logo
Ноён Бондгорын эхнэр хөл хүнд болжээ

Ноён Бондгорын эхнэр хөл хүнд болжээ

2012/12/28
Ноён Бондгор буюу Г. Амарбаярыг “Хүүхдийн дууны элч дуучин” гэдэг хөөрхөн нэрээр нь хүмүүс мэднэ. Тэрээр аав болох гээд хөл нь газар хүрэхгүй шахам яваа. Учир нь түүний эхнэр удахгүй амаржих гэнэ. Өвлийн хүйтнээс амжиж шинэ хүнээ өлгийдөн авах бэлтгэлээ ханган хүүхдийнхээ өлгий даавууг худалдан авсан байна. Үүнийг сонссон уран бүтээлч найзууд нь “Ноён Бондоокоо төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэгчээр яасан эрт бэлтгэлээ базааж байна. Түүний оронд эхнэртэй хэрэгтэй юмыг нь бэлтгэх хэрэгтэй шүү” хэмээн айлтгажээ. “Ноён Бондгор” эхнэрээ дөнгөж гурван сартай байхад нь “Би аав болох гэж байгаа” гэж хүмүүст зарлан баярт мэдээгээ найзууддаа дуулгаж яваа гэнэ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш