logo
Шинэ оны баярын амралтын өдрүүдэд орон нутгийн хэмжээнд онц хүнд гэмт хэрэг гараагүй байна

Шинэ оны баярын амралтын өдрүүдэд орон нутгийн хэмжээнд онц хүнд гэмт хэрэг гараагүй байна

2013/01/03
ЦЕГ-ын даргын тушаалаар цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид шинэ жилийн баярын өдрүүдэд албаны бэлэн байдалд шилжин ажиллав.

---Шинэ жилийн баярын өдрүүдэд иргэдийн амгалан тайван байдал, нийгмийн аюулгүй байдлыг хангах, улсын онц чухал объектын харуул хамгаалалтыг чангатгах, гэмт хэрэг, хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх арга хэмжээг авч нийслэл, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнийг нэмэгдүүлж, гудамж талбай, олон нийтийн арга хэмжээнд цагдаагийн эргүүлийг уртасгасан цагаар ажиллуулж, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүнийг нэмэгдэл хүчээр ажиллуулав

---2012 оны 12-р сарын 29-нөөс 2013 оны 01-р сарын 01-ний бүх нийтийн амралтын өдрүүдэд /4 хоног/ Нийслэл хотод архидан согтуурч хүний амь насыг санаатайгаар хохироосон гэмт хэрэг 3 /Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт/, осгосон байдалтай 2 хүн олдож эмнэлэгт хүргэгдэж, танхайрах гэмт хэрэг 32, дээрмийн гэмт хэрэг 8, хулгайн гэмт хэрэг 47 гарч, халаасны болон орон байрны хулгайн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байв.

---Энэ өдрүүдэд эрүүлжүүлэх байраар 693 хүн үйлчлүүлснээс 23 нь эмэгтэй хүн байжээ.

---Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 11 аж ахуй нэгж, байгууллага салют буудуулах зөвшөөрөл авч НЦГ, НОБГ-ын алба хаагчид болон мэргэжлийн байгууллагын мэргэжилтнүүдийг оролцуулан 2012 оны 12-р сарын 31-ний шөнө салют /пиротехник/-ийн хэрэгслийг 11 цэг газарт буудуулсан байна.

---Цагдаагийн байгууллагад 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар салют, пиротехникийн хэрэгсэлд гэмтсэн, хохирсон дуудлага, мэдээлэл ирээгүй байна.

---Цагдаагийн байгууллагаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад гэмт халдлагад өртөх, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх, гэмт халдлага, ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмжийг байнга өгч,мэдээлж ажиллав.

---Шинэ оны баярын амралтын өдрүүдэд орон нутгийн хэмжээнд онц хүнд гэмт хэрэг гараагүй байна.


АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш