Манай улсын нутаг дэвсгэр дээр 1000 гаруй чулуун зэвсгийн бууц суурин, 600 орчим хүн чулуу, 600 орчим буган чулуу хөшөө, 300 орчим хот суурины ор үлдэц, 200 гаруй хадны зурагтай томоохон дурсгалт газар, 500 гаруй хиргисүүр, 110 гаруй тайлгын онгон, 200 гаруй бичээс бүхий хөшөө дурсгал, 941 сүм хийдийн үлдэгдэл, туурь судлагдаж бүртгэгдсэн байна. Эдгээрээс Засгийн газрын тогтоолоор 175 дурсгалыг улсын хамгаалалтад, 275 дурсгалыг аймаг, нийслэлийн хамгаалалтад авчээ. Соёлын үйл ажиллагааг дэд бүтэц, аялал жуулчлалтай уялдуулах, түүх соёлын дурсгалыг бүртгэн баримтжуулах, хамгаалах, сэргээн засварлах, судалж сурталчлах зорилготой “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах хөтөлбөр”-ийг 2008-2015 онд хэрэгжүүлэхэд 13,2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Хөтөлбөрийн хүрээнд соёлын өвийг сэргээн засварлах төвийг байгуулж, мэргэжилтнүүдийг бэлтгэж байгаа юм байна. Мөн Эрдэнэ зуу хийдийн хамгаалалт, сэргээн засварлах ажлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн юм. Эрдэнэ зуу музей нь 2012 оны байдлаар 19 хүний орон тоотой, 7909 үзмэртэй, түүний 117 нь "түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйл" бөгөөд нийт үзмэрийн 25,8% нь үзүүлэгт, 69% нь сан хөмрөгт, 5%(288ш) нь Лавиран сүмд буюу Бат Эрдэнэ зуу хийдэд ашиглуулж байна. Энэ оны эхний 9 сарын байдлаар Эрдэнэ зуу музейг 33965 хүн үзсэнээс дотоодын үзэгчдийн тоо 20828 буюу нийт үзэгчдийн гуравны хоёрыг эзэлж байгаагаас харахад манай иргэд өөрийн түүх, соёлын дурсгалаа үзэх сонирхол эрс нэмэгдсэн байна.
Эрдэнэ зуу хийдийн хамгаалалтыг сайжруулах, сэргээн засварлах талаар онцгой анхаарч зарим арга хэмжээ авахаар Засгийн газраас төлөвлөжээ. Эрдэнэ зуу музейн "орон нутгийн чанартай музей"-н статусыг өөрчилж Соёл, спорт аялал жуулчлалын яамны харъяа "улсын чанартай музей" болгох, сэргээн засварлах улсын үйлдвэрийн газрын байгуулах, дохиолол хамгаалалтыг сайжруулан, орчин үеийн хамгаалалтын системд холбох, музейн үнэлгээг тогтоох, нэг хэрмэн дотор байрлаж байгаа байгууллагуудын хоорондын харилцааг уялдуулах, музейн бүртгэлтэй үзмэр, эд өлгийн зүйлийг язгуур зориулалтаар нь ашиглах зэргийг зохицуулах хууль эрх зүйн орчинг бий болгохыг зорьж байгаа юм байна.