logo
Яасан хил давчихсан уу?

Яасан хил давчихсан уу?

2011/07/21
Замын цагдаа нэгэн машиныг зогсоов. Жолоо барьж явсан залуу:
-Уучлаарай ямар нэг асуудал гараа юу? Замын цагдаа:
-Үгүй ээ асуудалгүй, өнөөдрийн хамгийн эхний зөрчил гаргаагүй жолоочид бид 100 долларын шагнал өгөхөөр шийдвэрлэсэн юм л даа. Танд баяр хүргэе, та энэ мөнгөөр юу хийе гэж бодож байна? Залуу:
-Өө ашгүй дээ, наад мөнгөөр чинь жолооны үнэмлэх худалдаж авъя байз. Цагдаа:
-Юу, та чинь жолооны үнэмлэхгүй хэрэг үү? Залуугийн цаанаас эхнэр нь цухуйж:
-Наадах чинь худлаа ярьж байгаа юм аа, согтуу хүнийг аль солиорохыг тэр гэхэв. Цагдаа:
-Юу гэнээ бас согтуу, алив ер нь та нар буугаад ир гэхэд арын суудлаас өвгөн:
-Та нарт би хулгайн машинаар хол явахгүй гэж хэд хэллээ гэтэл хажууд нь суусан эмгэн цочиж сэрээд:
-Яасан хил давчихсан уу? гээд хоёр тийшээ сандран харав.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш