logo

"Хэсгийн байцаагч-2012" ажил, мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээн явагдлаа

2012/12/20
Нийгмийн хэв журам хамгаалах газар цагдаагийн байгууллагын шинэчлэлийн бодлогыг сурталчлах, хэсгийн байцаагчийн мэргэжлийн мэдлэг, ур чадварыг шалган, үнэлж ажил мэргэжлийн аварга алба хаагчийг шалгаруулах зорилгоор  "Хэсгийн байцаагч-2012" тэмцээнийг 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа.

---Тэмцээнд төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн хэсгийн байцаагч болон хэв журмын ажилтан нийт 34 алба хаагч оролцов.

---Тэмцээнд оролцсон алба хаагчид "Цагдаагийн байгууллагын шинэчлэлийн бодлогын хүрээнд хэсгийн байцаагч нараас хийж гүйцэтгэх ажлын төлөвлөлт, иргэн-цагдаагийн ажилтны хамтын ажиллагаа" сэдвээр эссэ бичиж , хууль эрх зүйн болон  англи, орос хэл, сэтгэн бодох мэдлэг, ур чадвараараа  өрсөлдлөө.

news-2012-12-18-hesgiin-baitsaagch-2

---Тэмцээний нийлбэр дүнгээр  тэргүүн байранд Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч П.Даваажаргал, 2 дугаар байранд Төв аймгийн цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Сувд-Эрдэнэ, 3 дугаар байранд Увс аймгийн цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч М.Одхүү нар шалгарч, тусгай байрт Завхан аймгийн цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн дэд хурандаа Н.Баатар, Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч А.Оюун-Эрдэнэ, Дорноговь аймгийн цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Уранбаяр нар тус тус  шалгарлаа.

---Энэ удаагийн тэмцээн нь  мэдээллийн технологийн ололтыг ашиглан цахим хэлбэрээр явагдсан тул  орон нутгийн алба хаагчид ажлын байрнаасаа тэмцээнд оролцох боломжтой байсны зэрэгцээ цагдаагийн байгууллагын шинэчлэлийн бодлогыг алба хаагчдад сурталчилж, алба хаагчдаас шинэчлэлд өөрийн хувь нэмрийг оруулж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажил, санал, санаачлагыг цагдаагийн алба хаагчдад хүргэж, харилцан туршлага солилцох, шинэ санаа сэдлийг алба хаагчдын хүртээл болгох хэлбэрээр явагдснаараа шинэлэг, ач холбогдолтой арга хэмжээ боллоо.


АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш