logo
Нүдний хөдөлгөөнөөр удирддаг “Gaze” нэртэй ухаалаг телевиз бүтээжээ

Нүдний хөдөлгөөнөөр удирддаг “Gaze” нэртэй ухаалаг телевиз бүтээжээ

2013/01/03
Хятадын “Haier” компани Шведийн “Tobii” компанитай хамтран нүдний хөдөлгөөнөөр удирдаж болдог “Gaze” нэртэй ухаалаг телевиз бүтээсэн байна. Тус компани уг телевизээ Германы нийслэл Берлин хотноо болсон “IFA” шоун дээр танилцуулжээ. Уг ухаалаг телевиз нь тусгай технологийн дагуу хэрэглэгч нүдний хөдөлгөөнөө ашиглан телевизийн дэлгэцний дээд, доод буланд байрлах функцуудыг удирдан, телевизийнхээ дууг тохируулан, сувгаа солих зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой гэнэ. Мөн нүдний харааны чиг, зайг өөрчлөх болон анивчих зэрэг үйлдлээр телевизийн дэлгэцийг томруулах, багасгах, зогсоох боломжтой юм байна.
Одоогоор энэхүү технологи нь туршилтын шатандаа явж байгаа бөгөөд үйлдвэрлэгчид энэхүү телевизийг нүдний шилтэй хүн удирдах боломжтой эсэхийг мөн туршиж байгаа гэнэ. Үүнээс гадна уг телевизийг хэрэглэгчдийн гарт хүргэхэд бага зэргийн хүндрэлтэй асуудлууд байгаа ч тэдгээр бэрхшээлүүдийг бүрэн шийдвэрлэх боломжтой ажээ. Одоогийн байдлаар зохион бүтээгчид гарын дохио, зангаа болон дуу хоолойгоор удирддаг телевизүүд бүтээгээд байгаа боловч тэдгээр телевизүүдийг  хэрэглэгчдийн гарт хүргэхэд хараахан бэлэн биш байгаа юм. Дашрамд сонирхуулахад Шведийн “Tobii” компани нь нүдний хөдөлгөөнөөр удирддаг компьютерийн дэлгэц болон удирдах самбар бүхий машин үйлдвэрлэжээ.

Сингапур улсыг тэнгэр баганадсан өндөр барилгуудтай гэдгээр нь онцлон ярьдаг. Тэгвэл тус улсын чинээлэг давхаргынханд зориулсан тансаг цамхагууд машинаа цахилгаан шатаар тээвэрлэж, өөрсдийн амьдардаг давхартаа байрлуулах боломжийг нээж өгчээ.

Үнэтэй, тансаг төмөр хөлгүүдээ хажуу өрөөндөө байгааг харж сэтгэл тайван амрахыг хүссэн хүмүүс 7.5 сая ам.доллараас дээш төлбөр төлөх хэрэгтэй гэнэ.

Төлбөрийн хэмжээ таны хэддүгээр давхарт амьдардгаас шалтгаалан нэмэгдэх ба нэг байр нь хоёр машин тавих гаражийн зайтай байх гэнэ.

Maspro компани өрөөнд байрлаж буй гэрийн тэжээмэл амьтан зэрэг хөдөлгөөнт обьектүүдийг ухаалаг утас болон компьютерийн дэлгэцээр шууд хянах боломжтой камер бүтээсэн байна. Уг камерын 110 хэмийн өргөн өнцөгийн линз нь аль нэг буланд байрлуулсан ч тухайн өрөөг бүхлээр нь хянах боломжийг олгож байна. Дүрслэлийн үзүүлэлт 1МП учир обьектийн хөдөлгөөнийг автоматаар дагаж, дижитал таталт (зүүм) хийснээр дэлгэцийн гол хэсэгт байрлуулах боломжтойгоороо адил төрлийн бусад камеруудаас давуутай юм.

Мөн хөдөлгөөн мэдрэх учир гэрийм тэжээмэл амьтадаас гадна өндөр настан, бага насны хүүхдийн хөдөлгөөнийг ч хянах боломжтой. Нэг өрөөнд хэд хэдэн хөдөлгөөнт обьект байрлаж байгаа тохиолдолд "солигдох горим"-ийг сонговол тодорхой хугацааны давтамжтайгаар нэг бүрээр ээлжлэн үзүүлнэ. Хянаж эхлэх, дуусгах үйлдэл камерийн дурангийн хаалтыг хааж, нээснээр хялбар хийгдэнэ. Хөдөлгөөнөөс гадна дуу чимээ, өрөөний температурын өөрчлөлтийг хянаж тус бүр 3 графикаар 24 цагийн мэдээллийг үзүүлэх боломжтой юм

Мөн аюул осолтой орчин, тусгайлан сонгосон байрлалын фото зургийг авч и-мэйлээр илгээнэ. Үүнээс гадна ганц бие өндөр настангуудыг хянаж, тэдний бие хөдлөхөө боливол, эсвэл 3 цаг гэх мэтээр тогтоосон хугацаанд ямар нэгэн хөдөлгөөн ажиглагдахгүй бол и-мэйлээр анхааруулага илгээх боломжтой. Мөн өөр өрөөнд байгаа эцэг эхчүүд бага насны хүүхдээ хянахад ашиглах боломжтой юм. Ирэх сараас худалдаалагдаж эхлэх энэ камер 300 доллараар үнэлэгдэж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш