Ингээд Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, мөн цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бодлого хөтөлбөрүүдээ танилцуулсан юм.
Тодруулбал, ХАХНХЯ-ны удирдлагууд орон нутагт ажиллах үеэрээ Ажилласан жил, тэтгэврийн даатгалын зөрүүг нөхөн тооцох тухай хуулийг сурталчилж, мөн Хүүхдийн мөнгөний олголт ямар байгаа зэрэгт анхаарлаа хандуулсан юм. Үүнээс гадна Засгийн газрын хуралдаанаар оруулсан халамж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой асуудлуудын талаар ч мэдээлэл өглөө.
Мөн албан томилолтын зорилго нь цаашид шинэчлэл хийхэд юуг өөрчлөх шаардлага үүсч буйг орон нутаг дахь Нийгмийн даатгал, Халамжийн газрынхантай уулзаж санаа бодлыг нь сонсоход чиглэжээ.
Орон нутагт хийж байгаа ажлын томилолтын бүрэлдэхүүнд тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Золжаргал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайхан нар багтжээ. Тэд өнөөдөр үдээс хойшдоо Дархан-Уул аймагт ажиллах юм байна.