logo
2010 оноос хойш Бээжинд H1N1 томуугаар 3000 гаруй хүн амь насаа алджээ

2010 оноос хойш Бээжинд H1N1 томуугаар 3000 гаруй хүн амь насаа алджээ

2013/01/08
Хятадын нийслэлд 2010 оноос хойш анх удаа H1N1 томууноос болж амь алдсан хүнийг бүртгэсэн байна. Орон нутгийн ХМХ-үүдийн мэдээлснээр энэ томуунаас болж 22 настай эмэгтэй амиа алдсан байна. Мөн 65 настай эмэгтэй нас баржээ. Сүүлийн долоо хоногт бүх улс даяар болон Бээжин хотод хэт хүйтэрсэнтэй зэрэгцэн H1N1 томуу илэрсэн байна. Дэлхий дахин 2009 онд H1N1 томууны вирусын тахалтай учирсан билээ. Сүүлийн 3 жил ханиадны тахалаас болж 3000 гаруй хүн амь насаа алдсан гэж Бүх дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлсэн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш