Нохой хүний сайн нөхөр гэж ярьдаг. Тийм түүхийн сурвалж ч олонтаа үлдсэн. Эндээс улбаалан хүн, нохой хоёрын тэрхүү харилцааг илэрхийлсэн олон ч үлгэр домог, орчин цагийн уран бүтээлүүд гарсан нь элбэг. Үнэхээр ч нүүдлийн соёл иргэншилтэй монголчуудад нохойны ач тус маш өндөр байсан нь ойлгомжтой. Ан гөрөө хийхэд, мал сүргээ хамгаалуулахад гээд. Малчдын аж амьдралд нохойны оруулж байсан хувь нэмэр энэ мэтээр маш өндөр байсан учраас хууччуул нохойгоо хүнчлэн үзэж, анд нөхөр гэсэн ангилалд хамруулдаг байв. Нөгөө талаар хүн төрлийн өмнөх төрөл нь нохойг хэмээн үзэж, үхэхэд нь сүүлийг нь дэрлүүлэн нутаглуулдаг шашны зан үйл элбэг байлаа. Гэсэн хэдий ч цаг үе өөрчлөгдөхийн хэрээр манайд ийм хүндэтгэлтэй хандаж ирсэн хүн, нохой хоёрын харьцаа тэс өөр түвшинд хүрчихжээ.
Хот суурин газруудад золбин нохдын тоо хэрээс хэтрэх болов. Гэр хорооллын айл болгон нэг нохой тэжээдэг гэж үзвэл Улаанбаатарын хэмжээнд хүнээсээ тутахааргүй нохой байж таарна. Нөгөө талаар хөдөөнөөс хот руу шилжих нүүдэл эрс нэмэгдэх болсон нь хөдөөд ч золбин ноход газар авахад хүргээд буй юм. Тухайлбал, 2011 оны байдлаар Улаанбаатар хотод шилжин ирж буй нийт өрхийн 97% нь Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт суурьшиж байна. Улаанбаатар хотод шилжин ирэгсдийн 58.6% төвийн 6 дүүрэгт шилжин ирэгсдийн 57.4% нь гэр хороололд амьдарч байна гэсэн судалгааг гаргаж байв. Харин хотын гэр хорооллын иргэд гэр хорооллоос орон сууцны хороолол руу нүүх их нүүдэл хийж байгаагаас үүдэн өнөөх олон нохдын хэрэг, хэрэгцээ үгүй болж золбин гэх ангилал руу шилжижээ. Ингээд Монгол Улс хот, хөдөөдөө ялгаагүй золбин нохдын орон болсон байна. Хашаандаа тэжээж болоод байсан монгол ноход ийнхүү паартай байшин, паалантай жорлонг эрхэмлэгчдийн эрэлт хэрэгцээнээс хол хоцрох нь тэр. Эзэнгүй нохдыг буруутгах уу, хэнэггүй эздийг буруутгах уу, бодох л асуудал. Энд бидний уламжилж ирсэн хүн нохой хоёрын нөхөрсөг харьцаа эсрэгээрээ эргэж дайн болсон гэхэд болно. Юун нөгөө боохой. Ангийн хорхойтнууд чоныг олноор авласнаас болоод Улаан номд орох хэмжээнд хүрсэн гэдэг юм билээ. Гэтэл мөнөөх чоно байгаль, экологийн тэнцвэрийг хадгалах, халдварт өвчин гарахаас сэргийлэх, мал сүрэг, ан амьтны мууг нь үгүй хийх гээд олон талын ач тустай.Тэгэхээр анд гарах дуртай тэр олон анчдыг чоныг биш золбин нохдыг Улаан номд оруулахад хувь нэмрээ оруулаачээ гэж уриалах нэгэн ч байна.
Золбин ноходтой холбоотой асуудлууд шил шилээ даран гарч, иргэдийн эрүүл мэнд, амгалан тайван байдалд сөргөөр нөлөөлөх явдал өдөр ирэх тусам нэмэгдэх болсныг албаны эх сурвалжууд нотолжээ. Тухайлбал, Гэмтэл согог судлалын үндэсний төвд өдөрт золбин нохойнд хазуулсан 5-6 хүн ирдэг байна. Золбин ноход ямар нэг байдлаар вакцинжуулалтад хамрагдаагүй байдгаас үүдэн нохойд хазуулсан иргэд халдварт өвнөөр өвчлөх магадлал тун өндөр байдаг аж. Хөдөө орон нутгийн тухайд эзэнгүй үлдсэн золбин ноход чонотой нийлж мал барих үзэгдэл нэг биш удаа гарч байсан. Иргэд нохой байна гээд хайхрахгүй байснаас үүдэн эд материалын ноцтой хохирол амсч байсан түүхийг өнөөдөр мартаагүй байгаа. Нохой жилд нэгээс хоёр уда ороо нь орж, нэг удаа гөлөглөхдөө 3-8 гөлөг гаргадаг. Хэдийгээр устгал хийж байна гэхч нөхөн үржиж буй тооноос нь хэтэрч гарахгүй байгаа нь өөрөө асуудал болоод байгаа гэнэ. 2010 онд 60,000 нохой устгасан бол 2011 оны эхний гурван улирлын байдлаар 52,000 нохой устгасан гэнэ. Улаанбаатар хотод золбин нохдын устгалын ажлыг ганцхан Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны харьяа хот тохижилтын газар хариуцдаг юм байна. Тэд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2002 оны 222 тоот тогтоолоор нийт 9 анчинтай үйл ажиллагаагаа явуулдаг байна. Тэд өдөртөө 200-300 нохой устгадаг гэсэн албаны хүний мэдээлэл байгаа ч ийм орон тоотойгоор нохой устгалын ажилд анхаарлаа хандуулаад үр дүн харагдахгүй байгаа нь ямар их эзэнгүй нохойтой болсоны тод жишээ. Тиймээс үүнд анхаарлаа хандуулахгүй бол дан ганц хүн хазуулах төдийгөөр сөрөг үр дагаварууд хязгаарлагдахгүй. Энэтхэгийн орчин үеийн хамгийн өндөр хөгжилтэй, томоохон бизнесийн төвүүд байрладаг Мумбай хотод өдөрт 200 орчим хүн нохойнд хазуулдаг гэсэн судалгааг албаныхан нийтэлжээ. AFP-ийн уламжилснаар 2001 онд өдөрт дунджаар 1780 хүн нохойнд хазуулдаг байсан аж. Харин 2011 онд 221 болж буурсан гэж хотын захиргаа нь мэдээлжээ. Гэхдээ 2007 онд хотын золбин нохдын тоо 150 мянга байсан бол одоогийн байдлаар энэ тоо хоёр дахин нэмэгдсэн байна. Золбин ноходдоо анхаарлаа хандуулж, хяналт тавьж чадаагүйгээс үүдэн эдийн засагт нь сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэнэ. Жуулчны компаниудын нэгдсэн холбооны мэдээлснээр хотын золбин нохдод хазуулсан жуулчдын улмаас тэдгээр компанийн алдагдал улам бүр нэмэгдсээр байгаа гэнэ. Энэтхэгчүүд хинди болон бусад шашныхаа хүрээнд амьтны амь таслахыг цээрлэдэг нь манай орны уламжлалт аж байдалтай төстэй байдаг. Тиймээс уламжлалт заншил, шашны хүрээнд нохойдоо элэгтэй хандаж байгаа нь Энэтхэг улсын хотуудад золбин нохдын тоог нэмэгдүүлэхэд хүргэдэг аж. Гэхдээ золбин гэж ад үзэгдээд байгаа ноход тийм ч ач тусгүй амьтан бас биш аж. Нохойны махыг эмчилгээний журмаар сүрьеэ өвчний үед хэрэглэх явдал элбэг. Мөн сүүлийн жилүүдэд нохойн арьсаар гутал, хувьцас үйлдвэрлэж зах зээлд нэвтрүүлдэг газрууд цөөнгүй бий болсон байна. Шинийг сэтгэж санаачлагчид нохойн арьсаар адгийн наад зах нь машины хучлага хүртэл хийж болох талаар ярьдаг л юм билээ. Ямар ч байсан золбин нохдоо хөнөөнө үү, хүний хэрэгцээнд ашиглана уу нэг тийш нь болгохгүй бол хөгжиж байгаа гэх улсын хариуцлагатай дарга нарын имижэд ч нэг ч сайнаар нөлөөлөхгүй болов уу. Хамгийн гол нь иргэд бид эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй юм шүү.
Б.УУДАМ