Шинэ жилийн баярын зарууд толгой эргүүлж буй энэ үед олон жилийн өмнөөс хүмүүсийн сэтгэлд “томчуудын” ёолк нэрээрээ танил болсон “Next stop” наадам эргэн сэргэж, зохион байгуулагдахаар болсон тухай мэдээ анхаарал татаж байна.
1990- ээд оны үед тухайн үедээ л олныг алмайруулж, Ерөнхийлөгч асан П.Очирбат гуай хүртэл оролцоод “Ямар тансаг ёолк вэ?” гэж дуу алдаж байсан энэхүү харшийн наадам зохиогдохгүй тасраад 8 жил болоод буй. Харин энэ жил Монголын Залуучуудын Холбоо, “Залуу удирдагч сангаас энэхүү “Оны залуу” улс төрч, эдийн засагч бизнесмен шалгаруулдаг хүндэтгэлийн наадмаа 20 дахь жилийн ойн дээр нь дахин сэргээн тэмдэглэхээр болжээ. 1992 онд анх удаа “Оны залуу улс төрч”-өөр шалгарч учраас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж их ач холбогдол өгч байгаа бололтой. Саяхан 12 сарын 13-нд Төрийн ордонд энэ наадмаас төрөн гарсан үе үеийн 24 шилдэг улс төрч, эдийн засагч бизнесменүүдийн төлөөлөл цуглаж, тус наадмыг хэрхэн зохион байгуулах талаар ярилцсан байна. Сонирхолтой нь энэ жил анх удаа энэхүү наадам “Сүү өргөж амьдаръя” нэртэйгээр архигүйгээр, жинхэнэ өндөр хэмжээнд 12-р сарын 27-нд “Чингис зочид буудалд зохион байгуулагдах юм байна. Энэхүү наадмын сураг гараад ирэхтэй зэрэгцээд 2012 оны “Оны залуу” улс төрч, эдийн засагч бизнесмэн хэн байх бол гэсэн таамаг аль хэдийнэ яригдаад эхэлсэн байна. Энэхүү ёслолын арга хэмжээнд төрийн гурван өндөрлөг, яамдын сайдууд, агентлагын дарга нар бүгд оролцох сурагтай байгаа гэнэ шүү.