logo
Өөрийн хэв маягтай байх 10 алхам

Өөрийн хэв маягтай байх 10 алхам

2013/01/05
Бусдаас ялгаатай, өөрийн гэсэн хэв маягтай байх явдал залуу хүн бүрийн хүсэл. Тэгвэл Канадын идэр нас сэтгүүл танд ийн зөвлөж байна.

- Гоо сайханд өөрийнхөөрөө л ханд! Бусдад сайхан харагддаг гэдэгтээ ч юм уу, өөрийнхөө гадаад төрхөндөө итгэлтэй байвал л болох нь тэр.

- Арьс тань цэвэрхэн байх ёстой. Нүүрээ буцалгаж бэлтгэсэн хандны ууранд нь 12 минут байлга. Чийгтэй зөөлөн байлгахын тулд иймэрхүү аргыг хэрэглэж нүүрээ цэвэр байлгахыг хичээ. Харин дараа нь нүүрээ гоёж гоодох ажилдаа ороорой.

- Арьс тань хуурай бол ялангуяа хүйтний улиралд арьсаа чийгтэй байлгахад анхаар.

- Танд дөрвөлжин хумс таалагддаг уу? Ийм хэлбэр хумсыг бат бэх болгодог. Хумсны будгийн өнгө хурц ягаан байвал зохино.

- Таны биеийн үнэрийн тухай нэгэн бяцхан зөвлөмж өгье. Арьсаа байнга норгож байхын оронд хувцсанд хэдэн дусал үнэртэн шингээчих. Бие ариутгагч, үсний тос гэх мэт үнэртэнг битгий хольж хэрэглээрэй. Үнэртэн танартнаар гоодоход тань өөрийн үнэр арилах ёсгүй гэдгийг анхаараарай.

- Амархан ороогддог тул үсийг урагш нь самна. Ингэх нь ямарч эмэгтэйд зохимжтой харагддаг юм.

- Танд гэнэт огцом эргэлт хийж, өөрийн хэв маягийг өөрчилмөөр бодогдож байна уу? Тэгвэл үсээ богиносгож тайр. Ингэхийн тулд загвар үзүүлэх сэтгүүлээс өөрийн дуртай хэв маягийн сонгож аваад үсчинд оч.

- Ямар өнгийн хувцас, мөн ямар өнгөтэй уруулын будаг моод болоод байгааг анхаарч хэрэглээрэй.

- Хүйтний өдрүүд танд жин “хайрлана”. Жимстэй шөл уувал ямар вэ? Дуртай жимсээ халуун саванд хийж, амтат жүржийн шүүс бага зэрэг нэмээрэй.

- Цаг агаарын өөрчлөлт таны бодсон санасанд саад болж магад. Аэробикээр хичээллэж, булчингаа хөгжүүл.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш