logo
Эрүүл мэндийн сайд аймгуудын өвөлжилтийн байдалтай танилцлаа

Эрүүл мэндийн сайд аймгуудын өвөлжилтийн байдалтай танилцлаа

2013/01/03

Эрүүл мэндийн сайд Н.Удвал өвөлжилтийн байдал хүндэрсэн орон нутгийн эмнэлгүүдийн үйлчилгээний асуудлаар эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай өнөөдөр шуурхай видео хурал хийв.

Хурлын эхэнд Сайд аймгийн эрүүл мэндийн газрын удирдлагууд болон нийт ажилчдад шинэ оны мэнд дэвшүүлж, 2013 он их бүтээн байгуулалт, шинэчлэлийн он болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлээд 2012 оны 12 дугаар сарын 29-өөс 2013 оны 1 дүгээр сарын 1-ний өдрүүдэд гарсан эмнэлгийн тусламж үйлчилгээний мэдээг танилцууллаа. Үүнд: Төрсөн эх 635, нас барсан хүн 39, үзлэгт хамрагдсан хүн 9461, түргэн тусламжийн дуудлага 7756, бүртгэгдсэн осол гэмтэл 2038 байна.

ЭМЯ-нд Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын алба байгуулагдаж ТНБД-аар удирдуулан, шуурхай ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. Тиймээс цаашдаа тус штабынхантай холбогдож, гарч буй асуудлынхаа тооцоо судалгааг гарган ирүүлж байхыг Сайд захилаа.

ЭМЯ-н дахь ГХЭМУА-ны нарийн бичиг Ч.Баярмаа ус, цаг уур, орчны шинжилгээний төв, Онцгой Байдлын Ерөнхий Газраас өнөөдөр авсан мэдээгээр 12 аймгийн 48 суманд өвөлжилт хүндрээд байгаа, цасны зузаан 15-60 см, аймгуудын дийлэнх сумд цас ихтэй зам даваа хаагдсан байдалтай байгааг дуулгаад цаашид хүндрэх аймаг, сумдын тоо нэмэгдэж болзошгүй учир, бэлэн байдлаа хангах, эрүүл мэндийн эрсдлээс сэргийлэх, эрүүл мэндийн байгууллагын найдвартай ажиллагааг хангахад анхааран ажиллах хэрэгтэйг хэллээ.

Аймгуудын Эрүүл мэндийн газрын дарга нарын хэлж байгаагаар нэн тулгамдаж буй асуудал нь яаралтай тусламжийн автомашин, түүний тоног төхөөрөмж, сэлбэгийн дутагдал, шатахууны төлбөр аж. Түүнчлэн Дундговь аймгийн уурын зуухны нэг тогоо 12 дугаар сарын 31 орой хагарснаас дулаан алдаж, гэрээс нэмэлт халаалт авчирч халааж байгаа ба ажиллагаанд ортол наад зах нь 7 хоног болохыг сумын Засаг дарга албан ёсоор мэдэгдсэн байна.

Эрүүл мэндийн сайд цаг зуурын бэрхшээлийг эрүүл мэндийн салбар хэрхэн даван туулах талаар тодорхой зөвлөмжүүдийг албан даалгавраар аймгуудын ЭМГ-ын дарга нарт хүргүүлсний дагуу орон нутагт ойрын хугацаанд буюу нэгдүгээр сард төрөх эхчүүдийг суурин газарт шилжүүлжээ.

Өвөрхангай аймгийн Уянга, Хөвсгөл аймгийн Цагааан-Үүр, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумдад түргэн тусламжийн автомашиныг ЭМЯ-ны зүгээс олгохоор боллоо.

Өвөлжилтийн байдалтай холбогдуулан ЭМЯ-аас дараах арга хэмжээг авч байна.

-“Шуурхай арга хэмжээ авах тухайЭрүүл мэндийн сайдын албан даалгавар

-“Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албанаас хийх шуурхай ажлын төлөвлөгөө батлан хэрэгжилтийг хангуулж байна.

-ГХЭМУА -ны штабын, эрүүл мэндийн кластерийн хурлыг зохион байгуулав

-Өвөлжилт хүндрэлтэй байгаа аймгуудын эрүүл мэндийн газрын дарга нартай байнга холбоотой ажиллаж байна. /323002/

-2 удаа телеконференц зохион байгуулсан

-Яаралтай тусламжийн машин байхгүй сумдыг машинаар яаралтай хангах арга хэмжээг авах: Дундговь аймгийн цагаан дэлгэр, Эрдэнэдалай, Завханы Түдэвтэй, Хөвсгөлийн Цагаан үүр, Чандмань-өндөр, Баянзүрх сумд, Хэнтий, Бат ширээт сумдын түргэн тусламжийн машиныг улсын нөөцөөс олгуулах, өрхийн эмийн сангаар хангахад 336 сая төгрөг шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.

-Өвөлжилт хүндрэлтэй байгаа аймгуудын эрүүл мэндийн газрын дарга нартай байнга холбоотой ажиллаж байна.

-Өвөлжилт хүндрээд буй аймгуудаас мэдээ авч байна. ОУ-ын аргачлалаар яамнаас явуулсан асуумжийн дагуу аймгууд мэдээ ирүүлэх

Хуралд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар, ЭМЯ-ны холбогдох мэргэжилтнүүд болон телемедицин суурилуулсан аймгуудын /Архангай, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Ховд, Төв / Эрүүл мэндийн газрын удирдлагууд оролцлоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш