Монголын Үндэсний олимпийн хорооны удирдлага солигдох сургаар тэрхүү албыг өөрийн болгох гэж шуналын сэдэл өвөрлөх болсон этгээд байна. Түүнчлэн улс төр, бизнесийн бүлэглэлийнхэн түлхүү анхаарал хандуулж, хөрөнгө хүч хаяж, лобби хийж, хор, хий түгээж яваа сурагтай байсан юм. Гэсэн ч энэхүү асуудлын эцсийн цэг өнөөдөр тавигдах гэж байна. МҮОХ-ны шинэ удирдлагаар сонгогдох магадлалтай хэмээн өөрөө өөртөө "бор шувуу" нисгэж яваа эрхэм бол "Голомт"-ын овогтой, "Бодь" группийн "алсаас эзэмдүүлэгч" Д.Баясгалан. Тэрээр одоогоор МҮОХ-ны дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа. Албаа сайн гүйцэтгэсэн гэж өөрөө л бодчихоод, суудал ахих доторлогч санаа агуулаад байгаа бололтой юм. Доторлогч гэхийн учир нь ноён Д.Баясгаланг хятад үндэстний цустай гэдгийг хэн хүнгүй мэддэг гэх яриа нутагшаад хэтэрхий удсан байдаг юм байна. Тиймдээ ч Монголын Үндэсний олимпийн хорооны хувь заяаг дотор газрын хүний гарт өгчихөөд алтан медалийг бөөн бөөнөөр нь авна гэж сэрүүн зүүдлэх хэрэггүй гэж халаглах хүмүүс олон болчихож. Спортын салбар Монголд их эмзэг, басхүү онцлогтой учраас спорт сонирхогчид, тамирчид болоод энгийн ард иргэд хүртэл Олимпийн хороог хэн толгойлох бол гэдэгт ихээхэн анхаарал хандуулж байгаа. Энэ үед хятад цустай гэгддэг эрхмийг Монголын хийморь лундааг илтгэдэг онцгой салбарын оройд тавьчихаад 2016 оны олимпид Чингисийн Монголын охид хөвгүүдийг хөтлүүлээд оруулах нь хэр зохимжтой шийдэл болох билээ. Бид улс төрд, бизнесийн оргилд дотор газрын ноёдыг "даам" гаргаж болох ч хоймортоо, хийморьтоо залах нь арай ч дэндсэн асуудал болох мэт. Чингисийн монголчууд морио унаад, борцоо дүүрээд арга ухааныг бяр хүчтэй хамтатган дэлхийг эзэгнэж явсан бол өнөөдөр спортын ололт амжилтаар, олимпийн аваргууд олныг төрүүлснээрээ эзэгнэх цаг нэгэнт тулжээ. Тэгэхээр Чингисийн Монгол хятад цустай ноёноор толгойлуулан, 2016 оны олимпид оролцох цөвүүн цаг ирэв үү...