Хилийн 0245 дугаар ангийн хариуцсан хэсгээр ОХУ-ын талаас хил зөрчсөн нэг явган хүний мөрийг хилчид илрүүллээ. Илэрсэн ул мөрийн дагуу мөрдөхөд хил зөрчигчийг Увс аймгийн Сагил сумын Хариг багийн харъяат Л.Сүхбаатар, Н.Цэвэгмэд нарын өвөлжөөний орчим байхад нь саатууллаа. Тэрбээр хилийн дугаар тэмдгийн баруун гар талаар 500 метр газраар хил зөрчсөн байна. Саатуулагдсан этгээд нь ОХУ-ын Тува улсын Мөнгөн тайга хошууны Мугур-Аксы тосгоны харъяа Хертек Сайсуу Викторовна болохыг тогтоолоо. Хертек Сайсуу Викторовна нь согтууруулах ундаа хэрэглэсний улмаас улсын хил зөрчсөн байна.