МУ-ын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа нар спортоор овоглосон залуу гэр бүл. Өнгөрсөн онд нийслэлийн “Спортлог шилдэг гэр бүл”-ээр шалгарч байсан тэд таван жил хамтран амьдрахдаа үрийн зулай үнэрлэж, хүүгээ АНУ-д төрүүлж, Ц.Ховор-Эрдэнэ хэмээх нэр хайрласан.Тэр ч бүү хэл гавьяат тамирчин Х.Цагаанбаатар 2012 оны Лондонгийн олимпид оролцож байхдаа хүүгийхээ хөлний тавхайг зүрхэн тус газраа шивүүлж, “гангарсан” юм.
Сүүлийн үед хэвлэл мэдээллээр тэднийг салж магадгүй хэмээн “шум” гараад байгаа ч хэдхэн хоногийн өмнө болсон “Дүнжингарав” худалдааны төвийн танилцуулгын үеэр хосууд бие биедээ анхаарал тавьж, инээж хөхөрч байсан юм. Олны нүдэн дээр хамтдаа харагдахдаа сайхан харагддаг шигээ амьдрал дээрээ ч үргэлж ийм л байгаасай.
Дэлгэрэнгүйг ЭНД-ээс...