Хилийн 0257 дугаар ангийн хариуцсан хэсэг дэх Ханх шалган нэвтрүүлэх боомтоор арванхоёрдугаар сарын 18-ны өдөр ОХУ-ын талаас Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харъяат Н.Батсайхан нь улсын хилээр хориглосон хууль бус бараа нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг хилчид илрүүллээ. Тэрбээр 250 хайрцаг 12500 ширхэг ТОЗ-8 маркийн 5,6 мм-ийн сум хил нэвтрүүлэхийг завдсан юм. Уг иргэнийг Хилийн тагнуулын тасагт нотломжоор хүлээлгэн өгсөн байна.