logo
“Дүнжингарав”-тай танилцаж, Хайнаньд амаръя!

“Дүнжингарав”-тай танилцаж, Хайнаньд амаръя!

2012/12/21
“Дүнжингарав” Худалдааны төв удахгүй ашиглалтанд орно. Ингэснээр Монгол улсын хэмжээнд хамгийн том худалдаа үйлчилгээний цогцолборт зүй ёсоор тооцогдох юм. Тухайлбал, Төсөл бүрэн ашиглалтанд орсноор 15-20 мянган ажлын байр бий болгож, өдөртөө 90-150 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай, нэг дор 6000 хүн хооллох боломжтой олон үндэстний зоогийн газар, 35 мянган автомашины зогсоолтой гээд тоочоод байвал олон зүйлийг нэрлэж болох юм. Тус худалдааны төвийн төслийн зорилго, хэтийн төлөвлөгөө, нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөө, ач холбогдол, түүнчлэн төслийн барилга угсралтын ажлын одоогийн үйл явц зэрэг ОЛОН талт мэдээллийг олон нийтэд үнэн бодитойгоор хүргэх, танилцуулах зорилгоор хэвлэл мэдээллийн салбарын 1000 сэтгүүлчийг оролцуулсан “Дүнжингарав” Худалдааны төвийн төслийн танилцуулга арга хэмжээг 2012 оны 12 сарын 23-ны өдрийн 12 цагт худалдааны төв дээр зохион байгуулахаар болжээ. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүд, ЗГ-ын сайдууд болон холбогдох албаны хүмүүс оролцох юм байна. Түүнчлэн арга хэмжээний үеэр олон сонирхолтой сюрприз хөтөлбөрүүдийг шинэ жилийн баяр болж буйг тохиолдуулан сэтгүүлчдийн дунд зохион байгуулахаар төлөвлөж, оролцсон хүн бүрт гарын бэлэг гардуулахаар зэхсэн байна. Мөн 100 сэтгүүлчид Хайнаньд амрах эрхийн бичиг, шилдэг нийтлэлийн шагнал зэрэг онцгой сугалаат бэлгийг барихаар шийдэрлэжээ. Тиймээс эрхэм сэтгүүлч та энэхүү арга хэмжээнд хамрагдаж, зохион байгуулах комисст бүртгүүлээрэй. Бүртгүүлэхээр ирэхдээ ажлын эсхүл мэргэжлийн үнэмлэх, нэрийн хуудастайгаа ирэх шаардлага тавигдаж байгаа юм байна. Таны нэрийн хуудас сугалааны тасалбар болно гэдгийг анхааруулахад илүүдэхгүй болов уу. Дэлгэрэнгүй мэдээллийг 9699-8811, 9699-8866 дугаарт холбогдон авах боломжтой. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш