Хувцаслалтын алтан дүрэм
2013/01/04
- Өөрийнхөө нөхцөл бололцооны хэрээр сайхан хувцасла. Чанартай хувцас эдэлгээтэй байдаг гэдгийг сана. Хувцас чинь бариагүй, томдоогүй, жижигдээгүй байх ёстой.
- Хувцас болгон зориулалттай гэдгийг сана. Чөлөөт цагаараа хувцсаа хольж болохгүй. Ууланд туфльтэй, гурван хослолтой хөл бөмбөг үздэггүйг сана.
- Өлгөдөг хувцсыг өлгөж нар тусахгүй газарт тавь. Жинсний дээр жинс, цамцны дээр цамц нэх мэт.
- Дор дор нь цэвэрлэж бай. Хир дагтаршнаар хувцас өнгөө алддаг.
- Ямар хувцсыг хэрхэн угаахаа бод. Зориулалтын шингэнээр угааж занш.
- Хувцасны өнгө загварыг хооронд нь тохируул. Сайхан харагдахыг хүсвэл 3-аас дээш өөр өнгийн хувцас бүү өмс.
- Гутлыг хувцастайгаа зохицуул. Жишээ нь: жинс, плать, брюк, гээд юун дээр ч өмссөн таардаг универсал гуталтай байхад хангалттай.
- Гутал урагдаж цоороогүй, бүтэн, цэвэрхэн байх.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.