Испани улсын “ACS” компаний захирал ноён Эмилио Асенсио Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлтэй уулзаж, нийслэлийн нийтийн тээвэрт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжиллаа. Тэрээр нийтийн тээвэрт “Соронзон галт тэрэг”ийг ашиглах нь замын түгжрэл, орчны бохирдлыг бууруулах сайн талтайг дурьдаад Улаанбаатар хотод “Метро”-ны асуудал яригдаж байгаа гэж сонссон. “Соронзон галт тэрэг” нь метро байгуулахаас 3-4 дахин хямд зардлаар, түргэн босно. Бидэнд Улаанбаатар хотод соронзон галт тэрэг ашиглах төсөл боловсруулах судалгаа хийхэд зориулж нийслэлийн нийтийн тээвэртэй танилцах боломж олгохыг хүсэж байна. Бид удахгүй маш сайн боловсруулсан төсөл өргөн барих болно гэж хэллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хамтран ажиллах санал, санаачлага гарган хүрэлцэн ирсэнд нь талархаад “Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх чиглэлээр судалгаа хийх үүргийг Зураг төслийн хүрээлэндээ өгсөн, судалгааны дүн гарсны дараа санал тавьсан талуудтай дахин уулзаж ярилцаж, сонголтоо хийнэ. Нийтийн тээврийн асуудал “Хотын ерөнхий төлөвлөгөө”-нд давхар төмөр зам, метро гэх мэт хэд хэдэн чиглэлээр тусгагдсан байгаа. Метро дагаад газар доогуурхи байгууламж босно гэж бодож байгаагаа илэрхийлээд цаашдаа Улаанбаатар хот 8 төвтэй болон хөгжинө. Шинэ нисэх буудал баригдана. Тэднийг бүгдийг нийтийн тээврээр хангах хэрэгтэй. Иймээс Энэ чиглэлээр хамтран ажиллах санал их ирж байгаа. Та бүхнийг үнэтэй санал хэлсэнд баярлалаа. Нийслэлийн нийтийн тээвэртэй танилцах боломжийг бид хангаж өгнө” гэж хэллээ.