logo
Л.Балхжавын “хийсэн” хүүхдүүдийг Э.Гантулга “юу яаж”, П.Одгэрэл “төрүүлдэг”

Л.Балхжавын “хийсэн” хүүхдүүдийг Э.Гантулга “юу яаж”, П.Одгэрэл “төрүүлдэг”

2013/01/02
Шинэ оны шинэ өдрүүдийн сайхан өглөө бүрийг угтах азтай хүмүүс юм бид. Б.Арго багшийн буянаар “дэлхий сөнөөгүй” болохоор бид үхэн үхтлээ, үе удмаараа түүнд талархах юмуу хаашаа ч юм. Ямар ч байсан 2013 он гарлаа. Нэгэнт сөнөх байсан он нь улирч, шинэ жил ирсэн учраас хийж байснаа үргэлжлүүлж, шинийг эрхэлхийлж, шинэ хүн төрүүлж, цааш амьдарцгаах хэрэгтэй боллоо.
Шинэ жилийн баяраар айл бүхэн халуун ам бүлээрээ ширээ тойрон хуучин оноо үдэж, шинэ оноо угтаж, телевизийн өмнө уягддаг. Энэ удаад 60 гаруй сувгаас сонголт хийн баярын мишээл үзэх хувьтай жил байв. Харамсалтай нь сувгаа хэдэн арван удаа солиод энэ удаад амжилтыг эс олсон шинэ жил байв. Ихэнх нь хуучнаа давтаж, нэг киног суваг бүрээр гаргасан нь ёстой хэзээ хийсэн үйлийн үрийн шангаа хүртэж байгаа юм бол гэх бодол төрөв. UBS телевиз уг нь гайгүй үзүүштэй санагддаг ч энэ удаад онцгойроод байхаар үзүүлбэр бэлдсэнгүй. Тультраа хэлтэй хоёр охин орос монголоор тэнэсэн юм дагуу даа янз нь. Харин жил жилээс өргөжиж буй МУ-ын УГЗ Л.Балхжавын “Миний дуунууд 2012” тоглолтын бичлэг гарав. Олон шинэ уран бүтээл, бүтээлчээр баяжигдсан тус тоглолтыг уламжлал ёсоор Э.Гантулга, П.Одгэрэл нар хөтөлжээ. Тэд мөн тус телевизийн “Universe best songs” төслийг жил бүр хөтлөдөг юм. Тиймдээ ч тус төслөөс төрсөн шилдэг оролцогсдыг өөрсдийн төрүүлсэн хүүхэд хэмээн зарласан. Тэд “ээж аавууд өөр хүүхэд нэхэхээ түр азнаж байгаарай” гэж бас мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл хоёр хөтлөгч байгаагүй бол дөрвөн жилд 100 шилдэг оролцогч төрөхгүй байсан юм байх. Тэгэхээр Л.Балхжав гавьяат эх суурийг нь буюу хүүхэд хийх процессыг эхлүүлж, Э.Гантулга дундуур нь ихээхэн хичээн, заримдаа “дүл”ж хүртэл өгдөг байж таарах нь. Харин сүүлийн үйлдэл буюу төрөх үйл явцыг П.Одгэрэл хийдэг болж байх нь. Ийм сайхан гар сэтгэл нийлж хүүхэд хийж, төрүүлж сурсан баггийнханд амжилт хүсч, шинэ оны шинэ авьяастнуудаа амжилттай хийж төрүүлэхийг л хүсэхээс. Нэг иймэрхүү сонинтой шинэ оны үдэш үзэх харах юмаар тааруухан өнгөрлөө.  Дараа жил ирэх баяраар алаад өгнө гэж наадъя.
Ш.Булга www.shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш