logo
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2012/12/22

Монгол–Оросын худалдаа,эдийн засаг, шинжлэх ухаан,техникийн хамтын ажиллагааны Засгийн газар  хоорондын  комиссын 16  дугаар хуралдаан өндөрлөж байгаатай холбогдуулан Комиссын Оросын хэсгийн дарга, ОХУ-ын Эрдэс баялаг, экологийн сайд С.Е.Донской тэргүүтэй төлөөлөгчдийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүлээн авч уулзлаа. Тэрбээр Засгийн газар хоорондын хуралдаан амжилттай болж өндөрлөсөнд баяр хүргээд Комиссын ОХУ-ын хэсгийг анх удаа ахлан ирсэн сайд С.Е.Донскойд талархал илэрхийлсэн юм.

 Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тус комиссын Монголын хэсгийг ахлан ажиллахдаа хуралдааныг тасралтгүй зохион байгуулж, тухай бүртээ олон асуудал шийдэж ирсний хувьд цаашид анхаарах асуудлын талаар Ерөнхий сайд санал бодлоо хэлсэн юм. Ерөнхий сайд “Шинэчлэлийн Засгийн газар Монгол-Оросын харилцаа,хамтын ажиллагаанд тулгамдаж буй зарим асуудлыгтүргэн хугацаанд шийдвэрлэх эрмэлзэлтэй байгаа. Хэлэлцэж тохирсон заримыг нь ажил хэрэг болгоод эхэлсэн. Хамгийн сүүлд Киркиз улсын Бишкек хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын чуулга уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевтэй уулзаж ярилцахдаа үл хөдлөх хөрөнгийн асуудлыг хөндөж, энэ чиглэлээр зарим тодорхой ажил эхлүүлээд байна” гэлээ.  

Хоёр орны өмнө хуримтлагдсан олон асуудлыг цаашидажил хэрэгчээр хэлэлцэж,тодорхой үр дүнд хүрэхэд хоёр тал хүчин чармайлт гаргах хэрэгтэйг Засгийн тэргүүн онцлоод, олон жил дамнасан асуудлуудын заримыг цуцалж болохыг уулзалтын үеэр санал болголоо.

 

 

Стратегийн түнш, найрсаг хөрш төдийгүй ахан дүүс гэгддэг манай хоёр орон зах зээлийн тогтолцооны өнөө үед эдийн засгийн харилцаагаа илүү өргөжүүлэх шаардлага бийг Комиссын Оросын хэсгийн дарганоёнС.Е.Донскойхэлсэн ба Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ талаарх санал санаачилгыг дэмжинэ гэдгээ тодотгосон юм. Ялангуяа, говийн бүсэд төмөр зам тавих гэх мэт Монголд ирэх хавар эхлэх бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд ОХУ-тай хамтран ажиллахад бэлэн байгаагаа Засгийн газрын тэргүүн илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш