Чуулганы үдээс өмнөх /2012.12.21/ нэгдсэн хуралдаанаар Хүнсний тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Давс йоджуулж йод дутлаас сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 68,6 хувиар дэмжин баталлаа.
Засгийн газраас 2011 оны 12 дугаар сарын эхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын 2012 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн юм. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Түүгээр нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр Улсын Их Хурлын гишүүдийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд бүрэн тусгаж, зохих өөрчлөлтүүдийг оруулж, нэр томьёог нь жигдлэн зүйл, заалтын зарим дугаарыг өөрчилсөн тухайгаа байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахдаа Ц.Цолмон гишүүн дурдаж байлаа.
Түүнчлэн Хүнсний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Улсын Их Хурлын гишүүдээс нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн зарим асуудлаар дахин санал хураалгах нь зүйтэй гэсэн саналыг гаргасан тухайгаа хэлж байв.
УИХ-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн зарим зарчмын зөрүүтэй саналуудад зохих найруулгыг хийсэн гэдгийг УИХ-ын гишүүн, АБГБ-ын байнгын хорооны дарга Ц.Цолмон хэллээ. Тухайлбал, “органик хүнс” гэж мал аж ахуй, газар тариалангийн органик үйлдвэрлэлийн болон цэвэр байгалийн гаралтай Монгол Улсын болон олон улсын шаардлага хангасан түүхий эд, бүтээгдэхүүнийг;” гэж найруулж, Засгийн газраас батлах “дотоод хяналтын журам”-ыг “дотоод хяналтын үлгэрчилсэн журам” гэж өөрчилсөн байна. Мөн хууль тогтоомжийн техникийн шаардлагын дагуу зургадугаар бүлгийн гарчгийг “Бусад” гэж, төслийн 18.5.4 дахь заалтын “эрүүл ахуйн” гэснийг “чанар, эрүүл ахуйн” гэж, төслийн 8.3 дахь хэсгийн “мал нядлах” гэснийг “мал төхөөрөх” гэж өөрчлөн үг хэллэгийг жигдлэн, эдгээр найруулгын шинжтэй засварыг төсөлд тусгасан тухай дуулгалаа.
Нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналтай уялдуулан Давс иоджуулж иод дутагдлаас сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлд “хуулийн 8.2-т заасан шаардлагыг хангаагүй иргэн, албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох санкцийг шинээр нэмж оруулах саналыг Байнгын хорооны гишүүдийн олонхи дэмжжээ. Энэхүү өөрчлөлтөөр Давс иоджуулж иод дутагдлаас сэргийлэх тухай хуулийн 11.1.2 дахь заалтын "иргэнийг 10000-20000 төгрөгөөр, албан тушаалтныг 20000-30000 төгрөгөөр торгоно” гэснийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй жишиглэн өөрчилж, хариуцлагын хэмжээг жигдлэх юм байна.
Нэгдсэн чуулганаар дараа нь, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 70,4 хувиар баталлаа.
Уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хийсэн. Өмнөх чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр Улсын Их Хурлын гишүүдийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд бүрэн тусгаж, зохих өөрчлөлтүүдийг оруулж, нэр томьёог нь жигдлэн зүйл, заалтын зарим дугаарыг өөрчилсөн гэдгийг эрхэм гишүүн дуулгав. Түүнчлэн дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналыг томьёолон бэлтгэж оруулж байгааг хэлж байлаа.
Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр гишүүдийн олонхи дэмжсэн зарчмын зөрүүтэй саналтай холбогдуулан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.5, 24.6–д заасны дагуу Байнгын хорооноос зарим хуулийн төслүүд болон Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан нэгдсэн хуралдаанд оруулж байгаагаа гишүүн Л.Эрдэнэчимэг хэлсэн. Тухайлбал, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл уг хуулийг дагалдан гарсан хуулийн төслүүд, “Хүнсний тухай болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл энд орж буйг дуулгасан юм.