logo
БНАСАУ-ын нийслэлд болсон Ким Чен Уны бодлогыг дэмжих жагсаалд 100 мянган хүн цугларсан байна

БНАСАУ-ын нийслэлд болсон Ким Чен Уны бодлогыг дэмжих жагсаалд 100 мянган хүн цугларсан байна

2013/01/07
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ыны шинэ жилийг тохиолдуулан телевизээр хэлсэн үгийг дэмжих жагсаалд Пхеньян хотын 100 мянган оршин суугч бямба гаригт оролцсон байна. БНАСАУ-ын удирдагчийн хэлсэн үгийг ард түмэн болон арми “улс орондоо цэцэглэн хөгжиж байгаа социалист нийгмийг бүтээн байгуулах үйл хэргийн төлөө ерөнхий давшилтаа эхлэх” үүрэг даалгавар гэж үзэж байна гэж энэ цуглаан дээр Солонгосын Хөдөлмөрийн намын ТХ-ны нарийн бичгийн дарга Мун Кен Док мэдэгдсэн байна. Ким Чен Ыны хэлсэн үгийн хариу болгож “хөдөлмөрийн фронт дээр гайхамшгийг бүтээхийг” тэрээр түшмэдүүд, намын бүх гишүүд, Пхеньян хотын нийт оршин суугчидад уриалсан байна. Энэ жил тус улс БНАСАУ үндэслэн байгуулагдсны 65 жил, Эх орны их дайнд \1950-1953 оны Солонгосын дайн\ ялалт байгуулсны 60 жилийн ойг тус тус тэмдэглэх юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш