Гэрэлтүүлгийг сайн бодож зөв байрлуулахгүй бол гэрийн дотор тохилог аятайхан орчинг бүрдүүлэхгүй. Тэгэж ч харагдахгүй. Буруу байрлуулсан гэрэлтүүлэг хүний мэдрэлийн систем, нүдний хараанд муугаар нөлөөлдөг.
Хонгилд ихэвчлэн бага хэмжээний чийдэнг таазнаас гэрэлтүүлэхээр байрлуулах нь зөв. Гэтэл гадуур хувцас өмсөхдөө тохируулан байрлуулсан толины ойролцоо ханын гэрэл шаардлагатай. Ийм хананаас бага хэмжээний чийдэнгийн гэрэл хэрэгтэй болно.
Ердийн өрөөнд ерөнхий гэрэлтүүлэг байх шаардлагатай гэж үзээд ихэвчлэн тасалгааны төв дунд бага хэмжээний люстр гэрэл дүүжилдэг. Гэрлийн цацралт нь хана, дээвэрт адил хэмжээгээр тусч өрөөг нийтэд нь жигд гэрэлтүүлэх ёстой. Люстрэн гэрлийг сонгож авахдаа гадаад үзэмжийг бодолцоод зориулалтыг нь мартах явдал байдаг. Өргөн уужим тасалгаанд гэрлийн хэмжээг зохицуулах унтраалга бүхий томхныг дүүжилбэл зохимжтой.
Бага хэмжээний тасалгаанд унжлагатай буюу хагас бүрхүүлтэйг дүүжилж болно. Нэг хавтгай дөрвөлжин метр ашигтай талбайд 15ваттынгэрэлшаардагдана.Иймд ердийн өрөөг хэдий хэмжээний хичнээн гэрлээр гэрэлтүүлэхийг амархан тооцоолж болно.
Ажлын ширээн дээр ажиллахдаа ширээний чийдэнг заавал зүүн гар талаас 40-50 см-ийн зайтай байрлуулж, 40-60 ваттын чийдэнгээр гэрэлтүүлнэ. Ширээний чийдэн бүрхүүлтэй байх шаардлагатай. Ингэснээр шууд туслах хурц гэрлээс хамгаалах юм.
Хэрэв танай хоолны ширээ тасалгааны голд байрлаагүй бол тохилог аятай болгохын тулд хананаас гэрэлтүүлэхийг зөвлөе.
Босоо гэрэл нь диваны ойролцоо тасалгааны буланд байвал өөрийн үзэмжээрээ өрөөг ихээхэн тохижуулж өгнө.
Унтлагын өрөөнд байрлуулсан ширээ, гоо сайхны хэрэглэл байрлуулсан ширээ тус бүр өөрийн гэрэл болон гэрэлтүүлгийг шаарддаг.
Янз бүрийн зориулалт бүхий гэрлийг сонгож авахдаа гадаад үзэмжийн зохицоог тохируулсан байвал таны гэр үзэмж төгөлдөр, эрүүл ахуйн шаардлага хангасан тохилог байх болно.
/Хань/