logo
Хилийн бүсэд хууль бусаар хаш чулуу олборлож байжээ

Хилийн бүсэд хууль бусаар хаш чулуу олборлож байжээ

2012/12/25
Хилийн 0257 дугаар ангийн дугаар заставын хариуцсан хэсэгт арванхоёрдугаар сарын 20-ны өдөр хилийн зурваст иргэд үйл ажиллагаа явуулж байна гэсэн мэдээллийн ирсний дагуу шалгалт явууллаа. Уг газарт Хөвсгөл аймгийн  иргэн Ч.Түмэнбаяр, Д.Баярмагнай, Ж.Отгонбаатар, Ц.Отгонбаатар нар ГАЗ 66 автомашинтайгаар хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрч хаш чулуу олборлож байсныг илрүүлэв. Зөрчил гаргасан иргэдэд ЗХТХ-ийн дагуу шийтгэвэр ноогдуулж Ханх сумын Байгаль орчны улсын байцаагчид нотломжоор шилжүүлэн өгсөн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш