Зүүн Хятадын тэнгис дэр Сенкаку буюу Дяоюйдао арлын усан ай савд хятадын хөлөг онгоцууд жижүүрлэж байна. БНХАУ-ын Тэнгис судлалын улсын удирдах газрын өнөөдөр тараасан албан ёсны мэдэгдэлд ингэж өгүүлсэн байна. 2012 оны 9-р сарын эхээр Япон улсын засгийн газар хувь хүмүүсээс хэдэн арал худалдан авсны дараа энэ ольтрог арлын эргэн тойрны асуудлаарх Токио, Бээжингийн харилцаа хурцадсан юм. Үүнээс үүдэн Хятад улс даяар японы эсрэг хөдөлгөөн өрнөсөн юм. Есдүгээр сарын дунд үеэс БНХАУ Дяоюйдао арал руу өөрийн хөлөг онгоцуудаа байнга илгээж тэр болгонд нь Токио Бээжинд албан ёсны эсэргүүцэл илэрхийлсээр байгаа юм.