Дотоодын нүүрс тээвэрлэлтийн үнэ ирэх сарын 1-ээс нэмэгдэх болсон. Энэ талаар “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн тээвэр хариуцсан орлогч дарга Д.Жигжиднямаатай ярилцлаа.
-Дотоодын нүүрс тээвэрлэлтийн үнийг ирэх сарын 1-нээс 15 хувиар нэмнэ гэлээ. Яагаад нэмэх болов?
-Дотоодын нүүрс тээвэрлэлтийн үнийг ирэх 8-р сарын 1-ээс 15 хувиар нэмэх шийдвэрийг “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн ерөнхий хорооны 2010 оны 3, 5-р сарын хурлын шийдвэр, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын 2009 оны 3-р сарын 125 тоот 100 хувь хүртэл нэмэгдүүлэх шийдвэр, Эрчим хүчний зохицуулах газрын 2010 оны 8-р сарын 19-ны өдрийн 1/443 тоот 2011-2013 онуудад дунджаар 19 хувиар нэмэгдүүлэх зөвшөөрлийн бичгийг үндэслэн үнээ нэмлээ. Дотоодын төмөр замын нүүрс тээвэрлэлт олон жил алдагдалтай ажиллаж байна. Өнгөрсөн жил 5,7 сая тонн нүүрс тээвэрлэсэн. Энэ тээвэрлэлтээс гэхэд Улаанбаатар төмөр зам 16 тэрбум төгрөгийн алдагдалд орсон. Алдагдлыг нөхөх кофицент 53,5 хувьтай байгаа. Өөрөөр хэлбэл нэг төгрөг зарцуулж, 53 орчим мөнгийг буцаан орлого болгон авдаг тогтолцоотой. 15 хувиар нэмснээр алдагдлыг хаах кофицент 62 хувь болж байна. Алдагдалгүй 100 хувьд хүрэх төвшинд очиход 38 хувиар нэмж байж хүрнэ. Энэ жилийн тухайд нүүрс тээвэрлэлтийн хэмжээ өсч байна. Өсч байгаа учраас нэмсэн ч гэсэн алдагдал 16 тэрбум төгрөг хэвээрээ л байна.
-Нэг тонн нүүрсийг нэг км-т тээвэрлэх үнэ өнөөдрийн байдлаар хэдэн төгрөг байна вэ. Нэмэгдээд хэдэн төгрөг болох вэ?
-Нэг тонн чулуун нүүрсийг нэг км-т тээвэрлэхэд 15 төгрөг 181 мөнгө. 15 хувиар нэмэхэд 18 төгрөг болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл гурван төгрөгөөр нэмэгдэнэ. Өнгөрсөн онд хоёр удаа 15,15 хувиар нэмсэн. Нийтдээ арван төгрөгөөр нэмэгдсэн. Цаашдаа ч нэмэх болно. Гэтэл Багануур, Шивээ-Овоо зэрэг уурхайн нэг тонн нүүрсний үнэ дунджаар 22 мянган төгрөг.
-Нүүрс тээвэрлэлтийн үнэ нэмснээс шалтгаалан цахилгаан, дулааны үнэд нөлөөлнө. Энэ байдлыг тооцсон уу?
-Хавар Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрээр цахилгааны үнийг нэмсэн. Тэр тооцоонд манай тарифыг нэмэх тооцоо орсон. 17 хувь нэмэгдэхээр тооцсон байсан. Харин манайх 15 хувиар нэмлээ.
-Үнэ нэмэхгүйгээр алдагдлыг арилгах өөр арга байхгүй юу. Бусад ачаа тээвэрлэлтээс ч юм уу?
-Өнөөдрийн байдлаар чулуу нүүрс, барилгын материал, хүнсний бүтээгдэхүүний, зорчигч тээврийн тариф алдагдалтай. Бусад ачааны үнэ тариф нэмэгдээгүй. Нүүрсний үнийг чөлөөлөөгүйгээс олон жил алдагдлыг нуруундаа үүрч явна. Өнгөрсөн жил зорчигч тээврээс арав гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Эдгээр алдагдлыг төмрийн хүдэр, зэсийн баяжмал зэрэг бусад ачаанаас орсон орлогоор нөхсөн. Харин энэ жилийн 16 тэрбум төгрөгийн алдагдлыг нөхөх боломжгүй байгаа. Манай байгууллагын оршин тогтнох үндэс орлого. Орлоггүй бол 16 мянган ажилтны амьдрал яах вэ гэдэг асуудал гарч байна. Мөн байгууллагын парк шинчлэлийг нэн даруй хийх тулгамдсан асуудал болж байна. Тэгэхээр нэмэхээс өөр аргагүй болсон. Бусад улсад тээврийн байгууллагын нийгмийн чанартай ачааны тээвэрлэлтийн алдагдлыг Засгийн газар төсвөөс нөхөж өгдөг. Манайд одоогоор ийм зүйл байхгүй. Шийдвэрийг Төмөр зам нийгэмлэгийн хороо гаргасан.
-Засгийн газар нийгмийн чанартай үйлчилгээний алдагдлыг төсвөөс нөхөж өгөх үүрэгтэй. Алдагдлаа нөхүүлэх тооцоо судалгаа хийсэн үү?
-Дотоодын нүүрсний тээвэрлэлт нийгмийн чанартай асуудал. Тиймээс ч төр алдагдлыг хүлээж нүүрсний үнийг хүчээр барьж олон жил боллоо. Алдагдалгүй төвшинд хүргэх тооцоог гаргасан. Ойролцоогоор 38 хувь хүртэл нэмэх шаардлагатай байгаа. Гэхдээ энэ хэмжээгээр нэмээгүй. Алдагдлыг шууд нийгэмд үүрүүлэхийг хүсээгүй. Аажмаар нэмэгдүүлэх бодлого барьж байна. Харин нүүрсний үнэ 19 дахин нэмэгдсэн байдаг юм билээ. Өөрөөр хэлбэл 1990 оноос хойш нүүрсний үнэ ингэж нэмэгдсэн байхад тээвэрлэлтийн үнэ гурав дахин нэмэгдсэн байх жишээтэй. Хоорондын авцалдаагүй өсөлт харагдаж байна.
-Барилгын салбарын ачаа тээвэрлэлтийн үнэ тарифыг нэмж болоогүй юм уу. Яагаад заавал нүүрсний үнийг нэмж байгаа юм бэ?
-Хамгийн их алдаглдыг нүүрс тээвэрлэлтээс хүлээдэг. Тиймээс нүүрс тээвэрлэлтийг эхний ээлжинд нэмэхээс өөр аргагүй болсон. 15 хувиар нэмлээ гээд алдагдал буурахгүй. Алдагдалтай тээвэрлэлт жил бүр нэмэгдэж байгаа учраас тэр л дээ.
Ц.Мягмарбаяр