Монголчууд 2000 жилийн тэртээгээс тэмдэглэж ирсэн үндэсний их баяр наадам болох Цагаан сар хаяанд ирж буй энэ өдрүүдэд УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс энэхүү баярыг өрх гэрт дарамтгүй, эдийн засгийн зардал чирэгдэл багатайгаар тэмдэглэж өнгөрүүлэх гарц хайж, тодорхой санаачилга гаргаж байгаагаа Төрийн ордны хуралдааны Г танхимд /2013.01.04/ болсон хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд сонордууллаа.
Монголын ард түмний үндэсний өв соёлыг тээж ирсэн энэ баярыг тэмдэглэх цаг хугацаа, арга хэлбэр түүхэн үйл явцыг даган байнга өөрчлөгдөж ирсэн бөгөөд сүүлийн 20-30 жил өндөр үнэтэй бэлэг сэлтээр өрсөлдөн зиндаархаж, гадаад руу чиглэсэн мөнгөний урсгал бий болгон, уламжлалт баярынхаа жинхэнэ утгыг алдагдуулж байгааг хязгаарлаж, эдийн засагт хэмнэлттэй, бэлэг дэмбэрэл, ерөөл агууламжийг нь дээдлэх байдлаар энгийн даруу тэмдэглэхийг эмэгтэй гишүүд уриалав.
Ард түмний баяр гэхээсээ айл гэр, ахмад буурлуудад ихээхэн дарамт болгон тэмдэглэж буй одоогийн хэлбэрийг өөрчлөхийн тулд гурван зүйл зорилт тавьж байгаагаа УИХ-ын гишүүн С.Одонтуяа дурдахдаа:
- Өнөөгийн даяаршлын эрин үед ахмадуудынхаа амрыг эрэн золгож, хотол олноороо цуглахдаа ахмадууд нь хүн бүрт бараа бүтээгдэхүүнээр гарын бэлэг тараах бус, ураг төрөл, зочин гийчиндээ идээ будаанаасаа хувь хишиг хүртээж, өрх бүлээрээ ургийн бичгээ хөтлөн баяжуулж, төрөл саднаа мэдэлцэх,
-2007 оны орчим хороо бүрт ургийн бичиг хөтлөх дэвтэр тараасан нь төдий л хүртээмжтэй ажил болж чадаагүй тул ургийн бичгийг ойлгомжтой хэлбэрээр хэрхэн хөтлөх талаар уралдаан зарлаж, ургийн бичиг хөтлөлтийн хялбаршуулсан жишиг загвар шалгаруулж, “Сар шинийн хувь, ургийн бичгийн аян” өрнүүлэх,
- Эртнээс нааш ирсэн зочноо идээ ундаанаараа дайлан гаргаж, түүгээрээ хувь хишиг хүртээж ирсэн уламжлалаа даган, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж хүнсний аюулгүй бүтээгдэхүүн, бэлгэдлийн чанартай соёлтой бэлэг барих замаар гадны бараа бүтээгдэхүүнээр бэлэг өгдөг зуршлаас татгалзаж, цагаан сарын хувь хишгийн загвар шалгаруулах уралдааныг үндэсний үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд нэгдүгээр сарын 5-13-ныг дуустал зарлаж байгаагаа онцоллоо.
Өрх гэрийн менежер нь эмэгтэйчүүд байдаг болохоор дээрх уриалгыг хэрэгжүүлэхэд Монголын 730-аад мянган өрх бүлийн ээж, эгч, эмэгтэйчүүд ихээхэн үүрэгтэй болохыг хэвлэлийн бага хуралд орлцсон Монголын эмэгтэйчүүдийн холбооны гүйцэтгэх захирал Ш.Ариунаа тэмдэглэн хэлж байв.
Улс орны олон зуун жилийн түүхэн үйл явцыг даган өөрчлөгдөж ирсэн энэ том баярын жинхэнэ утга, бэлгэ дэмбэрлийг нь дээдэлж, ач холбогдлыг нь өргөн, ахмадууддаа дарамтгүй, тэднийгээ баярлуулсан шиг баярлуулдаг ургийн баяр болгоход эрдэмтэн судлаачдын дуу хоолой ч чухал үүрэгтэй тул эмэгтэй гишүүд түүхч эрдэмтэдтэй зөвлөн хэлэлцэж, хамтран ажиллаж байгаа аж.