Багахангай дахь “Мах боловсруулах үйлдвэр”-т хийсэн шалгалтын дүн, цаашид авах арга хэмжээний тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, удирдлагын зөвлөлийн гишүүдэд танилцуулллаа.
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаагийн баталсан удирдамжийн дагуу Багахангай дах Мах боловсруулах үйлдвэрийн үндсэн болон санхүүгийн үйл ажиллагааны байдалд үнэлэлт дүгнэлт өгөх зорилготой ажлын хэсэг 2012 оны 11 дүгээр сарын 23-наас 27-ны өдрүүдэд тус үйлдвэрт ажиллажээ. Нийслэлийн Багахангай дүүрэг дах Мах боловсруулах үйлдвэр нь Финлянд улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд 1994 онд байгуулагджээ. Хоёр ээлжиндээ 180 гаруй хүн ажиллаж жилд 20 000 бог, 20 000 бод, 600 үхэр, 6 500 гахай нядалж 4 200 тонн мах бэлтгэх, хоногт 300 тонн чанамал, 600 тонн бүтэн утлагатай, нийт 900 тонн хиам үйлдвэрлэх өндөр хүчин чадалтай үйлдвэр юм байна. Засгийн Газар болон нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хаврын улиралд махны үнийн хэт хөөрөгдлөөс сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын хэмжээнд нөөцийн мах бэлтгэх шийдвэрийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай мах бэлтгэх гэрээ байгуулан 2012 оны 11 дүгээр сарын 25-нд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас 800,0 сая төгрөгийн зээлийг жилийн 7,0 хувийн хүүтэйгээр, хөнгөлөлттэй нөхцлөөр авчээ. Нийслэлийн хэмжээнд 2012 онд 530,0 сая төгрөгөөр 1,0 кг тутмыг нь үхрийнхийг 3800 төгрөг, хониныхыг 3500 төгрөг, ямааныхыг 3200 төгрөгөөр худалдан авч нийт 150-аад тонн мах бэлтгэсэн ч Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын махны холбооноос 2012 оны хавар худалдаалах нөөцийн махны үнийг кг тутмыг нь үхрийнхийг 3500, хониныхыг 3000, ямааныхыг 2600 төгрөгөөр тус тус тогтоосноос нэг килограмм тутмаас 1400 төгрөгийн алдагдалтай ажилласан гэж шалгалтын комисс үзжээ. Мөн тус мах боловсруулах үйлдвэрийн харъяа Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх аммиакан зооринд хадгалагдаж байгаа үхрийн гулууз махны жижиглэн худалдаалах үнийг шинэчлэн тогтоож ойрын үед худалдан борлуулж энэ өртөгөөр шинээр мах бэлтгэн нөөцлөх боломж бүрдүүлэх нь чухал байгааг тэрээр онцлон хэллээ. Засгийн Газар болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн зөвлөмжийн дагуу тус мах боловсруулах үйлдвэр нь нийслэлийн хүн амын махны хэрэгцээнд зориулан 15 000 тонн мах бэлтгэн нийлүүлэх, 30 тонн махыг нөөцлөх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ч, одоогийн байдлаар нөөцөлсөн махны ихэнх нь стандартын шаардлага хангахгүй болсон нь шалгалтаар тогтоогдсон байна. Шалгалтын дүнг сонсоод Удирдлагын зөвлөлийн гишүүд байр сууриа илэрхийллээ. Нийслэлийн Засаг дарга, жил бүр алдагдалтай ажиллаж ирсэн энэ үйлдвэрийг нийслэлийн мэдэлд байлгах нь нийслэлийн төсөвт дарамт болно. Шалгалтын комиссын дүнг сонсоход зарим асуудал зохион байгуулалттай гэмт хэргийн шинжтэй байна. Тиймээс хууль хяналтын байгуулагт хандан шалгуулах нь зөв гэв. Харин нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа Багахангайн мах боловсруулах үйлдвэрийг нийслэлийн мэдэлд байлгах нь нийслэлд хэрэгтэй. Нэгдүгээрт энэхүү мах боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж хүчин чадлыг ашиглан амжилттай ажиллуулж чадвал улсын төсөвт жилдээ 20 тэрбум төгрөгийг орлого оруулах боломжтой, хоёрдугаарт Үндсэний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу нийслэлийн иргэдийн махны хэрэгцээг хангах зорилгоор 30 тонн мах нөөцлөх үүргээ энэхүү махны үйлдвэрийг түшиглэн биелүүлэх боломжтой гэж үзэж байна гэлээ.
Тус мах боловсруулах үйлдвэрийн даргаар П.Цогтбаатар 2012 оны 11 сарын 9-нд томлигдсон ч одоог хүртэл ажлаа бүрэн хүлээж аваагүй байгаа юм байна. Тэрээр намайг ажлаа хүлээж авахаар очтол байгууллагын дансанд байсан бүх мөнгийг ажилчиддаа тараагаад үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байсан. Мөн нөөцөнд авахаар худалдан авсан махыг сольсон байж магадгүй гэж би бодож байна. Стандартын шаардлага бүрэн хангасан мах нөөцлөх системтэй энэ үйлдвэрт нөөцийн махны 30 орчим тонн нь хөгцөрсөн байгаа нь анхаарал татаж байна. Тиймээс би зохих журмын дагуу хуучин удирдлага болон холбогдох албан тушаалтнуудыг шалгуулах хүсэлтэй байна гэлээ. Удирдлагын зөвлөлийн гишүүд дээрхи асуудлыг хэлэлцээд, эхний ээлжинд төсвөөс хөрөнгө зарж тухайн үйлдвэрийн өрийг тэглэх боломжгүй, харин мах хадгалах горим зөрчсөн шалтгаан нөхцлийг судлаж акт тогтоохыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.