүүн хатагтай Ононгийн Цолмонгийн нууж, эмзэглэж явдаг цагаан арьстны уг сурвалжийг  энэ нийтэл битүүгээр хөндсөн байлаа. Мөн энэ гэр бүлийн комплексийг хамгийн их хөнд¬дөг хүмүүс бол үндэсний үзэлтнүүд, бусдыг эр¬лийз хурлийзаар нь дууддаг тэмцэгчид байлаа. Ингээд “Даяар Монгол”, “Хөх Монгол” зэрэг хэт үн¬дэс¬ний үзэлтнүүдийн удир¬дагчийг амжилттай худалдан авчээ. Тэд удалгүй “зөв¬хөн Н.Энхбаяр ба тэдний гэр бүлийг “гомдоосон” этгүүдүүдийг л “эрлийз”-ээр зарлан гутаах боллоо. Та тэдний гаргадаг “жагсаалт”-ыг харсан бол ан¬заа¬рагдана даа.  Эмгэнэлтэй нь нөгөөдүүл нь ерөн¬хий¬лөгч биднийг дэмжиж байна гэж ойлгосон уу? Юу ч хийсэн хамгаалах ар талтай гэж эндүүрсэн үү? Мэдэхгүй. ноцтой гэмт хэрэгт холбогдон түрүү-чээ¬сээ ачигдаж байна. Өөртөө зориудаар “сэв” зо¬хион, түүнээсээ комплекс авдаг Н.Энхбаяр маягийн хү¬мүүс нэрэнд нь нэмээд сэв суулгасан хүмүүсийг арилгаж л байж амардаг. Үндэсний гэгдэх үзэлтнүүдэд сайхан ирээдүй харагдахгүй байна. Тэд¬нээс нэр цэвэр, ул мөргүй салах ажлаа Н.Энх¬баяр аль хэдийнэ эхэлчихсэн гэж төлөг тавихад ер¬дөө алдахгүй л бол уу?

ДАХИАД Л КОМПЛЕКС


Буриад гарвалтай монголчуудын хувьд Энхбаяр Монгол төрийн өндөрлөгт гарч ирсэн нь том баяр бай¬жээ. Олон жилийн турш гарал, угсаараа ялгавар¬лаг¬дан зовж, алуулж, гадуурхагдаж байсан буриа¬дууд өөрийн халуун өврөөс хэн нэгийг тодрон гара¬хад отог омгоороо баярлалдан хүрээлдэг уламж¬лал¬тай. Тэд энэ л зангаараа түүнийг хүлээн авах гэ¬тэл Н.Энхбаяр янз бүрийн хэлбэрээр таагүй ханд¬лаа. Түүнийг зохиолчдын хороонд орж ирэхэд нэрт зохиолч төрийн шагналт Сэнгийн Эрдэнэ баавай ин¬гэж ханджээ. Буриад гэдгээ өөрийн намтарт бай¬гаа нуугууштай толбо хэмээн хардаг залуу Н.Энх¬бая¬рийн хандлага Эрдэнэ баавайг тун гомдоожээ. Ин¬гээд өвгөн зохиолч бие барахынхаа өмнө Н.Энх¬баярт таагүй ханддагаа илэн далангүй илэрхийлсэн захи¬дал бичиж үлдээжээ. Учир нь Эрдэнэ баавайн бବхар¬хал болсон буриад яс, соёлоос буриад ээжтэй Н.Энх¬баяр ичдэг төдийгүй тэдэнтэй холбогдох бүхий л сэж¬мээ нууж хааж явдаг нь биеэ зохих ёсоор үнэл¬дэг Эрдэнэ гуайг ихэд зэвүүцүүлсэн болтой байдаг. Түү-нээс биш гавъяа шагнал алдар хүндийн оройд нэ¬гэнт хүрсэн Сэнгийн Эрдэнэд энэ шалихгүй хар¬хүү¬тэй булаалдах нэр, өрсөлдөх алба гэж юу л байх билээ. Уг захидалд Н.Энхбаярын эрх мэдлийн төлөө, өө¬рөөр хэлбэл комплексийнхээ төлөө юуг ч золихоос буцахгүй болсон чанарыг шүүмжлэхийн зэрэгцээ “бу¬риад эхийн хэвлээс гарсныг” хоржоонтойгоор байн байн сануулсан байдаг юм. Нарийн яривал алдар нэрд дуртай хүмүүсээр дүүрэн хорвоод бэр¬тэгч-дийн дунд насаа барсан Эрдэнэ гуайд  албаны тушаалын донтой нэг хархүү ойр байх нь сонин биш. Харин тэр нь өөртэй нь адилхан буриад цустай, тэ¬гээд тэр бахархал болсон буриад цусаа ичин¬гүй¬рэн жигшдэг, өвөг дээдсийнх нь ариун цусыг өсөх дэв¬ших замынх нь садаа гэж үздэг хүн таарсан нь тэв¬чээрийг нь баржээ гэлтэй.  Өр зөөлөн уяхан сэт¬гэл¬тэй, хайр гэрэлтсэн энэ хүний бүтээлд гомдол, ну¬лимс л шингэсэн байдгаас үзэн ядалт хорсол бай¬даггүй билээ. Н.Энхбаярт бичсэн захиаг эс тоолбол.

Нөгөө талаас өөрийнх нь оройлж байгаа МАХН бу¬риад зоны эсрэг этноцид аллагыг  хэрэгжүүлэгч бай¬сан төдийгүй шинээр нахиалж буй ардчиллын үзэл санааг гутаахдаа буриад ястны нэрийг ихээхэн ашиг¬лаж байв.  МАХН-чууд  Ардчилсан холбооны гол зүтгэлтэн Эрдэнийн Бат-Үүлийг буриад цусаар дуудан “цагаантны үлдэгдэл” хэмээх ХХ зууны ний¬тийн дайсны хочийг түүнд зүүж байлаа. Буриадууд улаан оросоос зугтаан Монголд орж ирсэн нь үнэн юм. Энэ утгаараа зөвлөлт засаг ба ардын хувьс¬га¬лын дайсан нь цагаантан буриадууд байв. МАХН-ын зүгээс Бат-Үүлийг нийгмийн дайснаар зарлаж бай¬гаа нь тэр. Мөн  МАХН-ын зүгээс 1990-ээд онд  Мон¬голын эдийн засгийн гол шинэтгэлийг хийсэн Да¬шийн Бямбасүрэнг бас буриадаар нь дуудан баал¬даг байв. Учир нь Ардчилсан хүчнийхэн Монгол Ул¬сад сайн юм хийсэн байх учиргүй гэдэг логикоор хан¬даж байгаа нь энэ. Дайсан буриад гаралтай Бям¬басүрэн сайн юм хийх учиргүй, буриад Бямба¬сү¬рэн нарын шинэчлэгчдээс сайн юм гарахгүй гэдэг логик. Буриадуудыг үзэн ядах сэтгэл бий болгож түү¬гээрээ дамжуулан ардчилал шинэтгэлийг гутаах арга барилтай намыг толгойлох болсон Н.Энх¬бая¬рын ээжийн буриад цус нь түүний хамгийн эмзэг цэг байв. Өөрөө хартай, комплекстэй хүний хувьд үүндээ тун их зовж, эмзэглэж  байсан нь дамжиггүй. Гэтэл “нуувар” төрлүүд нь бүр түүнийг сануулан тойрох гээд улам ч зовооно. 2000 онд даргалсан нам нь үнэм¬лэхүй олонхи болж, өөрөө гүйцэтгэх засаг¬ла¬лыг тэргүүлж, хүн алах биш юмаа гэхэд хулгайлж авч¬раад үхүүлэх эрхтэй хаан боллоо. Эрх мэдлийн оройд хүрээд барьсан хамгийн анхны бэлэг нь  өө¬рийнх нь цусыг “нуусан “буриад зондоо хандсан байв. Эрх мэдлийн оройд хүрсэн өдрөө тэрээр Бу¬риад Бат-Үүлийг сүр дуулиантайгаар баривчлан шо¬ронд хийлээ. Түүний нам ба Монголын ард түмэн “Энх¬баяр нь буриадуудтай ямар ч холбоогүй тө¬дийгүй буриадад дайсагнан ханддаг болохыг” харж үнэмш¬лээ. Сталин цагтаа орос бус үндэстэн гэдэг комп¬лексоосоо болоод нутаг нэгт гүржүүд, өвөр кав¬казийн ард зонийг бусдад харагдахуйц илэрхий түл¬хүү хядсан байдаг. Түүнчлэн 1930-аад оны МАХН-ын удирдах зүтгэлтэн Лувсаншарав лам гарлынхаа комплек¬соосоо болоод хуврагуудыг хядахад хэтэрхий их идэвх гаргасан байдаг.

 Үүнтэй зэрэгцүүлэн Архангайн хүн болохоо нотлох олон талт ажлыг зэрэгцүүлэн хэрэгжүүллээ. Архангайн гаралтай бизнесмэнүүдийг цуглуулан дэмжсэний дотор сүүлдээ муудалцсан  Моннисийн Ганзориг сайд,  хотын Бадамжунай нар оржээ. Бас Ар¬хангайн гаралтай бөхчүүдийг дагуулан нутгаар аялж, овоо тахиж морь уралдуулж үзсэн. Харин ар¬хангайнхан тоосон эсэхийг бүү мэд. Дараа нь Ард¬чилсан намын Р.Гончигдоржийг оролцуулаад уу¬гуул нутгийнхаа сөрөг хүчнийхэнтэй найзалж эх¬лэв. Энэ нөхөрлөлөөс  ардчилсан намын улаан жи-гүүр болох Алтан гадас цогцолсон билээ. Хүмүүс түү¬нийг нутагсаг, нарийн яривал архангайсаг. Архан¬гай¬саад ирэхээрээ  нам мамын ялгааг ч харахаа бай¬даг тийм хүн гэдгийг харах ёстой. Тэр хэрээрээ Н.Энхбаяр Хэнтийгээс, буриадуудаас алслагдах ёстой. Уул нь МАХН-ын хамгийн хоржоонтой зүт¬гэл¬тэн, хэл амаараа хэнийг ч урдаа гаргадаггүй М.Зэ¬нээ агсан Архангайн Тариат, Чулуут нутгийнх¬ныг “Манжийн хааны эфү Цэрэнгийн удам ба бүг¬дээ¬рээ манж хятад цустай урвагчид” гэж нэрлээд хам¬гийн анхны цол тэмдгийг нь Ардчилсан хүчний Р.Гончигдоржид зүүж өгч билээ. Гэвч М.Зэнээ агсан Н.Энхбаяр газар хувьчлах шийдвэр гаргахаас зур¬гаан сарын өмнө,  үндэстний удирдагч уугуул нутгаа тод¬руулахаас долоон сарын өмнө тэнгэрт хальсан би-лээ. Тэрээр бас газар хувьчлахыг хүчтэй эсэр¬гүү¬цэгч байсан юм. МАХН-ын хуучин кадрууд Н.Энх¬бая¬рыг гадаад хэлтэй дэлхий ертөнцийг танисан хо¬вор боловсон хүчин, залуучууд дайжаад байгаа улс төрийн өвгөрсөн хүчнийг аврагч хэмээн харж бай¬сан бол сөрөг хүчний залууст бас итгэл найд¬вар төрж байлаа. Учир нь МАХН-ын шинэ удирдагч өөр¬сөд шиг нь залуу хүн байв. Бас барууны ертөнц, түүний соёлыг хуучин дарга нараасаа илүүтэй мэдэж ойлгодог, зарим зүйл дээр тухайлбал нутгархах зэрэг дээр намчирхаад байдаггүй энэ хар¬хүү АН-ын зарим нөхдөд их таалагдлаа. Ингээд хол¬боо сүлбээ тогтоон нэгэн хэсэг ардчилагчийн алтан гадаснаас баттайяа аргамжсан билээ. Энэ га¬дасыг 2004 онд Америкаас эргэн ирж АН-ыг удирд¬сан Ц.Элбэгдорж ч сугалах гээд дийлсэнгүй. Сайн шаасан гадас байв.

 Н.Энхбаяр уулаасаа сөрөг хүчинд хайртай, хам¬гийн ухаалаг зөв шийдэлд хүргэдэг зүйл бол “хүч¬ний тэнцвэр” гэдгийг ойлгосон хүн биш байсан юм. Нэгдүгээрт дээр өгүүлсэнчлэн энэ холбоо Ар¬хангайсаг, төв халхсаг байдлаараа Н.Энхбаярыг бу¬риадуудад хамаагүйг харуулах төдий үзүүлэн байв. Хоёрдугаарт, Н.Энхбаяр сөрөг хүчин гэдгийг Оро¬сын Путин, Египетийн Мубарак маягаар хардаг хүн байлаа. Тэднийхээр бол сөрөг хүчин нь   өрсөл¬дөгч гэхээсээ өөр өнгө аястай дагалдагч, улсын гоёл, төрийг ардчилсан мэт харагдуулагч зүүлт бөл¬гөө. Энхбаяр өөрөө хязгааргүй эрх эдэлж, сө¬рөг хүчин түүний заавраар зарим нэг юмыг эсэр¬гүүцэж өгдөг байх учиртай. Өөрөөр хэлбэл харъяат нарынх нь дотор үгэнд нь орохгүй том толгой гар¬гагчид гарч ирвэл түүнийг өөрийн мэдлийн сөрөг хү¬чин гэгчид зааж өгнө. Сөрөг хүчин мөнөөх золигт гар¬гагчийг боорлоод эхэлмэгч түүнийг зайлуулж “Ард түмний шаардлагыг сонсогч, сөрөг хүчний үгийг хүндлэгч” нэрийг хүлээнэ. Ийм маягаар сөрөг хүч¬ний дунд өөрийн гадсыг шааваа. Ямар ч байсан  Ц.Элбэгдорж “хошногондоо шортой”  үлдэв.

ТӨГСГӨЛ

Төрсөн өдрөө хүртэл Чингэс хааныхтай тааруулан улс амьтны доог тохуу болж байгаагийн цаад шалтгаан мөн л “оригиналь халх” болж харагдах гэсэн зовлонгоос эхтэй.Үнэн хэрэгтээ Н.Энхбаярын комплексүүд зовлон мөн үү? Уул нь буриад зон бол нийт монголчуудын дунд сайн имижтэй ястан юм. Халх, ойродгүй тэднийг соён гэгээрүүлэгч Б.Ринчен, алдарт зохиолч С.Эрдэнэ, радиогийн сайхан хоолойт Цэдэндамбаа, ардын жүжигчин Жаргалсайхан нараар төлөөлүүлэн билиг авьяас төгөлдөр, монгол үндэстнээ өнгөлөгч хүмүүс хэмээн бахаддаг. Тэр ч бүү хэл өнөөх “юм л бол дүрдэг” гэх домгийг нь хүртэл  шулуухан, эр хүн шиг түс тас зантайн шинж хэмээн хүлээн авдаг. Хал¬хуудыг “Эфү Цэрэн шигээ манжид урвагч”, ойрдуу¬дыг “Цэдэнбал шигээ төрсөн бууцаа гадаадад өгдөг” хэмээн баалдаг бол буриадуудад “тэрэн шигээ тэгдэг” гэх муугаа дуудуулсан цуутан байдаггүй. Түүнчлэн орчуулагч гэдэг мэргэжлийг монголчууд мууд үздэггүйгээр барахгүй хүн төрөлхтний соёлыг дамжуулагч хэмээн машид хүндэлдэг. Үндэсний сэхээтнүүдийн хамгийн түрүүнд  барьж авдаг юм нь орчуулга байдаг. ХХ зууны монголын суутнууд болох Д.Нацагдорж, Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн нар орчуулгын бүтээлээр үлэмж алдартай. Одоо ч орчуулагч Аким, Гомбосүрэн гэхээр үндэстний томоохон сэхээтнүүд л санаанд буудаг. Тэргүүн хатагтайн хувьд ч гэсэн. Монголчууд цагаан арьстны цусны хольцийг  жирийн зүйл хэмээн хүлээн авдаг. Оросын эрлийз С.Зориг монгол үндэстний хайртай хүү байлаа. Одоо түүний дүү С.Оюун ч монгол¬чуудын хүндэт бүсгүйчүүдийн нэг.   

Бусад хүнд бахархал ч байж болдог зүйлийг зовнил комплексоо болгосон Н.Энхбаярын өмнөө барьдаг юм бол бурхны сургааль. Гэхдээ буддизм түүний өөрөө шүтэх зүйл гэхээсээ илүү өөрийгээ шүтүүлэх хэрэглэгдэхүүн болсон харагддаг. Тэгж ярих юм бол  Бурхан багш “өшрөхийн оронд өршөөж амьдар”. “зовлон гэдэг чиний төсөөлөл болохоос нарийндаа хоосон”, “хэзээд алдагдах албан тушаал алдар хүндэд бүү дурла” гэхчлэн  Н.Энхбаярт харш олон юмыг сургасан юм гэдэг.

Оргилд хөтлөгч, оройлогчоос өөр сонголтгүй байх замд хөтөлсөн хүчин зүйл бол түүний хар ба¬гаас үүдсэн комплексүүд. Үргэлж дутуугаа мэдэрч, гутарч өсч өндийсөн түүнийг хүн шиг харагдуулах, мэдрүүлэх юм гэвэл эрх мэдэл, зөвхөн эрх мэдэл байжээ. Зав гарвал бүр уулын оргилд хүртэл авирна гээч.

II. ГУРВАН  ГАВЪЯА


ҮНЭЛЭГДЭХ  Орчин үед Монгол түмний өмнө хийсэн бүтээсэн зүйлээрээ асар их үнэлэгдэж байгаа сайхан хүн бол Намбарын Энхбаяр мөнөөс мөн. Тэр хүний Монгол түмний өмнө бүтээсэн гавъяа зүтгэл, сайхан үйл хэрэг мөнхөд мандан бадарч явах болтугай!

Монгол хэлний тайлбар толь Редактор Намбарын Энхбаяр. 2006 он,  тал 484

ЭХЛЭЛ

Н.Энхбаяр өөрийг нь шүүмжилсэн нэг бус хүнийг шүүхэд өгч шийтгүүлсэн. Хамгийн сүүлд өөрийнх нь даалгавраар ардчилсан хүчнийг гутаах муулах ажил хийж асан Дэмбэрэлийгээ шүүхэд өгч суулгаад  авсан. Харин өөрийгөө болохоор “Намайг түүх шүү¬нэ, бурхан шүүнэ” хэмээн хэлдэг. Бурхан түүнийг яаж шүүхийг хэн мэдлээ.  Тэнгэрт хөөрөн нисч явахыг нь зааж “Сайн хүн ингэдэг” хэмээн атаархаж чадах биш. Хорхой болсон байлаа ч бид  таниж “За даа, муу явсан хүн ингэдэг юм, харав уу” гээд дэвсэх биш. Харин түүх хэрхэн шүүхийг төсөөлж болно. Бодоод байхад түүхэнд  магтуулж үлдэхээ тэр үнэхээр төсөөлөөд ч байх шиг санагдах юм.

УУГАН ГАВЪЯА

Монголын шинэчлэгчдийн мөрөөдөл нь газар хувьчлах байсан. Энэ тухай ярих бүрийд МАХН эсэргүүцэж, эсэргүүцэхийн хэрээрээ эх орончийн дүртэй харагдаж олон түмэнд тоогдно. Нүүдэлчид хэзээ ч газар хувьчилж байгаагүй бөгөөд хувьчлахын эсрэг төрөлхийн рефлекстэй. Учир нь нүүдэлчид байн¬гын тогтсон нутаггүй, цас зудын байдлыг хар¬гал¬зан чөлөөтэй нүүн шилжиж, “хаяа багтвал бууж, хамар багтвал идэж” ирсэн ард түмэн. МАХН энэ сэтгэхүй дээр тоглож байлаа. Гэтэл гадаадын хөрөн¬гө оруулагчид Монголын шинэтгэлийг дэмжихээр мөнгөө оруулах хандивлагчид хувийн өмчийн үндсийн үндэс болсон газар хувьчлалыг шаардаад байлаа. 2000 онд МАХН үнэмлэхүй ялалт байгуулж засгийн эрх авахад газар хувьчлах найдвар төгсгөл болох шиг санагдаж байлаа. Гэтэл тэрээр  ердөө нэг жилийн дараа 2002 онд газар хувьчлах шийд гаргуулж чадлаа. Залуу, англи хэлтэй энэ тэрээр нам дотроо шүтэгдсэн хэвээр байсан, “бүхий л удирдагч болгоноо “эсэргүү” болтол нь бурханчилдаг уламж¬лал” намд нь хэвээрээ байгаа зэрэг нь түүнд нөлөөл¬жээ. Дарга л тэгж шийдсэн бол зөв, харин зөв зүйтэйг аль болох түргэн ухаарах нь намын ажилтнуудын үүрэг бөлгөө. Энэ үе бол төрийн ажилтнууд зөвхөн намын ажилтан байдаг уламжлал эргэн ирсэн жилүүд. Чухам хэзээ ч ардчилсан хүчин хийж хүчрэх¬гүй, хийсэн ч МАХН сөрөөд унагачих байсан  энэ асуудлыг шийдсэнээрээ Н.Энхбаяр Монголын түүх¬нээ гарцаагүй үлдэнэ. “Өөртөө ашиггүй юм хийж үзээгүй тоорой” үүнийг зөвхөн улсынхаа эрх ашгийн төлөө хийнэ гэвэл гонж. Монголд хөрөнгө оруулалт хийх ирээдүй буйг харсан гадны томоохон компа¬ниуд, манай шинэтгэлийг дэмжигч хөтөлбөрүүд түүнд томоохон шан харамж өгсөн байх магадлал¬тай.  Авсан байсан ч яадгийн бэ? Эцсийн дүндээ эх орон хожсон юм чинь, нэмээд шагнасан ч Монголоос холтрох юм байхгүй. Н.Энхбаяр Монголын түүхнээ анх удаа газрыг иргэнд хувьчлах шийдвэр гаргуул¬сан улс төрч гэдгээрээ  ардчиллынхантай ... Ц.Элбэг¬дорж, С.Зориг, Баабартай зэрэгцэн бичигдэж үлдэнэ.  

УДААХЬ ГАВЪЯА

МАХН-ын удирдлага 2003 оны 12 сарын 31 ний орой хуучин Зөвлөлтөд төлөх байсан өрийг одоогийн Оросын холбооны улсад төлж барагдуулснаа зарлалаа. Үүнийг үндэсний баяр болгон тэмдэглэх оролдого хийлээ. Гэвч санаснаар нь төдий л бол¬сонгүй. Ард түмэн дараахан нь болсон сонгуулиар МАХН-ын өр төлсөн гавъяаг ер үнэлсэнгүй. Учир тэрээр шоу хийхдээ нийгмийн сэтгэл зүйд гарсан их өөрчлөлтийг огт тооцоолоогүй юм. Харин сөрөг хүчин түүний эсрэг сурталчилгааг амжилттай хийлээ. Тэд хэд хэдэн үндэслэл гаргаж ирсэн. Нэгд “хуучин Зөвлөлт холбоот улс тарсан, иймээс энэ өр хууль ёсны нэхэмжлэгчгүй өр. Хэрвээ Оросын холбооны улс өөрийгөө Зөвлөлтийн өв залгамжлагч гэж үзэж байгаа бол Монголд явуулсан коммунист хүчирхийлэл, хядлагын хариуцлагыг хүлээх учиртай” гэж шинэ үеийнхэн үзээд түүнээ үндэслэлтэй тайл¬барлаж байлаа. Дээр нь тэд их өрийг төлөх явцад өөрснөө 50 орчим сая долларыг хувьдаа завшсан гэх мэдээлэл олсноо дор нь олон түмэнтэй хуваалц¬лаа. Төрөлхийн хардах сэрдэхдээ дуртай олон нийт “аа, за за өр төлсөн биш, өөрсөндөө л мөнгө хувааж завших ажил хийсэн байна. Нарийн яривал түүнээс ч ихийг авсан байгаа” хэмээх таамаг дэвшүүлэв.  Өр үнэхээр төлөгдсөн эсэхэд одоо ч монголчууд үнэмш¬дэггүй. Өөрөөр хэлбэл Н.Энхбаярын хүсч байсан хүндлэл, алдрыг өрийн кампанит ажил  нь авчраагүй.

Нэг хэсэгтээ олон түмэн түүнийг өр төлөх нэрээр мөнгө л завшсан гэж үзсээр байх нь дамжиггүй. На¬рийн ярих юм бол улс эх орноо өргүй болгох гэхээсээ илүү өөртөө бизнес хийх гэж сэтгэсэн байх магад¬лалтай. Учир нь үүний өмнө тэрээр Чехословак улсад төлөх байсан өр гэдгийг сэргээн төлж ихээхэн шагнал авсан гэдэг. Чехословак нь хоёр хуваагдаад Чех ба Словак улсууд болсон хойно Чехт нь өр төлсөн хэрэг. Процедур нь гэвэл улс нь тараад хүчингүй болсон танай өрийг бид сэргээн төлнө, харин хэзээ ч олдохгүй байсан мөнгийг олж өгөөд бид төдөн хувийг нь авна гэж манайхан санал гаргана. Үүнтэй хамтарсныхаа шагналд төдийг авна гэж Чехийн төрдөө нэг пүүс бас гарна.. Чехийн тал зүгээр орж ирж байгаа мөнгийг уухайн тас зөвшөөр¬дөг ийм нэг хэрэг. Чехийн өртэй зэрэгцүүлээд Дойч банкны найдваргүй болсон өрийг мөн л сэргээн төлж чамгүй шагнал авсан гэж яригддаг. Дойч банкны өр нь Монголын хувийн хэвшлийн хэсэг нөхөд луйвард¬сан мөнгө бөгөөд харин түүнийг манай татвар төлөгчдийн мөнгөөр барагдуулжээ. Найдваргүй өрийг сэргээн төлсөн хүнийг Дойч банк шагнах нь зүй. Эдгээр нь 2000 оны эх хавиар болсон хэрэг шүү дээ. Ингээд тэр Чехийн өр төлсөн сценариа арай томруулахаар шийдсэн бололтой юм. Гэтэл уг ажилд Чехийн хуучин түнш Фалкон ч гэдэг билүү компанийг ашиглахаар шийдсэн боловч цаадах нь жижигджээ. Харин арай томхон компани тэндээсээ олж өгсөн нь Федэкс групп гээч бололтой юм билээ. Төлсөн зураглал нь  иймэрхүү. Чехийн нэг компани  Оросын засгийн газарт буюу найдваргүй өр бараг¬дуулах бизнесээр хөлжсөн тэр үеийн ерөнхий сайд Касъяановт ханджээ. Касьянов нь ийм бизнесээс тав орчим хувь хүртэж амташсан төдийгүй “таван про¬центын Миша” хоч зүүчихсэн нэгэн байв.  Чехийн Федекс групп 50 орчим сая долларыг зуучлалын шанд авахаар болсон болтой. Энийгээ Монголын талын өр төлөх санаачилга гаргагчидтай хуваалцаж таарна. Эндээс л Монголын сөрөг хүчний нэхээд байгаа 50 сая ам долларын  учиг тайлагдах байх.  Монголын өр Орост бус  Чехт төлөгдсөн түүх энэ. Тэр үед ОХУ-д элчин сайд байсан С.Баяр сая ерөн¬хий сайд болуутаа Шаабарыг шүүхэд өгчээ. Шаабар түүнийг ОХУ-д төлсөн өрийн дундаас завшсан гэж “гүтгэсэн” гэх. С.Баяр нэрээ цэвэрлэх гэсэндээ бус “Монголын өр Орост бус Чехт төлөгдсөн” гэсэн өгүүлбэрийг юу юунаас илүү хүсч байгаа болов уу? Түүнийг Орост суугаа Элчин сайдын хувьд огт тоо¬гоогүй, өр төлөх ёслолд зөвхөн хүүхэлдэй байдлаар ашигласанд гомдсон, бас хуваалцсан  их мөнгө¬нөөсөө сохор зоос ч хүртээгээгүй зэрэгт С.Баяр хорссон байж болох талтай.

“Муу хүний заяа завагт” гэгчээр Үндэсний удир¬дагч хөвүүнийхээ бизнесийн буянаар Монгол улс санаандгүй хожлоо. Учир нь цэрэг стратегийн хувьд л газар зүйн байрлал нь сонирхол татаж, хятадтай тоглох хөзрийн чухал мод болдог энэ ядуу хоц¬рогдсон  Монголд өр тэглэх үед сонирхоод байх юм бага байжээ. Гэтэл жил гаруйн дараахнаас Оюу тол¬гойн зэс, Сүхбаатарт цайрт минералын орд, үнэ нь хадсан Таван толгойн коксждог нүүрс гараад ирэх нь тэр.  Оросууд шүлсээ арчин зүтгэх гэтэл Монгол орон гинжнээсээ мултраад өгчээ. Оросууд барь¬цаагүй, дарамтлах сэжимгүй болжээ. Өрийг нь гэнэ¬дээд тэглэчихсэн байв. Өр тэглээгүйсэн бол Таван толгойг тавууланг нь авсан ч болохоор байв. Оро¬сууд өөрийнхээ шар толгойг, нэмэрт нь  сүлднийхээ мутант бүргэдийн хос толгойг шаасан ч багадах юм болсныг ойлголоо. Энэ өнцгөөс харахад Үндэстний удирдагч хөвүүний зувчуулсан 50 сая доллар юу юм бэ! Их өрийг тэглэснийх нь төлөө дахиад 30 саяар шагнасан ч багадна. Түүх түүнийг цаашдаа магтан дурсах болно. Н.Энхбаярын энэ гавъяаг хойч үеэ 1911, 1921, 1990 оны хувьсгалын баатруудтай зэрэгцүүлэн бичиж үнэлэх болно.

ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ГУРАВ ДАХЬ  ГАВЪЯА

Энэ гавъяаны ихэнх тал нь түүнийг хүлээж байгаа. Н.Энхбаяр олон юмнаас айдаг ч хамгийн их айдас нь  хүрсэн өндөрлөгөөсөө уруудах. Жирийн хүн болох нь түүнд очирт тамд унахаас аймаар хүлээн зөвшөөрөх аргагүй тийм зүйл. Ийм их хор шартай, комплекстэй хүн эргэж жирийн хүн болж хэзээ ч чадахгүй. Үүнээс дээш өгсөх газар байхгүй. Түүнд өгсөхгүй юм аа гэхэд уруудахгүй байх дөрвөн зам харагдаж байна. Давын өмнө Ерөнхийлөгчөөр дахин сонгогдох. Энэ нь хууль эрхийн хувьд бо¬ломж¬той. Түүний дараагаар яг одоогоор боломжгүй ха¬рагдавч сайн хөөцөлдвөл бүтэж болох Засаглалын хэлбэрийг солих, үндсэн хуулийг өөрчлөх замаар өөрийгээ Чавес, Туркмен баши нарын адил насан тур¬шийн ерөнхийлөгч болгох. Эцэст нь цэргийн дэглэм тогтоон генералын мөрдэс зүүх, адагт нь үндэстнээ хянасан том мафийн босс хоза ностра болох.

Сүүлээс нь эхлэн няцаая. Гурван монгол зодолдоно гэж үг бий. Дийлдэшгүй амбицтай, өөрийн гэсэн толгойтой байх эрмэлзэлтэй монгол хүн хэзээ ч бусдын үнэнч боол, туйлбартай гүйцэтгэгч байж  чадахгүй. Бидний дунд гардаг эвлэршгүй  маргаа¬нуудын ихэнх нь  зарчмын өөр байр сууриас үүддэг¬гүй. Зүгээр л өөрийн гэсэн байр суурьтай харагдах гэсэн хүслээс л эхтэй.  Ийм хүмүүсийн дунд нэг хүний дор зангидсан гар шиг нэгддэг мафи хэмээх бүтэц оршин тогтнож чадахгүй. Харин үлдсэн гурвыг нь намынхаа ил, өөр нам дахь бүлэглэлийнхээ далд дэмжлэгтэйгээр хийж болно.

Юуны өмнө тэр дараагийн сонгуулиар ерөн¬хийлөгчөөр улиран үлдэх учиртай. Ингэхийн тулд намаасаа нэрээ дэвшүүлэх хэрэгтэй. Сонин прадокс харагдаж байна. Учир нь МАХН сул дорой байхынхаа хэрээр түүнийг дэмжинэ. Ерөөсөө өмнөх түүхээс харсан ч МАХН сөрөг хүчин байх үедээ ерөнхийлөгч Н.Багабандийгаа тойрон хүрээлж, үнэмлэхүй олонхи болохын хэрээр  холдож байсан.  2000-2004 онд МАХН үнэмлэхүй ялагч байх үед сөрөг хүчний үүргийг МАХН-аас нэр дэвшсэн ерөн¬хийлөгч Н.Багабанди гүйцэтгэж байсан. Харин өнөөдөр энэ хүчин зүйл оршсоор байгаа төдийгүй өөр нэг хань хамсаатантай болж ирээд Н.Энхбаярт заналхийлж байна.

Эхэндээ түүний “үнэнч нохой” бэлтгэх хүрээнд тодруулсан шинэ луйварчид эргээд эзэндээ гай чирч эхлэв. Эхлээд сонгосон залуусаа  үе үе айлгаж дарамтлах юмтай байлгах гэсэндээ хулгай хийхэд нь нүдээ аниад өнгөрч байлаа. Гэхдээ нүднийхээ булангаар харж байгаагаа бас мэдэгдэв. Өршөөж байгаагаа ч ойлгуулав. Уул нь “Би чиний тийм юмыг мэдэж байгаа” хэмээн үе үе айлган номхон байлгаж, нөгөө нэг юмыг нь сануулан хүссэнээ хийлгэж байх гэсэн хэрэг. Гэтэл цаад дуракууд нь үүнийг өөрөөр ойлгов. Ердөө л “Үндэсний удирдагч биднийг хулгай хийхэд яах ч үгүй юм байна” хэмээн үнэмшжээ. Ингээд хадгаламжийн хоршооноос эхлэн бүхэл бүтэн банк хүртэл талхан дээрээ түрхээд идэв. Тэдний үйл хэрэг өөрийнх нь нэрийг сэвтээж байгааг Босс мэдлээ. Ингээд төлөвлөсөн ёсоор сануулах гэтэл Монголд өөрийнх нь төлөвлөгөө хэрэгжих боломжгүйг хэлээд өглөө. Хүрлэнсүхээс эхлээд урьдаас нь цор цор хийх төдийгүй өөрийнхөө хийсэн хулгай, хамтарч оролцсон луйвраар эргүүлээд дарамталж эхлэх нь тэр. Үндэсний удирдагчийн  оригиналь “идейн”-үүд мөнөөх Энхбаярхануудын  толгойд бас байжээ.  Ингээд толгойн өвчнөөс сала¬хын тулд тэднийгээ шоронд өгч, дараа дараагийнх нь сургамж болгохоор шийджээ. Гэхдээ  сургамжийн төлөвлөгөө нь санасан ёсоор хэрэгждэг болов уу, дараа дараачийн хулгайч нар нь шоронд орохоос айгаад насан туршдаа түүний  боолын боол босгоны шороо болдог болов уу, яадаг бол. Эсвэл хэзээ ч хэний ч боол болохгүйн төлөө хамтдаа эрслэн босдог болов уу?

Харин тэрээр “Хадгаламж зээлийн хоршооны хэрэг” дээр хачин их санаачилга гаргаж мөнгөө хэтэр¬хий өсгөх гээд гэндсэн хэдэн шуналын мик¬робтой хамт уйлалдан байж хохирлыг татвар төлөгч¬дийг мөнгөөр барагдуулах алхам хийлгэв. Хохирол барагдсан тул хохирогч нарын тэмцэл зогсоно. Хоршооны эздийг цөөн хэдэн жилээр шооёонд суулгах болов. Тэд ялынхаа хагасыг эдлээд магадлангаар орж суллагдаад тэрбум тэрбум завшсан хөрөнгөнийхөө нуусан хэсгийг гарган идэж үлдсэн амьдралаа сайхан өнгөрүүлнэ. Ингэхээс хохирогчид ч цаашаа маргаан үүсгэхгүй, хохироог¬чид ч гомдоод байх юмгүй болов. Тэхээр иргэдээс зальдан авсан зуу зуун тэрбум төгрөг хаачсаныг цааш¬даа нэг их эрэхгүй гэсэн үг.  Эндээс нэг хар төрж байна.  Хоршоодын мөнгөний орсон нүх манай хүнд дэндүү ойрхон байснаас бушуухан  түүнийг дарж авах сонирхол гарсан юм биш байгаа. Ингээд бодохоор МАХН-ын байран дээр очиж өлсгөлөн зарлан мөнгөө нэхэж шаналгагч нарын ард АН бус Н.Энхбаяр өөрөө байсан юм биш байгаа гэж бодог¬дуулаад байх аж. Энэ бүхэн яаж өрнөснөөс үл хамааран МАХН-ын нэр хүнд навс уналаа. Мөнөөх  хоршоо идэгчид МАХН-ын үр төл байв. Дээр нь  өмнөөсөө боргуулж, хавьтсан болгоныг урдаг залуус нь гарахын эцэсгүй хэрэгт унаж эхлэв. Өөрийгөө хамгаалагч залуучуудын бүлэглэлийг өрсөлдөгчтэй байлгаж “Үндэсний удирлагчид улам илүү үнэнч болох” социалист уралдаан зарлаад орхитол санас¬наас өөрөөр эргэв. Тэд үндэсний удирдагчийн гутлын улыг уралдаж үнсэх нь үнсэж байсан боловч монгол дүрмээр уралджээ. Монгол дүрэм бол өөрөө урагшилж түрүүлэх бус өөрөө байрандаа зогсоод өрсөлдөгчөө хойш ухраах замаар түрүүлэх арга байдаг. Үндэсний удирдагч уул нь тэд бие биеэ уралдаж ховлох ба тэдгээр ховуудыг удирдагч ашиглан аль алийг нь номхон дуулгавартай байлгах гэсэн юм. Гэтэл нөгөөдүүл нь хүрээнээсээ хальж ил тодоор түмний нүдэн дээр  бие  биенийхээ уурхайг ухалцан шившгээ дэлгэлээ. Үндэсний удирдагчийн ажлын нэг арга нь өөрийгөө хүрээлэгчдийг хооронд нь аль болох эвгүй байлгах. Тэрээр хэн нэгэнд туслахдаа “Манай хэн та хоёр чинь юунаас болоод муудчихсан юм бэ? Цаадах чинь татгалзаад намайг их зовоолоо” гэсэн утгатай үгийг дайхгүй өнгөрнө гэж байдаггүй юм гэсэн. Логик нь мөн л өмнөх шигээ. Зүтгэлтнүүд нь бие биеэ уралдаж матан, өөрт нь илүү үнэлэгдэх гэж марофондоно. Бас доорхи хүмүүс нь хоорондоо түнжингүй байх учраас хэзээ ч өөрийнх нь эсрэг эвлэлдэн нэгдэж чадахгүй. Гэтэл бас л төлөвлөснөөр болсонгүй. Болох нь болсон гэхдээ гүйцэд биш гэх гээд байна. Зүтгэлтнүүд зөв¬хөн даргадаа маталцах хүрээнээс хэдийнэ халиад  олон түмний нүдэн дээр ил дайтаж гарлаа.  Удир¬дагчийн энэ алхам төлөвлөөгүй үр дүнд  хүрч МАХН дотор феодалын бутрал боллоо.  Хэзээ ч эвээ алдаж байгаагүй, хагарсан ч тогоон дотроо хагараад, хугар¬сан ч ханцуй дотроо хугардаг түүх өнгөрчээ. МАХН олон түмний нүдэн дээр хагарч хугарч, сөрөг хүчний бах тавыг ганц хангах боллоо. Намын гишүүд  хэн хагалаад, хугалаад  байсныг бүүр түүрхэн ч болов гадарлаж эхлэв.  Н.Энхбаярын хувьд МАХН доторхи уяа хүлээ суларлаа. Уяа хүлээгээ тайлагчид руу хийх довтолгооныг түүний Алтан гадасын зүгээс хийж байна. Өнгөн дээрээс харахад МАХН-ын бузар булайг дэлгэж байгаа сөрөг Ардчилсан хүчний шударга баатрууд харагдана. Харин уншиж байгаа бичгэн дээр нь Н.Энхбаярын хурууны хээ байгаа нь ажигч хүний нүднээс гарах аргагүй. Намынхан нь үүнийг улам мэдэрч түүнээс хөндийрч байна.

Дараагийн дараачийнх нь яадгийн гэхээс дараагийн сонгуульд Н.Энхбаяр өөр намаас ерөнхийлөгчид дэвших бололцоо үгүй. Иймээс яаж ийгээд 2009 онд МАХН-аас нэр дэвших ёстой. Ингэхийн тулд МАХН -д хэрэгтэй ганц хүн нь, аврал нь ерөнхийлөгч Энхбаяр болсон байх учиртай.  Өө¬рөөр хэлбэл МАХН ингэтлээ доошоо унах учиртай ажгуу. МАХН хэрвээ ирэх сонгуульд ялах юмуу хүч тэнцвэл “намыг нь тараан алдсаны төлөөх хариуц¬лагыг Н.Энхбаяртай тооцно”.

 Ингүүлэхгүйн  тулд 2008 оны парламентын сонгуульд МАХН үнэмлэхүй ялагдсан байх ёстой. МАХН-ыг одоо удирдаж нөлөөлж, Н.Энхбаярыг сөрж байгаа хүмүүс “Намаа сонгуульд унагаасан” гэдэг үндэслэлээр зайлуулагдсан  байх  учиртай. Оронд нь удирдагчийн талын хүмүүс очиж МАХН-ыг аврах групп байгуулсан байх хэрэгтэй. Тэд Н.Энхбаярт хадаг барьж “Манай намыг өөрийнхөө удирдаж байсан үе шиг хүчтэй болгож өгөөч” гэж  намын мянга мянган гишүүдийн өмнөөс гуйх учиртай. Иймээс түүний дав даруйд хийж болох зүйлийг тааварлах гээд  үзье. Юуны өмнө өөрийг нь сөргөө¬сөн Хүрэлсүх, Бадамжунай тэргүүтэн их хурлаас  гарч шоронд орох учиртай. Энийг мэдээж сөрөг хүчин дотор булсан алтан гадсаараа шаардуулах болов уу? Өөр олон юм гарч ирэх ба энэ бүхэн МАХН-ын  нэр хүндийг улам бүр унагаах ёстой.  Ин¬гээд зургаан сарын дараа МАХН-ын нэр хүнд байж болох доод хэмжээндээ очно. Гэхдээ жаахан цэнэг амьд үлдэх ёстой. Энэ цэнэг Н.Энхбаярт хэрэгтэй тогийг өгж ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэв¬шүүлнэ. 2008 оны парламентын сонгуулийн дараа АН үнэмлэхүй ялалт байгуулна. Харин дараа нь болох ерөнхийлөгчийн сонгуульд хүмүүс өөрөөр хандана.  Ард түмэн ялагдсаныг өрөвддөг зөнгөөрөө МАХН-аас нэр дэвшигчийн төлөө саналаа өгч Н.Энхбаяр хоёр дахиа улирна. Харин үүнийхээ дараа үлдсэн хэдэн жилд МАХН-ыг ор мөргүй болгох алхам хийнэ. Учир нь эндээс эхлээд МАХН түүнд өөр хэрэг болохгүй. Байвал аюул учруулагч хүчин болно. Эхлээд МАХН-ын одоогийн удирдлага, өө¬рийг нь сөрдөг хэсгийг шоронд оруулж шонд өлгөх ажлыг АН-тай хамтран хийнэ. Учир нь МАХН дахин хүчээ сэлбэж, 2014 сонгуульд ялалт байгуулах магад¬лалтай. Энэ үед нэг хүн ерөнхийлөгчийн сон¬гуульд гурав дахиа нэр дэвшихгүй тул огт өөр гарц хайх болно. Мөн МАХН өөрийг нь хоёр дахин самарсан этгээдтэй тооцоо хийж, гурав дахиа самруулахгүй хамгаалалт хийх нь  дамжиггүй.

Н.Энхбаярын хамгийн түрүүнд хийх алхам бол намынх нь дарга С.Баярын мөрөөдөөд байгаа сонгуулийн пропорцианаль систем. Үүнийг Ард¬чилсан намаар дамжуулан эсэргүүцэж унагаахаар оролдох болов уу?  Тэрээр Алтан гадсаараа дам¬жуулан “ сонгуулийн хууль хуучнаараа байвал АН үнэмлэхүй ялалт байгуулах боломж байна. Иймд уг хуулийг өөрчлөх нь АН-д ашиггүй” хэмээн Ц.Элбэг¬доржийг ятгуулахад чиглэх байх. Үнэхээр ч сонгуулийн энэ тогтолцоо ялагч талыг төгс ялуулдаг онцлогтойг бид мэднэ. Гэхдээ Н.Энхбаярын санаа нь АН-д хайртайдаа биш гэдгийг чамгүй  хазуулсан Элбэгдорж гадарлаж баймаар. Ардчилсан намын үнэмлэхүй ялалт нь түр зуурын бөгөөд эцсийнх байж болохыг Н.Энхбаяр харчихсан сууж байгаа. 2008 оны  парламентад үнэмлэхүй олонхи болсон АН-ын  идүүр тэвшинд Н.Энхбаяр юун түрүүн өөрийн намд байгаа сөргөлдөгчдөө хаяж өгөх нь гарцаагүй.  Мэдээж хэнийг хаанаас хазвал зүйтэйг алтан гадсаараа дамжуулан хэлж өгнө. Өшөө авах, бяраа амтлахын донгоор АН-ынхан хэсэг хүнээр хуурга хийнэ.  Гэвч өөрсдөө л монголчууд болсон юм хойно “дэл сул юм тэсгээдэггүй улс”-аар дүүрэн. Н.Энх¬баярын дараагийн идэш бол тэд. Эхлээд АН-ын хомхойчуулд аятайхан юм үмхүүлж байгаад нэг л өдөр оосрыг нь татна. Тэгээд шударга ёсыг тогтоо¬хын тулд  ав адилхан шийтгэх, шившиглэхийг шаар¬дана. Ардчилсан нам тэднийг нохойд хаяж өгч  эхэлбэл сайн. Учир нь аль ч нам хулгайчаар дүүрэн гэдэг нь харагдах ба эцэстээ мөнөөх намууд алин ч дэмий гэсэн дүгнэлтэд хүрч сайн ерөнхийлөгч мөрөөднө. Ардчилсан нам хулгайч нараа  нохойд хаяж өгөхгүй байлаа ч мөн л сайн.  Нам болгон хулгайчаар дүүрсэн ба тэднээ хамгаалаад зөвхөн өөр намын хулгайтай л тэмцдэг. Иймээс намгүй ерөнхийлөгч л бидний сонголт болно.

Өнөөдөр МАХН түүний гишүүд зүтгэлтнүүд Н.Энхбаярыг таниж эхлээд байна. Нам төрийн дээд удирдлагад өөртөө үйлчлүүлэхээр тавьсан хулгайч, луйварчдаас нь намын гишүүд жигшиж эхлэв. Ардчилсан  холбооны хулигаануудын эсрэг 18 жил таягаа гозолзуулсан өвгөд  өнөөдөр хэлэх үггүй болж, “энэнээс илүү юм үзээгүй дээрээ нүд аних минь” гэж хүсэх болов. Ардчилсан намыг хорин жил  сулруулах гээд хүчрээгүй МАХН сулрав. Нам дотроо гүнзгий хагарлаа.  Нэг баастай англи хэлтэй бурхан залаадахсан чинь юу вэ, намыг нь  хөөдөөд хаясан байлаа. Ардчилсан хүчин хорин жил дотор нь хага¬ралдуулах гэж оролдоод бараагүйг баастай бурхан нь хийгээд өглөө. Ардчилсан хүчний партизанууддаа үүн шиг том бэлгийг С.Зориг ч, Элбэгээ ч барьж байсангүй.  Тэд  “хувьсгалт нам ялзраад мөхөөд өгө¬хийг хараад үхэх нь ээ, Санасан хэрэг бүтлээ” гээд санаа амар нүд аниж мэдэхээр болчлоо. Н.Энхбаяр Монголын түүхнээ “Нийгмийн шинэтгэлийн эсрэг хамгийн том, догматик, үхширмэл хүчин болсон МАХН-ыг задалж устгаад хөгжлийн замыг шулуутгаж өгсөн удирдагч” хэмээн аанай л С.Зориг, Ц.Элбэг-дорж нартай нэг эгнээнд бичигдэх болно. Н.Бага¬бандийн зүгээс тараасан “МАХН-ыг урт шар дээлтэй хүн зүйл дуусгах юм гэнэ лээ” гэдэг домог оргүй ч юм биш байх шиг ээ.

БИЧИГДЭХГҮЙ Ч БАЙЖ БОЛОХ ТҮҮХ


Энэнээс цаашаа үндэсний удирдагч  юу хийх вэ? Түүний өгсөх зам дууссан.  Санаандгүйгээр сайн үр дүнд хүрээд түүхнээ үлдэх гавъяат үйлүүд дууссан. Өөрөөр хэлбэл Монголд хүлээгдэж байсан   асуудлууд МАХН-ыг тарааснаар үндсэндээ дуусна.  Газар хувьчилсан, өрийн дарамтнаас салсан,  Дээр нь шинэчлэлийн тээг болсон улс төрийн хуучин хү¬чин задарна. Энэ хүчнийг задлах ерөнхийлөгчийн төлөвлөгөөний хэрэгжилт нь Монголд бас шударга  хууль цааз хэрэгжихтэй давхцана. Энэ явцад но¬гооны хашааны өлгөгдөх олон олон хулгайч шувууд эх захаа алдсан хулгай луйвраа зогсоох дохиог нийгэмд өгнө.

Харин гавъяагаа байгуулж дууссан Н.Энхбаяр яах вэ? Тэр уруудаж чадахгүй, жирийн хүн байж чадахгүй. Тэр жирийн хүн байхыг  тэвчихгүй. Учир  нь тэр личность биш. Удирдагчаар үлдэхийн тулд тэр чадах бүхнээ хийнэ. Хэрэгцээ дууссан удир¬даг¬чийн хийсэн бүхэн харин үндэстэнд  аюул занал учруулна.

Түүний хийж болох алхмуудыг төсөөлөх гээд үзье. Хамгийн гол нь энэ зуур МАХН сөнөхтэй давхцаад Монголд ямар ч нам байгаад хэрэг байхгүй гэсэн “нээлт” гарах учиртай. Үүнийг алтан гадас голлон хийх болов уу? Тэгээд   “Шударга бус явдал¬тай тэмцэл хийхдээ өөрийн намыг хайрладаггүй үнэнч гар” гэсэн намтартай, энэ талын туршлагатай Н.Энхбаярыг бид гүйцэтгэх засаглалыг хамтад нь тэргүүлэх ерөнхийлөгчөөр дэвшүүлж байна гэх боловуу? Тэгээд энэ бол ерөнхийлөгчийн сонгуульд гурав дахиа  нэр дэвшиж байгаа хэрэг биш. Түрүүнд нь   парламентын засаглалтай улсын ерөнхийлөгч байсан. Одоо ерөнхийлөгчийн засаглалтай улсын ерөнхийлөгчид анх удаа нэр дэвшиж байна гэх бол уу? Энэ мэдээж багадна. Иймээс нийгмийг хамарсан үймээн самуун дэгдээж, түүнтэй зэрэгцүүлэн засаглалын аппаратыг хүчгүйжүүлэх алхам хийж мэднэ. Цагдаа шүүх нь хүчгүйдэн шударга ёс хам¬гаалалтгүй болсон байх учиртай. Ийм үед ард түмэн биднийг нам ч, засгийн газар ч аврахгүй гэж үнэм¬шинэ. Тэгээд шударга ёс тогтоохын төлөө өө¬рийн на¬маа ч хайрладаггүй Н.Энхбаярыг тойрон хүрээ-лэхээс өөр замгүйг харна. Тэрээр “хулгайч худалч нараар дүүрсэн ямар ч хүчинг би хайрладаггүй. Хулгайч нарын үүр болоод байхаар нь МАХН-ыг би устгасан” хэмээн тунхаглаж болно. Гэхдээ ингэхгүй байх аа. Учир нь монголчууд дэндүү их заяа золтой ард түмэн. Хар л даа Н.Энхбаярын хувьдаа ашиг олох, хувийн хонзонгоо авах гэж хийсэн алхмууд эргээд улс үндэстэнд хожоотой туссан байгаа биз дээ. Тийм үү?

- - -

Дөтгөөр ерөнхийлөл

Элбэгдорж PIOTINTO-гийн Монгол дахь албан ёсны дистрибютер болсон. Энэ асуудлыг Оюу толгойн хөрөн¬гө оруулалтын гэрээн дээр тулгуурлаад  хэлж болох юм. Зовох цагт нөхрийн чанар таниг¬дана гэгчээр Оюу толгой  төс¬өл Монголын ард тvмэнд хэрэг¬тэй юу эс¬вэл гадныханд ашигтай бай¬сан нь дээр vv гэдэг улс¬төрийн шал¬гуур өнгөрсөн долоо хоногт хvчтэй явагдахад vе vеийн Ерөн¬хийлөгчид дуу дуу¬гаа авалцаад “Айвенхоу Майнз”, “Рио Тинто”-г дэмжиж байх юм. Чу¬хам¬хvv Оюу толгойн гэрээг муу,
сайн болсон гэдэг эр¬гэл¬зээ ний¬гэмд бий болохоос илvv эх оронч зvрх  сэтгэл, итгэл vнэмшлийн мөн чанарын хувьд эрхэм Ерөн¬хий¬лөгчдийг ялгаад өгчих шиг санаг¬дав.
Монгол Улсын одоогийн Ерөн¬хийлөгч Ц.Элбэгдорж юм л бол¬бол Засгийн газрыг шvvмжлэх дур¬тай нэгэн. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээн дээр сөрөг байр сууриа илэрхийлж ч явсан удаатай. Тэгтэл өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар хамтарсан уулзалт нэрийдлээр мэдэгдэл шахуу зvйл хийв. Энэ vеэр Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Оюу толгойг хэт өмгөөлснийг УИХ-ын гишvvд, уул уурхай, эдийн засгийн мэргэжилтнvvд цоч¬могоор хvлээж авна лээ. Тэр¬бээр “Монгол дэлхийн нvд, чих байнга харж, сонсож байдаг орны нэг болчихжээ. Ялангуяа хөрөн¬гө оруулалтын асуудал дээр Монголыг харж байгаа дэлхийн чих нээлттэй байна.
Дотроо яриад, асуудлыг шийддэг ойлголт хуу¬чирч. Оюу толгой Монголын бvтээн байгуулалт. Эрдэнэтийг зуу¬ны бvтээн байгуулалт гэж ярьдаг. Оюу толгой бол 21 дvгээр зуу¬ны Монголын нэг том бvтээн бай¬гуулалт гэдэгт би эргэлзэхгvй байна. Яг тэр vеийн Эрдэнэтийн бvтээн байгуулалтын гэрээг аваад vзвэл учир дутагдалтай зvйл маш их байсан. 2003 он хvртэл татвар төлдөггvй, хувь нь тодорхой биш гээд. Гэхдээ зогсоолгvй бvтээж чадсан. Байгуулчихаад араас нь шинэ гарсан шаардлагаа тавиад хөрш оронтойгоо шийдээд ирсэн. Оюу толгой дээр ингэх ёс¬той гэж бодож байна. Оюу тол¬гойг Эрдэнэттэй харьцуулбал ашиглалтад орохоороо тvvнээс гурав дахин том, өнөөдрийн эдийн засагт vзvvлж буй нөлөөгөөрөө  хоёр дахин их байна. Өнөөдөр ямар нэг шалтгаанаар Эрдэнэт vйлд¬вэр зогсвол юу болох вэ? Тэг¬вэл Эрдэнэтээс илvv том асуудал хvндэрвэл юу болох юм? Зэсийн vнэ 9000-аас шууд 6700 руу буу¬лаа. Оюу толгойг босгоход хөрөнгө оруулах ажлыг УИХ, Засгийн газар дээр хичээгээд явж байтал гадна талаас ойлгомжгvй байдал vvслээ. Энэ нь Оюу толгойд нөлөөлнө. Бараг тэр хөрөнгө оруулалтаа яаж олох вэ гэдэг асуудал vvснэ. Ийм vед дотоодод бас ойлгомжгvй байдал бий болохоор улам нөлөөлж байна. Ми¬ний бодож байгаагаар эдийн зас¬гийн өсөлтийн гурван төгрөг тут¬мын нэг нь шууд бус утгаараа бараг Оюу толгойтой холбоотой.
Тэт¬гэвэр, тэтгэмж, хөрөнгө оруулалт, бvтээн байгуулалт бvгд хол¬боотой. Нэг их наяд төг¬рөгийн худалдан авалт, ний¬лvvлэлт хэрэгжиж байна. Энэ бvхэн зогсоход жирийн ард иргэд л хохирно. Сvхбаатарын тал¬бай дээр 11 мянган хvн ажилгvй болж жагсвал яах вэ? Энэ хөрөнгө оруулалтын оронд ямар хөрөнгө оруулалт гарч ирэх юм бэ? Европын эдийн засгийн хям¬рал хэр vргэлжлэх вэ? Зэсийн vнийн уналт ямар байх вэ?
Ин¬гээд бодохоор улстөрчид нь бод¬логотой, эдийн засагчид нь тооцоотой асуудалд хандах цаг бол¬сон. Бодлого боловсруулагчид бvгд vндэсний эрх ашгаасаа уяа¬тай асуудалд хандаж баймаар бай¬на” гэж уянгалуулан мэдэгдэв.
Нээрээ ч тvvний хэлснээр 11 мян¬ган хvн ажилгvй болчихоод Сvхбаатарын талбай дээр жагсч, ирээдvйд Эрдэнэтээс ч их өгөөж өгөх Оюу толгой төслийн ажлыг зог¬соо¬чихвол тоймгvй их хохирол амсч мэднэ. Монгол Улсын отгон Ерөн¬хийлөгчийн хэлсэн vгнээс авах зvйл олон ч гэнэт юуны учир “Айвенхоу Майнз”, “Рио Тинто”-г хаацайлаад унав гэдэг нэн сонин. Энэ  бvгдийг эргэцvvлээд, эргээд харж байхад итгэл vнэмшил, vнэ цэнэгvй, эх оронч биш Ерөн¬хий¬лөгч ямар өрөвдөлтэй юм бэ, ийм Ерөнхийлөгчөөр төр улсаа мануулсан Монголын ард тvмэн юу¬тай хөөрхийлөлтэй вэ. Энэ үеэр маш олон хүн "Ингэхэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  аль талд байна?" гэсэн асуултыг тавьж буй нь нууц биш.
Харамсалтай нь аман дээрээ шударга ёс, үндэсний эрх ашиг ярих дуртай Ерөнхийлөгчийн маань байр суурь олон нийтэд ярьдгаасаа өөр бололтой. 11 сарын 22-нд Европын Холбооны элчин сайдуудыг хүлээн авч уулзах үеэрээ тэрээр :
"Оюу Толгойн гэрээний талаархи миний байр суурь тодорхой. Яахав , энэ гэрээ бидэнд сургамж болж үлдэх байх" хэмээн өгүүлсэн нь баримт болон үлджээ.
Дашрамд дурьдахад Монгол улсын Тэргүүн хатагтайн тэргүүлдэг санд "Рио Тинто" компани их хэмжээний мөнгө хандивлаж байсан билээ. Авилгатай тууштай тэмцэж, шүүх хуулийн тогтолцоог шинэчилнэ гэдгээ амалсан ерөнхийлөгч Элбэгдорж өнгөрсөн хагас жилийн хугацаанд ачаалал ихтэй ажилласан гэсэн үгийг Тамгын газрын дарга нь хэлж байна. Ерөнхийлөгч ажлаа авснаас хойш анхаарал татсан зарим асуудлуудад тайлбар өгөхөөс хэтрээгүй. Хэвлэл мэдээллийнхэнд зориулж цаг зав гарган, нээлттэй, илэн далангүй ярилцаагүй байна. Тиймээс ЕТГ-ынхан төрийн тэргүүний хагас жилийн ажлын талаар сэтгүүлчдийн сонирхсон асуултанд нээлттэй хариулахаар өнөөдрийн уулзалтыг зохион байгуулжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн гол амлалтуудын нэг болсон шүүх, хуулийн байгууллагын шинэчлэлийг гэхэд ямар хүрээнд, яаж эхлүүлэх, юу хийхээ төлөвлөсөн.
Өөрөөр хэлбэл хийх ажлаа тодорхой болгож, газрын зургаа гаргасан гэж Дорлигжав дарга баталж байна. Гэхдээ энэ ажил дардан замаар явж чадахгүй бололтой. Улс төр, эдийн засаг бизнесийнхэн гээд олон хүний ашиг сонирхлыг хөндөж байгаа болохоор саад болох зүйл их байна гэж тэрээр хэллээ. Тиймээс хуулийн байгууллагуудын шинэчлэлийн асуудлыг эхлээд ерөнхийлөгчийн тэргүүлдэг ҮАБЗ-өөр хэлэлцүүлж, зөвлөмж гаргуулах бодолтой байна. Авилгатай тэмцэхээр амлалт өгсөн ерөнхийлөгч Элбэгдорж болон түүний багийнхныг АТГ-ын даргатай тэмцээд байгаа юм биш биз гэсэн үгийг олон хүн хэлж шүүмжилдэг. Ерөнхийлөгчийг АТГ-аар очсонгүй хэмээн үг чулуудаж, тамгын газрын даргад нь ажлаа тайлагнах ёсгүй хэмээн томорсон Сангарагчаа дарга, түүний тэргүүлдэг байгууллагынн тухайд Дорлигжав дарга ийм байр суурьтай байна.
Ерөнхийлөгч Элбэгдоржийн хамгийн эхний санаачилсан хууль нь өршөөл үзүүлэх тухай байсан. Ерөнхийлөгчийн анхны хуулийн төслийг УИХ дэмжиж баталснаар хэдэн зуун хоригдол нарсны амьдралаа нарныхаар сольж, зарим нэгийх нь ял багассан. Мөрдөгдөж шалгагдаж байсан хүмүүс ч өршөөлд хамрагдан гэм зэмгүй үлдсэн юм. Гэхдээ өршөөлийн хуулиар суллагдсан зарим хүн дахин хэрэг үйлдсэн. Бүр олныг цочроосон хэрэг үйлдсэн нь ч бий. Тэр бүхний бурууг өршөөлийн хуулийн төслийг санаачилсан ерөнхийлөгчид тохож, шүүмжлэх хандлага нийгэмд цухалздаг. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэгчлэн дахин хэрэг үйлдсэн ганц нэг хүнээс болж өршөөлийн хуулийн үр дүн, утга агуулгыг сөргөөр ойлгож болохгүй. Өмнөх өршөөл үзүүлсэн тохиолдлуудтай харьцуулбал энэ удаагийн өршөөлөөр суллагдсан хүмүүс дахин хэрэг хийсэн тохиолдол тун бага байгаа юм байна.
Өршөөлийн хуулиас гадна цаазаар авах ялаас татгалзах санаачилгыг ерөнхийлөгч гаргасан. Гэхдээ цаазаар авах ялыг өөрчиллөө гэхэд бүгдийг нь хавтгайруулаад гучин жил гянданд хорих ялаар солиод байх уу, эсвэл хийсэн хэргээс нь хамаарч өөр өөр байх уу гэсэн асуудлыг судалж байгаа юм байна. Хууль шүүхийн байгууллагад зайлшгүй шинэчлэл хийх ёстой гэж үздэгийнхээ адил 7-р сарын нэгний үймээнээр 5 иргэн амь насаа алдсан хэрэг явдлын талаар ерөнхийлөгч Элбэгдорж хатуу байр суурь баримталж байгааг тамгын газрын дарга нь хэллээ. Сүүлийн үед прокурорын байгууллага, цагдөагийн дарга нарт албан тушаалдаа хайнга хандсан гэсэн үндэслэлээр хэрэг үүсгэж, энэ зүйл анги нь өршөөлийн хуульд хамрагдан хэрэгсэхгүй болж байгаа.
Дарга нарынхаа зөвшөөрөлгүйгээр хүн буудсан цагдаа нар нь ч бас гэм зэмгүй хоцрох хуулийн боломж бий. Тавын таван хүний амь нас хохирсон энэ хэргийг албан тушаалын гэсэн зүйл ангид хамруулах ёсгүй. Хүн амины хэрэг гэдгээр шалгах ёстой гэж ерөнхийлөгч үзэж байгааг Дорлигжав дарга хэллээ. Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн явц ямар шатанд байгаа, ерөнхийлөгч энэ асуудалд хэрхэн анхаарч байгаа, төрд хавтгайрсан авилгалыг яаж цэгцлэх вэ гээд олон асуултанд ЕТГ-ын дарга төрийн тэргүүнийг төлөөлж байр сууриа илэрхийллээ.

Экс Ерөнхийлөгчийг ийн хорьсны дараа түүний эхнэр О.Цолмонгийн хэлсэнчлэн өдгөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үнэхээр л Н.Энхбаярыг цааш нь харуулахаар шийдсэн бололтой авир гаргаж эхэллээ. Тэрбээр өөрийн мэдлийн хууль шүүхийнхнээрээ түрий барьж, Н.Энхбаярт эмчилгээ хийхийг хориглон, хэд хоног чангалсны дүнд арай хийж эмнэлэгт хүргэв. О.Цолмон тухайн үед ярихдаа “Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг “алъя” л гэж байсан хүн. Нөхрийг минь баривчилсныхаа дараа боомилсон ч юмуу, ер нь их сонин юм хэрэглэсэн юм шиг байгаа юм. Нөхрийн маань бие баруун хөлнөөсөө эхлээд дээшээ мэдээ алдаж эхэлсэн. Тухайн үед бүх эмч үзээд учрыг нь олоогүй. Гэхдээ надад нэг мэдээлэл ирсэн юм. Эндээс авч явахдаа Н.Энхбаярыг боомилсон. Түүнийг боомилоод явж байсан залуусын нэг нь ингэж ярьсан байна билээ. Түүнд ямар нэгэн хортой зүйл хийсэн гэж бодож байгаа. Ерөөс Ардчилсан нам бол ардчилсан нам биш юм байна. Одоо нэгэнт тийм газар уруу явуулж байгаа юм чинь Н.Энхбаярыг дуусгана л даа. Энэ бол ойлгомжтой. Миний ханийг алах юмаа бүгдийг хийчихсэн байгаа энэ хүн” хэмээн айл бүхний хойморт залардаг цэнхэр дэлгэцээр ам бардам ярьсан нь хэдхэн хоногийн өмнөхөн. Түүний хэлсэн үг үнэхээр л эхнээсээ биеллээ олж байх шиг. Н.Энхбаяр гэдэг хүнийг замаасаа зайлуулах нь Ц.Элбэгдоржид олон талын ашигтай байгаа нь лав.

    Тиймдээ ч тэрбээр ухаан алдаж унан, бие нь улам муудсан гэх эмч нарын дүгнэлтийг үл тоон Н.Энхбаярыг хорьсоор байв. Гэвч арай олны өмнө шоронд амьсгал хураалгачихгүйн тулд сая нэг эмнэлэгт хүргэх зөвшөөрөл өглөө. Өөрийн харьяанд байдаг хууль шүүхийн байгууллагаа Ц.Элбэгдорж ингэж л барьж чадаж байна. Олны дунд Н.Энхбаярын бие муудлаа хэмээн худлаа шоуддаг гэсэн яриа түгсэн нь Ц.Элбэгдоржид илүү боломж олгоод байна. Өөрөөр хэлбэл, экс Ерөнхийлөгч өвдлөө гэсэн мэдээлэлд олон нийт итгэхгүй хэмээн тооцоолж, ирэх сонгуулийнхаа замыг засч суугаа нь тэр. Гэвч нөгөө л шоугаа хийж байна хэмээх зуур Н.Энхбаяр амь насаа алдахгүй гэх баталгаагүй болоод байна. Төрийн тэргүүнүүд ийнхүү өс хонзонгийн улмаас биеэ яллаж, шоронд хийх үзэгдэл давтагдахгүй гэх баталгаа үнэндээ алга. Муугаар бодоход Н.Энхбаярт элдэв муу зүйл тохиоход тэдний ар гэрийнхэн болоод намынхан нэн тэргүүн Ц.Элбэгдоржийг яллах, түүнийг буруутгах бодлого барих нь зүй. Энэ ч утгаараа дараагийн Ерөнхийлөгчийн даалгавар, тушаалаар Ц.Элбэгдоржийг ч элдэв хэргээр шоронд илгээх ч юм бил үү, хэн мэдлээ
Ардчилсан намын Ерөнхийлөгч үү, ард түмний Ерөнхийлөгч үү
Хамгийн уран илтгэгч Ерөнхийлөгч. Анхны ардчилсан Ерөнхийлөгч биш. Анхны ардчилсан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар бол П.Очирбат, Д.Бямбасүрэн нар. Ц.Элбэгдоржийн хувьд анхнаасаа ардчилсан хувьсгалыг дэмжин эхлүүлж, Ерөнхий сайдаар хоёр ч удаа ажилласан. Авилга, шударга ёсыг тууштай ярьдаг. Шүүхийн шинэчлэлд ахиц гарч байгаа. Ашигт малтмалын лицензийг цэгцлэх гэж оролдсон нь сайшалтай. Шинэ жилээр оргилуун дарс бус сүүгээ өргөж байхыг анх санаачилсан. Овоо тахих, одон тараахыг эсрэг байна гэж ярьж байсан ч Ерөнхийлөгч болоод мартсан. Дорнодын Халх голын сав нутагт солонгосчуудад 270.000 га газар ашиглахлуулахыг дэмжсэн. Барак Обамадуулсан, ахыгаа төмөр замын дарга болгосон, байсхийгээд л гадаадын аль нэг орныг зорих нь ихэссэн зэргээр хэл ам салахгүй байгаа. Хамгийн олон хүүхдийн аав Ерөнхийлөгч. Харин Ардчилсан намын Ерөнхийлөгч үү, ард түмний Ерөнхийлөгч үү гэдгийг нь сүүлийн үед ялгаж салгахад жаахан хэцүү болчихоод байгаа.

Ерөнхийлөгч П.Очирбатыг анхны ардчилсан Ерөнхийлөгч хэмээн тодотгодог байтал Цахиагийн Элбэгдоржийг ийн нэрийдэх болсон нь сонин. Үүгээрээ Ардчилсан намынхан ч тэр, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэр адилхан Монгол ардын хувьсгалт намаас гаралтай П.Очирбатыгаа үгүйсгээд байгаа мэт санагдах нь бий. Ямар ч байсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд ирэх жил ард олноос үнэлгээгээ авна. Мэдээж нам нь түүнийг дахин нэр дэвшүүлсэн тохиолдолд. Тэр үед түүнийг сонгогчид хэрхэн үнэлэхийг мэдэхгүй ч өдгөө ‘Хэлэхээс цаашгүй” гэх тодотголын эзэн болчихоод буй. Мөн үндэсний эв нэгдлийг илэрхийлэх гэхээс илүүтэй бусинуулагч гэх хардлагад өртөх нь бий. Энд түүнийг тойрч байгаа хамгийн том эмзэглэл бол долдугаар сарын 1-ний үйл хэрэгтэй холбогдуулаад онц байдал зарлахаас өмнө бууны хонгио халаасалчихсан байсан хүн яагаад асуудлыг зохицуулах гэж оролдоогүй юм бэ гэдэг асуулт. Тэрбээр тухайн үед “Иргэдээ буудаж байна” хэмээн хэлсэн ч “Манай намын санаачилсан уулзалтад та нар орох ёсгүй. Бид нарыг албан ёсоор урьсангүй. Албан ёсоор урьсны чинь дараа асуудлыг ярина. Сонгуулийг дахин явуулах шийдвэр л хурдан гарга” гэх мэтээр ард олны төлөө бус өөрийнхөө төлөө, намынхаа төлөө богино зайны улс төр хийхийг илүүд үзсэн байдаг. Үүгээрээ тэрбээр ард түмэнтэйгээ амь нэг ардчилсан Ерөнхийлөгч байж чадахгүй гэдгээ тухайн үед нотолсон хэрэг. Иймд дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар ялалтын буухиа түүнээс үргэж мэдэх л юм.

 
Ерөнхий сайдаар  хоёр удаа  томилогдсон ч хоёуланд нь аз дутаж  хугацаанаасаа өмнө огцорсон. Түүний эхнэр Х.Болормаа  “Манай хүний амьдралынх нь утга учир улс төр мэт байдаг” гэж нэгэнтээ ам алдсан нь хэдийгээр бүсгүй хүнийх  боловч нөхрийнхөө ирээдүйн их хүслийг илэрхийлсэн   чин сэтгэлийн үг  гэж ойлговол үнэнд илүү ойр болов уу.  Огцорсныхоо дараа Америкт одож, алдарт Харвардад суралцаад ирэв хэмээн олныг шуугиулсан ч зарим нь тэндхийн хэлний дамжаа дүүргэсэн юм гэнэ лээ гэлцсэн. Эх орондоо ирээд “Нүүх үү үлдэх үү”  лекцээ энд тэндгүй уншиж сурсан эрдмээ гайхуулав. Хархориныг жишиг хот болгоно гэж баахан рекламдлаа. Улс төрийн тоглоом тоглохдоо хэзээний сүрхий, хэлж ярихдаа хэний ч дор орохгүй. Зарим эрдэмт нөхөд түүнд “Нүдээ түргэн нээж, амаа аажим ангайж бай”  гэсэн дорно дахины мэргэн үгийг сануулсан байдаг нь санамсаргүй хэрэг биш байх.  Өнгөрсөн УИХ-ын сонгуульд  ялна гэдэгтээ хэтэрхий  итгэж,  хэт бардамнаж оролцсоноос санаанд оромгүй ялагдалд хүргэсэн гэлцдэг. Чухам  үүнийхээ  “шан”-г хүртэж,  намын даргынхаа  албан тушаалаас сайн дураараа  татгалзсан юм. Үүний дараа УИХ-ын сонгуульд  нэр дэвшигчдээс цуглуулсан мөнгөнөөс 200 сая төгрөг дутаасан, түүгээрээ долдугаар сарын 1-ний үймээн самууныг санхүүжүүлсэн гэх яриа гараад намжсан билээ. Түүгээр ч барахгүй Ц.Элбэгдорж тэр үймээнийг зохион байгуулсан, хоёр ч хүний аминд хүрсэн  гэх хүн ч байдаг.


Машин ажиллаж эхлэв. Гэхдээ энэ удаа Ц.Элбэгдоржоор овоглосон машин түлхүүрээ түлхлээ. Энэ машин Монголыг талцуулж, монголчуудыг хагалан бутаргаж байгаа нь нууц биш. МАН ба цагдаа нар гэсэн харъяаллыг өөрийн мэдэлд байдаг шүүхийн хүчээр зориудаар бий болгон, нөгөө талд нь АН ба шүүгчид гэсэн хүрээлэл үүсгэн тоглолтонд ороод байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн УИХ-ын сонгуулийг угтсан төлөвлөгөө гэж үүнийг нэрлэж болно.

Ерөнхийлөгч хувь хүний цочмог зангаа гээж чадсан уу?

2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдорж ялснаар монголчууд ардчилсан Ерөнхийлөгчтэй болсон. Гэвч ардчилсан Ерөнхийлөгч маань нийгмээ талцуулж, үл ойлголцлын уур амьсгал бүрдүүлнэ гэдгийг тэр үед хэн ч таамаглаагүй. Харин одоо Ц.Элбэгдоржийн “өшөө авалтад” нийгэм хэлмэгдэж, долдугаар сарын 1-ний үймээн улс төрийн ашиг хонжоо хайгчдын гол зэвсэг болж хувирав.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайдуудын хуулийн хүрээнд заасан эрх мэдэл, үүрэг хариуцлага хоорондоо “чулуу шидэхэд” хангалттай гэж хэлж болохоор ялгаатай. Тийм ч учраас өнөөг хүртэл засаглалын маргаан дуусашгүй сэдэв болон өрнөж, Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай байх ёстой юу, парламентийн засаглал нь илүү зохимжтой юу гэсэн асуулт үе үехэн дэгдсээр ирсэн. Тийм ч учраас энэхүү хамгийн эмзэг сэдвийг зоригтой хөнддөг хүн үгүй.
Харин өнөөг хүртэл бүх ард түмний олонхийн саналыг авсан, итгэл хүлээж сонгогдсоор ирсэн Ерөнхийлөгч нар эв нэгдлийг сахих үүднээс аливаа зөрчилтэй асуудалд болгоомжтой, алтан дундажийг барьсан байр суурьнаас хандаж ирсэн байдаг. Угаас Ерөнхийлөгчийн тухай хууль ийм байхыг шаарддаг билээ. Гэтэл Ц.Элбэгдорж хууль зөрчсөн гэж хэлж болохуйц тоглолт хийж, Ерөнхийлөгч хэмээх өндөр сэнтий, өргөн олны итгэлийг мартаж орхиод хувь хүний цочмог араншингаар асуудалд хандаж байгаа нь нийгэм талцах нэг шалтаг болов. Өөрөөр хэлбэл, үе үеийн Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайд нарын хооронд байсан алхаж болохгүй шугам, хэмжиж болохгүй хил хязгаарыг Ц.Элбэгдорж эрээ цээргүй давж, эв нэгдлын хэлхээг тас татаж орхилоо. Ингэснээрээ Ц.Элбэгдорж ямар алдаа гаргаж байна вэ?
 

Элбэгээгийн явсан газар элдэвтэй
 

Ц.Элбэгдоржийн үед АН дээр, доргүй бужигнадаг байв. Даргаа авч шиднэ, хурал хаяна гэхчлэн бужигнахгүй шалтгаан, талцахгүй шалтаг гэж үгүй. Адаг сүүлд нь хор найруулж, хол санадаг мань эрийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлснээр өөрсдөөсөө холдуулсан. АН-ынхан туургаа тогтоохгүй тулалдаж, дээврээ тогтоохгүй дэрвэж байсан үе Ц.Элбэгдорж нам бус болсноор эцэслэж, тогтвортой төлөвшсөн улс төрийн хүчин болох шатандаа орсон. Тэгвэл одоо АН-аас төрсөн Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсноор монголчууд дээр, доргүй бужигнаж, дээвэр туургаа дэнжигнүүлэх болов. Батгана суусан газар балагтай гэгчээр Элбэгээгийн явсан газар элдэвтэй ажээ.
Сэтгүүлч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болмогцоо мэргэжил нэгтнүүдээ алагчлан үзэж, ялгаварлан гадуурхахаа ч мартсангүй. 2008 оны долдугаар сарын 1-нд болсон жагсаалыг тараах, хэв журам сахиулах ажлыг удирдсан цагдаагийн удирдлагуудыг шүүх ажиллагаанд МҮОНТВ, “Eagle” , С1 телевизүүдийг оруулж, бусдынх нь мэдээлэл олж авах эрхийг хаасан явдлаа хамгаалалтынхан “Дээрээс ирсэн тушаал” гэж тайлбарласан. Харин Ц.Элбэгдорж юу гэж тайлбарлах юм бол?

Ардчилал нэртэй анархизм гэж юу вэ?

Шүүгдэгчдийн өмгөөлөгчид “Нэгэнт биднийг байсан байгаагүй Ч.Амарболд, Ш.Батсүх, О.Зоригт, Г.Ганбаатар нарыг яллах нь тодорхой байна” гэсэн шалтгаанаар өмгөөлөл явуулахаас татгалзсан. Тэр шөнөдөө өмгөөлөгчдийг цагдан хорих гэж байна гэсэн мэдээлэл ямар ч хяналтгүй тарж амжсаныг бид мэднэ. Энэ байдалд Монголын өмгөөлөгчдийн холбоо шүүмжлэлтэй хандаж, өмгөөлөгчдийг шүүх хуралд оруулах гэж хүч хэрэглэн чирсэн явдлыг эсэргүүцэн, өнгөрсөн баасан гарагт ажлын хэсэг байгууллаа.
Энд болоод өнгөрсөн хоёр явдал нэг зүйлийг гэрчилнэ. Өмгөөлөгчдийг үнэхээр барьж хорих гэж байсан уу, эсвэл ийм оролдлого хийгээгүй байхад нь эл мэдээлэл нэг шөнийн дотор тархав уу? Үйл явдал хяналтаас гарахад ойрхон байгааг өмгөөлөгчидтэй холбоотой энэхүү мэдээлэл, түүний тарсан хурд харууллаа. Тэднийг шүүх хуралд хүчээр ч хамаагүй оролцуулаад, шүүгдэгчдийг шүүн таслах гэж яарсан нь мөн л дээрээс өгсөн заавар хэрэг үү? Тийм бол шүүх засаглал хэний гарт оччихоод байна вэ гэдэг асуулт гарч ирнэ. 2008 оны долдугаар сарын 1-ны үймээний үеэр амиа алдсан иргэдийн асуудлыг шийдэж, тэдний зүг буу онилсон этгээдүүдийг буруутган шүүх нь зүй ёсны асуудал. Гэвч эдүгээ энэ хэрэг нэгэнт хэмжээ хязгаараас хальж, МАН ба АН, шүүгдэгчид ба шүүгчид гэсэн хоёр туйлд хуваагдчихаад байна. Хэвлэлийнхнийг ч бас энэ хоёр туйлын дагуу ялгаварлан гадуурхаж эхэлжээ. Ингэхэд ноён Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав нар таван иргэний амийг хороосон буруутныг олж яллах гээд байна уу, эсвэл ард түмнээ талцуулж, дараагийн үймээний дэвсгэр хөрсийг бэлдэн, ардчилал нэрээр анархизм бий болгох үүд хаалгыг нээх гээд байна уу?

ЭЦЭСТ

Монголын улс төрчид юм л бол уул уурхайтай холбогдох гээд байдаг гэмтэй. Ялангуяа төрийн өндөрлөгт гарсан эрхмүүд газрын лиценз, уул уурхайн үйлдвэртэй холбогдон хэл ам дагуулах нь бий. Харин энэ дундаас Монгол Улсын ерөнхийлөгч байсан хүмүүс мөнгө, хардлага дагуулсан энэ “авдар” руу хөлөө дүрэх болж. Монголчууд түүхэндээ дөрвөн ерөнхийлөгч сонгосон. Тэд эхнээсээ уул уурхайн томоохон компаниудын ТУЗ-ын гишүүд болж байгаа нь зарим иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Албан тушаалаасаа буугаад олон жил болж байгаа ч монголчууд тэднийг “Ерөнхийлөгч” л гэж хардаг. Харин тэд энэ алдараа уул уурхайтай цуг гандуулаад байх шиг.

 
"Монгол улсын ерөнхийлөгч тул уул уурхайн компанитай эсвэл ТУЗ-ын гишүүн байж болохгүй” гэж хүчээр тулгаж болохгүй. Гэхдээ энэ бол хувь хүний ёс зүй, ерөнхийлөгчийн зангарга юм. Монголын экс ерөнхийлөгчид байгалийн баялагаа зарж идэх "аян"-д гар бие оролцож байна. Монгол Улсын Ерөн¬хийлөгч бол төрийн тэргvvн, Монголын ард тvмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн. Тэгтэл сvvлийн vед бид хэнийг төрийн тэргvvнээрээ өргөм¬жилж, тахин шvтээд байна вэ гэдэг бодол өөрийн эрхгvй толгой гашилгах боллоо. Өнөөдрийн Ц.Эл¬бэгдорж, өчигдрийн Н.Энхбаяр, уржигдрын Н.Багабанди, анх¬ных хэмээдэг П.Очирбат нарын чухам хэнд нь ч чанарын ял¬гаа алга. Эх оронч биш Ерөнхийлөгчид Монголын төрд ямбалсаар ирснийг цаг хугацаа биш тэдний мөн чанар, шунал хvсэл илтгээд өгчихлөө. Энэ асуудлыг Оюу толгойн хөрөн¬гө оруулалтын гэрээн дээр тулгуурлаад  хэлж болох юм. Зо¬вох цагт нөхрийн чанар танигдана гэгчээр Оюу толгой төсөл Монголын ард тvмэнд хэрэгтэй юу эс¬вэл гадныханд ашигтай байсан нь дээр vv гэдэг улс¬төрийн шал¬гуур өнгөрсөн долоо хоногт хvчтэй явагдахад vе vеийн Ерөнхийлөгчид дуу дуу¬гаа авалцаад “Айвенхоу Майнз”, “Рио Тинто”-г дэмжиж байх юм. Чу¬хам¬хvv Оюу толгойн гэрээг муу, сайн болсон гэдэг эр¬гэл¬зээ ний¬гэмд бий болохоос илvv эх оронч зvрх  сэтгэл, итгэл vнэмшлийн мөн чанарын хувьд эрхэм Ерөнхийлөгчдийг ялгаад өгчих шиг санагдав.

Тэр үед сонгуульд өмнөхийг бодвол цөөн оноогоор ялагдал хүлээчихээд, багтарсандаа гудамжинд гүйн гарч, жагсаал үймээнд олон нийтийг уриалан турхирч, хоолойгоо цахиртуулан хашгирч явсан Элбэгээ өнөөдөр өөр болжээ. Ерөнхийлөгчийн суудалд тухалсан түүнд албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдах болж. Хэдэн муу цагдаа нь хэргийн золиос болон үзэгдэж, МАН яаж ч чирч, чичилж болох “гэрч” мэт бодогдон, ард түмэн амных нь хөдөлгөөнөөр захирагддаг албат мэт санагдаж, шүүх прокурорынхон хуруу хүүхэлдэй мэт харагддаг болоо юу?
Шударга байцгаая л даа, Элбэгээ! Ерөнхийлөгч хэмээх эв нэгдлийг сахигчийн алба эрхэм анд Элбэгээгийн хувийн араншинд зохицохгүй байгаа нь энэ үү?
Лидер байх дуртай, лидер болох хүсэлтэй хүнд хууль эрх зүйн талаасаа аргагүй л зохимжгүй алба бол Ерөнхийлөгчийн суудал. Дэвж, шавж, дэвхэрч үсчээд, улс төрийн хувийн болон хувьсгалын өш хонзон, өвөр зуурын амбицаа барьж чадахгүй бачуураад, улс төр хийж ундууцаад байдаг хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн суудал ахдана л даа. Эсвэл Ардчилсан Ерөнхийлөгч гэхээрээ өөр байдаг юм уу? 

Д.Гүндамдин
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш