Эрүүл мэндийн сайд Н.Удвал Клиникийн нэгдүгээр амаржих газарт, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа Нийслэлийн гуравдугаар амаржих газарт, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар Нийслэлийн хоёрдугаар амаржих газарт тус тус өөрийн биеэр очиж 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр мэндэлсэн үрсэд баяр хүргэв.
Сайд Н.Удвал эрүүл мэндийн салбар ч, эх Монгол орон ч шинэ төрж буй хүүхэд шиг халуун, дулаан, эрүүл саруул байна гэдэгт итгэж буйгаа хэлээд, эх, хүүхэд бүр эсэн мэнд амаржиж, Монголын үрс маш олон болтугай хэмээн ерөөлөө.
Дэд сайд Ж.Амарсанаа өдөр шөнөгүй ард түмнийхээ эрүүл энхийн төлөө ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарынхнаараа бахархаж явдгаа илэрхийлээд шинэ мэндэлсэн нярай хүүхдүүд, тэдний ээжүүдэд ЭМЯ болон эрүүл мэндийн салбарын ажилчдын өмнөөс эрүүл энхийг хүсэн ерөөсөн байна. Тэрбээр тус дүүргээс НИТХ-д сонгогдон ажиллаж байгаагаа дурдаад, Нийслэлийн хамгийн том, хамгийн их хүн амтай Баянзүрх дүүрэгт шинэ оны анхны өдөр ажиллаж байгаадаа баяртай буйгаа хэллээ.
Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар ангир уургаа амлаж буй үрсэд хамгийн сайн сайхан бүхнийг хүсээд ээждээ энэрэлтэй, аавдаа ачлалтай, эх орондоо тустай, хөдөлмөрч, хичээнгүй хүүхдүүд болохыг ерөөв.
Өнгөрсөн шөнийн байдлаар Клиникийн нэгдүгээр амаржих газарт 8 эх, Нийслэлийн хоёрдугаар амаржих газарт 18 эх, Нийслэлийн гуравдугаар амаржих газарт 18 эх, ЭХЭМҮТ-д 20 эх тус тус амаржсан бөгөөд эх, үрсийн бие эрүүл саруул, сайн байна.
Яамны удирдлагууд шинээр төрсөн үрсийг алгаа тосч угтан авсан жижүүрийн эмч нарт мөн гарын бэлэг өгөв.
2012 онд Клиникийн нэгдүгээр амаржих газарт 12007 эх, Нийслэлийн хоёрдугаар амаржих газарт 6313 эх, Нийслэлийн гуравдугаар амаржих газарт 4350 эх, ЭХЭМҮТ-д арван мянга гаруй эх тус бүр амаржсан байна.