logo
Нийгмийн даатгалын шимтгэлийн шинэ хувь хэмжээг оны эхнээс мөрдөнө

Нийгмийн даатгалын шимтгэлийн шинэ хувь хэмжээг оны эхнээс мөрдөнө

2012/12/18
Нийт аж ахуйн нэгж, байгууллагууд нь  2013 оны цалингийн сангаас болон ажиллагчид /даатгуулагч/-ын сарын хөдөлмөрийн хөлс, орлогоос төлөх тэтгэмжийн болон ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг 2013 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн өнгөрсөн 10 дугаар сард баталсан хувь хэмжээгээр тооцон санд төлж, шимтгэл ногдуулалт, төлөлтийн тайлангаа аймаг, сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагад дараах байдлаар ирүүлж байхаар боллоо.
    УИХ энэ оны 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдөр  Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулан, нийгмийн даатгалын шимтгэлийг хувь хэмжээнд өөрчлөлт оруулан баталсан юм. Ингэснээр тус хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажил олгогчийн болон даатгуулагчийн  төлөх тэтгэмжийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ “0.5” гэснийг тус бүр “0.8” гэж,  ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ “0.5” гэснийг тус бүр “0.2” гэж  өөрчлөн баталсан бөгөөд энэхүү хуулийг 2013 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн мөрдөхөөр зохицуулжээ.

Нийгмийн даатгалын төрөл    Ажил олгогчийн хөдөлмөрийн         Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс,
хөлсний сан,      түүнтэй  адилтгах          түүнтэй адилтгах орлогоос төлөх                 орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/          шимтгэлийн     хувь
                        хэмжээ/хувиар/   
               
Тэтгэврийн даатгал                     7.0                    7.0
Тэтгэмжийн даатгал                    0.8*                    0.8*
Эрүүл мэндийн даатгал             2.0                    2.0
Үйлдвэрлэлийн осол,
мэргэжлээс шалтгаалсан
 өвчний даатгал                             1.0, 2.0, 3.0   
Ажилгүйдлийн даатгал                0.2*                    0.2*

Шимтгэлийн дүн                            11.0, 12.0, 13.0                10.0
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш