logo
Хиллари Клинтон эмнэлэгт хэвтлээ

Хиллари Клинтон эмнэлэгт хэвтлээ

2013/01/02

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Нью-Йорк дахь эмнэлэгт яаралтай хэвтсэн байна. Эмч нар түүнд цусны бүлэгнэл үүссэн гэж оношилжээ.

Клинтоны туслахын хэлснээр эмч нар ойрын өдрүүдэд биеийн байдалд нь хяналт тавин ажиллах гэнэ. Арванхоёрдугаар сарын эхээр Хиллари Клинтон ухаан алдаж унасны улмаас, тархиа хөдөлгөсөн талаар манай сайт та бүхэнд мэдээлж байсан. Энэ нь цусны бүлэгнэл үүсэх гол шалтгаан болсон байж магадгүй хэмээн эмч нар үзэж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш