Олон улсын иргэний нисэхийн байгууллага/ИКАО/-ын Зөвлөлийн 197 дахь удаагийн хуралдаанаас Ази, Номхон далайн бүсийн салбарыг БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо байгуулах шийдвэр гаргажээ. Энэхүү салбар оффисыг 2013 оны 2 дугаар улиралд багтаан нээн ажиллуулах бөгөөд Ази, Номхон далайн бүсийн хэмжээнд агаарын хөдөлгөөний удирдлагын үйлчилгээг дээшлүүлэхэд чиглэсэн агаарын зайн зохион байгуулалт, удирдлагыг сайжруулах асуудлаар тус бүс нутгийн гишүүн орнуудтай нягт уялдаатай ажиллах үндсэн зорилготой ажээ.