logo
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх хэрэгтэй гэв

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх хэрэгтэй гэв

2012/12/20

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр үдээс өмнө /2012.12.19/ хуралдаж Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийг дагалдан гарах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүд гараагүй тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах  Л.Эрдэнэчимэг гишүүний гаргасан горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжив.

 Үүний дараа  Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Болосвролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд насанд хүрэгсдэд зориулсан заалтууд тусгагдсан байдгаас харин  хүүхдүүдэд хандсан заалт байдаггүй. Иймд хуулийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд  портез хийлгэх үнийг  хөнгөлөх, тэднийг сургуульдаа ирж очиход нь автобусаар үйлчлэх, аймаг, орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан төв ажиллуулах зэрэг нийгмийн хамгааллын нэлээдгүй заалтууд тусгагдсаныг С.Оюун гишүүн хэллээ.  Мөн тэрээр, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдтэй холбоотой асуудлаарх судалгааг эхний ээлжинд гаргах хэрэгтэй. Шинэ Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгарч буй хүндрэл бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд анхаарал хандуулахаар мөрийн хөтөлбөртөө тусгасан гэдгийг онцолж байсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгэмшиж чаддаггүй учраас тэдэнд зориулсан төвүүдтэй болох , оношлогооны асуудалд анхаарал хандуулах, өвчнийг эрт үед нь оношлох ажлыг идэвхжүүлэх, түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асарч байгаа хүнд төр дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэсэн саналуудыг гишүүдийн зүгээс гаргаж байв. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 60 хувь нь олдмол, 40 хувь нь төрөлхийн байдаг байна. Ингээд хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж гишүүдийн олонхи үзлээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш