Дэлхийд шашны нэгдэлд хамрагдаагүй хүмүүс тоогоороо христийн ба лалын шашинтнуудын дараа орж байна гэж Шашин, олон нийтийн аж амьдралын асуудлаархи форумын хүрээнд Pew компаниос тавьсан « Дэлхийн шашин ба тэдгээрийн дэлгэрэлт» илтгэлд өгүүлжээ. Христийн шашин дэлхийд бусдаас илүү өргөн дэлгэрсэн гэж шинжээчид үзэж байна. Шүтэгчдий нь тоо 2,2 тэрбүмд хүрчээ. Энэ нь дэлхийн нийт хүн амын 31,5 хувь гэсэн үг. Барагцаалбал тэн хагас нь Ромын католик сүм хийдэд хамрагдаж байна. Лалын шашин хоёрт орж байна. 2010 оны байдлаар дэлхийн 1,6 тэрбум оршин суугч лалын шашин шүтлэгтэй байв. Тэд дэлхийн нийт хүн амын 23 хувь эзлэж байна. Дийлэнх олонхи нь суннизмын номнолыг даган мөрдөж байгаа хийгээд шийтүүд 10-13 хувь эзлэв. Дэлхийн 1,1 тэрбум оршин суугч шашин шүтлэггүй байна. Тэдний 700 сая нь Хятад улсад, 72 сая нь Японд, 51 сая нь АНУ-д оршин сууж байна. Дэлхийн барагцаалбал 405 сая хүн орон нутгийн явцуу шүтлэгтэй гэсэн мэдээ байна.