logo
“Монгол поп-2” цомгийн хоёр дахь клип цацагдлаа

“Монгол поп-2” цомгийн хоёр дахь клип цацагдлаа

2013/01/05
Төрийн соёрхолт дуучин Д.Болдын удтал хүлээлгэсэн “Монгол поп-2” цомог худалдаанд гарсан. Тус цомгийг Hi-Fi CD shop-ийн салбаруудаар худалдаалж байгаа аж.  Оны өмнө тус цомгийн анхны “Үүлэн домог” клип үзэгч, фенүүдийнх нь хүртээл болсон даруйдаа UBS music сувгийн 2012 оны ШИЛДЭГ КЛИП шагналыг хүртсэн бол 2013 оны 1 сарын 4-нд хоёр дахь “Намрын тухай бодол” клип олны хүртээл боллоо. Тус клипийг Болдтой олон уран бүтээл дээр хамтран ажилласан V студи бүтээжээ.
Төрийн соёрхолт дуучин Болд одоогоор эх орондоо байхгүй байгаа бөгөөд ирэнгүүтээ цомгийн нээлт-хэвлэлийн бага хурал хийхээр төлөвлөсөн байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш