2. “Хууль, тогтоолын төслүүд буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл:
- Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.БУРМАА танилцуулна.
3. “Улсын Их Хурлын даргын ажлын хэсгийн орон тоог батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төсөл:
- Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна.
4. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:
- Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Р.ГОНЧИГДОРЖ танилцуулна.
5. Бусад.
ЭЦСИЙН НАЙРУУЛГА СОНСОХ ХУУЛИУД:
1. Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай;
2. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай;
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай;
4. Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай;
5. Аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай;
6. Татварын ерөнхий хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулиуд.
15.00 цагаас:
Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: “Хаврын бүтээн байгуулалтын ажлын бэлтгэлийн талаар”.