Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн газрын алба хамтран газар олголтонд гарч буй зөрчил дутагдлын талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд НГАлбаны дарга М.Батсайхан, дэд дарга Э.Ариунгэрэл, НЗДТГ-ын хуулийн хэлтсийн дарга О.Машбат, НЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга Б.Түвшинтөгс нар оролцсон юм.
Нийслэлд замбараагүй газар олголт хэрээс хэтэрч, Улаанбаатар хотын иргэний аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломж алдагдаж байна. Тиймээс нийслэлийн удирдлагууд илт хууль зөрчин нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний зам, авто машины зогсоол, цэцэрлэгжитлтийн талбай, орц гарцыг хааж газар олгосон, эрх мэдлээ хэтрүүлэн хууль зөрчсөн Нийслэл дүүргийн Засаг дарга нарын Захирамжуудыг хүчингүй болгох шийдвэр гаргалаа. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тогтоол болон Засаг даргын Захирамжийн дагуу, Нийслэлийн Засаг даргын Барилга дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг зөрчилтэй газруудын судалгааг гаргасан байна. Судалгаанд нийт 12969 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 14066.8 га талбай газар нутаг хамрагдажээ. Эдгээрээс
1.Улсын чанартай авто зам дугуу газар эзэмшиж ашиглаж байгаа иргэн аж ахуйн нэгж байгууллага 1282 эдгээрийн 5586.5 га
2.СӨХ-н эзэмшил талбай дээр давхардсан болон маргаантай байгаа иргэн аж ахуйн нэгж байгууллага 47 эдгээрийн 4.43 га
Нийтийн эзэмшил зам талбай дээр газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн аж ахуйн нэгж байгууллага 132 эдгээрийн 20.2 га
3.Сургуулийн эзэмшлийн газраас шилжүүлэн авсан иргэн аж ахуйн нэгж байгууллага 54 эдгээрийн 7.41 га
4.Цэцэрлэгийн эзэмшлийн газраас шилжүүлэн авсан иргэн аж ахуйн нэгж байгууллага 15 эдгээрийн 2.2 га
5.Эмнэлгийн эзэмшлийн газраас шилжүүлэн авсан иргэн аж ахуйн нэгж байгууллага 46 эдгээрийн 9.72 га
6.2 жил ба түүнээс дээш хугацаанд эзэмшил газраа ашиглаагүй иргэн аж ахуйн нэгж байгууллага 813 эдгээрийн 760.7 га
7.Ундны усны эх үүсвэрийн дотоод мужид газар эзэмшиж ашиглаж байгаа иргэн аж ахуйн нэгж байгууллага 1710 эдгээрийн 3314.78 га
8.Инженерийн шугам сүлжээний хамгаалатын бүс дээр газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн аж ахуйн нэгж байгууллага 8870 эдгээрийн 4360.82га газар байгаа юм байна. Эдгээрээс илтэд хууль зөрчин, нийтийн эзэмшлийн зам талбай, болон, Инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүс дээр газар эзэмшиж, ашиглаж байгаа, сургууль, цэцэрлэгийн хашаанд газар олгосон зэрэг 40 Захирамжийг хүчингүй болгов.
Газар эзэмших Захирамжийг хүчингүй болгож байгаа газруудын тухай дэлгэрэнгүй мэдээллэхэд:
Нийслэлийн Газрын албаны дарга М.Батсайхан, “Газар эзэмшүүлэх тухай хуулийг илт зөрчин гаргасан Нийслэл, дүүргийн Засаг дарга нарын захирамжуудыг хүчингүй болгох ёстой. Захирамжыг нь цуцлах газрууд ганцхан үүгээр дуусахгүй. Цаашид ч зөрчилтэй газруудын захирамжуудыг цуцлан хууль зөрчин, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд ноцтой халдаж байгаа газар олголтын Зөвшөөрлийг тодорхой үе шаттайгаар хүчингүй болгоно” гэлээ гэж Нийслэлийн хэвлэл мэдээллийнг албанаас мэдээллээ.