Урам зориг хүсэл тэмүүллээр дүүрэн угтах он айлчлан айсуй. Цасан өмсгөл ертөнцийг бүрхэж цан хүүрэг савсуулсан ч, шинэ жилийн баярыг сэтгэл догдлон хүлээн тэмдэглэдэг. Хүн бүхэнд сэтгэлд хоногшсон шинэ жилийн баярын сайхан дурсамж бий. Цаг хугацааны түүх хуучин оноо амжилт бүтээл. аз жаргалаар дүүрэн үдэж, шинэ оноо баяр баясал цалгиулан угтан авч байсан дурсгалт мөчүүдийнх нь сонирхолтой агшнуудаас сонирхуулна уу хэмээн УИХ-ын эрхэм гишүүдээс хүссэн юм.Бэл бэнчинтэй болж, зэрэг зиндаа дэвшсэн үеийнхээсээ илүү хүүхэд насныхаа шинэ жилийн баярыг хэзээ ч мартахааргүй үргэлж дурсан бодож явдаг тухайгаа тэд өгүүлсэн. Хууль, төсөв мөнгөний тухай л ихэвчлэн ярьдаг энэ хүмүүс хэрхэн хариулсаныг хүргэе. Xaрин нийтлэлээ Р.Раш гишүүний хэлснээр"Бэлгийн учир нь олзонд биш өлзийд нь байдаг юм хэмээн гарчигламаар санагдлаа.
Ч.УЛААН: ГАЛ ТҮЙМЭРТЭЙ ТЭМЦЭЖ, ШИНЭ ЖИЛ УГТАЖ БАЙЛАА
-Хүмүүс хуучин оноо үдэж; шинэ оноо угтахаар баяраа тэмдэглэж байсан 2003 оны арван хоёрдугаар сарын 31-нд, оны заагт би ажлаа хийж байсан юм. Тэр үед ОХУ-ын их өрийг барагдуулаад, албан ёсны бичиг баримт боловсруулсан их ажлын үе байлаа.Шөнө 10 цагийн үед юм уу даа бэлэн болж гарсан шийдвэрийг бариад "Улаанбаатар" зочид буудалд болж байсан ёолконд шууд очиж их өр тэглэгдэж, Монголын ард түмэн өргүй боллоо гэдгийг анх зарлаж байсан юм.Тэр шинэ жилийн баяр л мартагддаггүй юм даа. Тэгээд хамгийн чухал нууцаасаа хуваалцвал 1971 онд намайг есдүгээр ангид байхад болсон бас нэг шинэ жилийн баяр мартагдахааргүй болсон юм.Яг он солигдох 31-ний шөнө болсон явдал л даа.Ах эгч нар шинэ жил тэмдэглээд явчихсан тул би хүүхдүүдтэй нь гэртээ үлдэж,хоноход гэнэт гал түймэр гарч манай гэр шатаад.Хажуу хашааны айл цогтой үнсээ хамаагүй хийсгэснээс ойрхон байсан гэрүүдэд гал гарсан хэрэг.Шөнө3 цагийн үед манайх шатаж байгааг би мэдэж дүү нараа аварч, гэр орныхоо эд хогшлыг зөөжбаярлах нь байтугaй нэг шөнөжингөө аахилж уухилан яарч, сандарч гал түймэртэй тэмцэж өнгөрөөсөн.Үнэхээр мартагдахааргүй сэтгэлд хоногшсон явдал байгаа биз. Шинэ жил болгон өөрийн дурсгалтайЭнэ жилийн тухайд сарын 20нд нутгийн зөвлөл хийсэн ажлаа дүгнэж, ирэх оны зорилтоо тодорхойлж шинэ жилээ хийгээд байж байна. Шинэ жилээр оргилуун дарсгүй бол утгагүй юм шиг надад бодогддог. МӨН гадаад дотоодын түнш албан газар, найз нөхдөөс мэндчилгээ их ирж байна. Хатуу архийг нийтийн арга хэмжээнд хэрэглэхээ бараг больж дээ. Хэрэглээний соёл өндөр болсон тул шинэ жилээр байх шаардлагагүйидээ болж. Бэлгийн хувьд бүгд л надад сайхан сэтгэгдэл төрүүлдэг.Гэхдээ бэлгэнд ном авбал маш ихбаярладаг аа.
Ц.БАТБАЯР: ГАНЦ ЭМЭГТЭЙТЭЙ БАЯРЫГ АМЖИЛТТАЙ АМЬДРУУЛСАН
-Хотын дарга байхдаа урилга тоймгүй их авч байсан ч, амжуулж очих гээд ерөөсөө чаддаггүй байсан. Миний хамгийн дурсамжтай шинэ жилийн баяр цэрэгт байхад болж өнгөрсөн юм. Хилийн заставт цөөхөн хэдэн цэрэг л байдаг шүү дээ. Тэгээд бас анги маань ганцхан эмэгтэйтэй тул шинэ жилийн арга хэмжээг хийх гэж их инээдтэй юм болдог байжээ. Цэргүүдийн заримыг хүчээр эмэгтэй болгож, үнийг зохион байгуулах гэж сандарч байсан үе л их дурсгалтай, сайхан санагддаг.ганцхан эмэгтэйтэй шинэ жилийн баярыг амилуулах даалгаврыг маш амжилттай биелүүлж байсан шүү, би Тэр үед би заставын орлогч, улс төрийн орлогч дарга байсан болохоор Чи эмэгтэй бол, xapин чи эрэгтэй бол гээд нөгөө хэдэн цэрэгтээ зааж зааварлаж, дургүй байсан ч хүчээр эмэгтэй болгоод. Одоо бодоход инээд хүрээд байдаг юм. Би их олон дүүтэй хүн шүү дээ. Ёолкны тоглоом үнэтэй байсан. Бид хоорондоо уралдаан зарлаж цаасаар гурвалжин, дөрвөлжин янз бүрийн дүрс, тоглоом хийгээд гацуураа чимдэг байсан маань бас их гоё үе. Хүн олноор оролцсон, тансаг гэсэн ёолк гоё байдаггүй юм байна гэж боддог. Хүний амьдралын жижиг хэрнээ хамгийн сэтгэлд хоногшсон зүйл л гоё байдаг юм билээ. Тэгээд ер нь хүүхэд насны шинэ жил хамгийн гоё гэдэгтэй хүмүүс маргахгүй биз дээ.
Н.ЭНХБОЛД: ОН СОЛИГДОХ ГЭЖ БАЙХАД БИ ХҮҮХЭДТЭЙ БОЛОХ НЬ ГЭЖ ДОГДОЛЖ СУУЛАА
-Хүүхэд насны хамгийн гоё баяруудын нэг яах аргагүй мөн л дөө. Яагаад ч юм миний үеийн олонхүн ярьдаг нэг олддог алим, Maндарины үнэр epөөсөө санаанаас гардаггүй сайхан дурсамж байдаг юм. Миний хувьд ч гэсэн уутанд хийсэн хоёр алим, мандаринаа дурсах дуртай. Тэр үед одоогийнх шиг ийм гоё тоглоом чимэглэл байдаггүй тул том хүүхэд нь би байсан болохоор дүү нараа суулгачхаад цаас хайчилж янз бүрийн тоглоом чимэглэл хийж өөрсдөө учиргүй баясаж хөөрдөг байжээ. Хүүхэд насны шинэ жил л хамгийн гоё нь юм уу даа. Аав, ээж маань яаж олж ирдэг байсан юм, жинхэнэ гацуур авчирч чимдэг байсан. Арай л хулгай хийдэггүй байсан байх, Зардаг ч байсан л даа. Сүүлийн үеийн хамгийн дурсамжтай нь гэвэл 1987 оны арван хоёрдугаар сарын 31 дуусах дөхөж байхад манай эхнэр төрөх гэж өвдөөд 1988 оны нэгдүгээр сарын 1-нд манайх охинтой болсон юм.Он солигдох гэж байхад би хүүхэдтэй болох нь гэж догдолж суусан тэр мөч хамгийн аз жаргалтай үе байсан. Залуу ч байж дээ. Тэгээд дөнгөж он солигдмогц эхнэр төрж охинтой болж билээ. Тэр үед сэтгэл ямар гoё байсан гээч. Бүх юм өмнө цэлийж сайхан мэдрэмж төрж байсан шүү. Гэтэл манай охин багадаа гомдоллоно оо. Намайг яах гэж нэгдүгээр сарын 1-нд хамаг хүн ядарчихсан байдаг өдөр төрүүлсэн юм гэсэн маягтай зүйл ярьдаг л даа. Аав ээжид нь түүнээс илүү жаргалтай үе гэж юу байхав.
Су.БАТБОЛД: ӨВЛИЙН ХҮЙТЭНД ЁОЛК ҮЗЭЭД, ХӨЛ НҮЦГЭН ХҮҮХДЭЭ ТЭВРЭЭД ИРЖ БАЙСАН
-Би ээжийнхээ шинэ жилийн баярт оролцсон тухай ярья. Намайг төрөхөөс өмнө юм шиг байгаа юм. 1960-аад оны эхэн үе тул манай ах эгч нарын нэг байх. Ээж нэг эгчтэйгээ цуг сургуулийн ёолк үзэх гэж хүүхдээ үүрч яваад гутлыг нь хаячхаад ирсэн гэсэн. Тэгээд бөөн чихцэлдээн дунд арайхийж ёолк үзээд өвлийн хүйтэнд хөл нүцгэн хүүхдээ тэврээд ирж байсан билээ. Тэр үеийн сургуулийн шинэ жил гэдэг гайхалтай гоё зүйл байсан гэж ээж маань ярих дуртай.Тэр үеийн монголчууд тэгж л тэмдэглэдэг байсан гэнэ лээ.Үүнийг би сонирхолтой болохоор нь сэтгэлдээ сайн хадгалж авсан байгаа юм.Одоо бол сургуулийн ёолконд хүүхдээ авч очиж үзэх хүн байгаа болов уу.Миний хувьд аравдугаар ангидаа онц дүнтэй гардаг ганц хүү байлаа.Тэгээд өвгөн ааваас бэлэг авч өнгөрөөдөг байсан.Ер нь өвлийн өвгөнөөс авсан бэлэг л хамгийн гоё байж дээ.Цаасан уутанд хийчихсэн хоёр,гурван алим,мандарин чихэр өгдөг байсан юм.Түүнийгээ гэртээ авчирч олны хүртээл болгодог.Дараа нь 1990-ээд оны эхэн үед би төв аймгийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байхдаа шинэ жилийн комиссын даргаар томилогдоод ажилчдаа бэлтгүүлэх гэж зааланд оруулаад хаалгыг нь гаднаас нь түгжээд манаж сууж байгаад хүчээр бүжиглүүлж,дуулуулж арай гэж бэлтгэл хангаж байсан удаатай.Хоёр өдөр ёстой үзэлцэж гарсан даа.Бүр аргаа ядаад мод барьж байгаад гарах гэхээр нь цохиж оруулаад хүчээр нэг юм бэлтгүүлж байсан юм.Тэр жилийн шинэ жил өөрсдөө дуулж бүжиглэж дүр бүтээсэн болоод ч тэр үү хамгийн сайхан нь байлаа гэж манайхан хэлж байсан.
Д.БАЛДАН-ОЧИР: МУУ ЁР ЗӨГНӨЛӨӨ ГЭЭД ЧАНГА ГЭГЧ НЬ УЙЛСАН
-Миний амьдралын хамгийн дурсамж дүүрэн мөч хүүхэд нас байдаг Тэгээд бушуухан шинэ жил болж онц гарч падорак авах тухай боддог байлаа. Дандаа онц сурч байсан. Тэр үед бичгийн цагаан цаас хоёрыг нийлүүлээд бэлэгний уут хийдэг байлаа. Тэр дотор алим, мандарин байдаггүй ласточка юм уу, баавгайтай чихэр хоёр ширхэг, алтан түлхүүр нэртэй ирис 10, барбарис 10 ширхэг гээд 20 гаруй чихэр хичээлийн нэг хэрэгсэл заавал өгдөг байсан. Би урлагт мэдрэмжтэй хүүхэд байлаа. Дөрөвдүгээр ангидаа Манлайбаатар Дамдинсүрэнгийн дүрд тоглохоор боллоо. "Аймшигт зэвүүн цаг ирлээ шүү, авраарай Монгол түмэн. Уут уутаар улсаа худалдсан ноёдууд улс орноо зарж дуусах нь байна шүү" гээд л манжийн эсрэг цогтой тэмцэгчийг дуурайн жүжиглэх боллоо.Ингээд Манлайбаатар Дамдинсүрэнгийн дүр бэлэн болж,ээждээ хэллээ.Ээж маань хэвтэрт байсан юм зохиолын дүрд тоглож, болж байгаа би гээд л...Тэгээд энэ дүрийн хүн босоогоороо үхдэг, бас их зодуулдаг л даа гэсэн юм. Гэтэл ээж надад даалимбны өөдөс зүүж хувцас хийж өгч, монгол гутал өмсөж цахиур буу зүүсэн юм.Тэгтэл сүүлд нь манжид баригдаад шоронд орж босоогоороо нас бардаг гээд ээжид хэлсэн чинь шинэ жил гарах гэж байхад муу ёр зөгнөлөө гээд л чанга гэгч нь уйлаад унасан. Би үгэнд нь их ордог болохоор "Ээж уйлаад намайг энэ дүрд тоглуулахгүй гээд байна" гэж багшдаа хэлсэн чинь ангийнхныхаа хийсэн зүйлийг нураах гэлээ гээд бөөн юм болсон. Тэгээд хувцас хунараа амбаарт нуучихсан. Тэгсэн чинь манай ангийн багш манай сургуулийн захирлынд очиж уйлаад. манай ээж рүү очиж хэлье гэсэн. Тэгээд ээжид учирлаад Мундаг баатрын дүр бүтээж байгаа юм аа" гэсэн чинь ч зөвшөөрөөгүй. Тэгсэн багш намайг гэрт орхиод хаалга саваад гараад явчихсан. Гэтэл ээж сандраад дээлээ хурдан өмсөөд араас нь яв гэхээр нь орж билээ. Хүүхэд нас гэдэг тийм гэнэн цагаан өнгөтэй,өөдтэй байж дээ. Тэгж сэтгэлээсээ багт наадам хийж байсан маань гоё санагддаг юм.
Р.РАШ: ЁОТОН ХАМГИЙН ГОЁ БЭЛЭГ БАЙЛАА
-Шинэ жилийг 1925 оноос зөвхөн Улаанбаатарт тэмдэглэж эхэлсэн юм билээ. Их зохиолч Д.НацагдоржГерманд сурч байгаад тэр үеийн гэгээрсэн залуучууд Европын соёлыг түгээж ёолкны мод чимээд,өвлийн цагаан өвгөнтэй болгосон гэсэн. Шинэ жилийг би их сайхан баяр гэж боддог. Эхний ес дуусаагүйшахам байхад болж байгаа баяр юм даа. Ер нь сүүлийн үед байгууллагын хэмжээнд тэмдэглээд байна.Байгууллага хамт олон гэдэг чинь хүний хоёр дахь гэр. Энэ баяраа сайхан соёлтой тэмдэглэнэ гэдэгхөдөлмөрийн хамт олныг улам нягтруулах, төлөвшүүлэх, бүтээлч чанарыг нэмэгдүүлэх, ойр дотноболгодог юм. Би шинэ жилийн урилга зөндөө хүлээж авдаг ч тэр бүр очно гэж байхгүйшүү дээ. Төмөр замд байхдаа удирдах газрынхаа л ёолконд орно. Түүнээс биш байгууллагаболгоны ёолкоор шагайж явна гэвэл барахгүй. Өвлийн цагаан өвгөнөөс бэлэг авна гэдэг ньбэлгэ дэмбэрлийг нь бодсон хэрэг. Ер нь бэлэг авна гэдэг болгоё. Тэр нь олзондообиш өлзийд нь байгaa юм. Хүүхэд байхдаа зөндөө л бэлэг авч байлаа.Хөдөө сумынсургуульд ёотон бэлгэнд өгдөг байсан. Харин одоо ёолкыг иx нүсэр тэмдэглэжөрсөлдөөн маягийн болгочхож.