logo
Төмөр замын бетон дэрний хэрэгцээг  Монголчууд  өөрсдөө хангана

Төмөр замын бетон дэрний хэрэгцээг Монголчууд өөрсдөө хангана

2013/01/09
Монголын Төмөр Зам ТӨХК-ийн захирал М.Энхсайхан Сэлэнгэ аймагт байрлах УБТЗ-ын "Төмөр бетон дэрний үйлдвэр"-тэй танилцлаа. Тус үйлдвэр нь жилд 70 км  замын 150 мянган бетон дэр үйлдвэрлэх хүчин чадалтай.  "Үйлдвэр, технологийн төмөр зам" төслийн хүрээнд Монгол улс дотооддоо томоохон бетон дэрний үйлдвэртэй болох агаад шинэ бетон дэрний үйлдвэр байгуулсанаар төмөр замын бетон дэрнээс гадна төрөл бүрийн барилгын бетон бүтэц үйлдвэрлэх боломжтой болно.
Шинээр баригдах төмөр замын төсөлд одоо байгаа УБТЗ-ын үйлдвэрээс 2-3 дахин илүү хүчин чадалтай бетон дэр, бетон бүтцийн үйлдвэр шаардлагатай болох юм. Мөн төмөр замын бүтээн байгуулалтын өртөгийн үлэмж хэмжээг эзэлдэг дэрний бэхэлгээг сонгохдоо хямд, ашиглалтын зардал бага, орчин үеийн технологиор бүтээгдсэн байх нь чухлыг тус үйлдвэрийн ерөний инженер Ч.Түмэнбаяр онцоллоо.
Түүнчлэн уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх төмөр замын цариг далайд гарцтай орны төмөр замын царигаас өөр байх нь ачих буулгах, сэлгэх зэрэг нэмэлт ажил шаарддаг, бүтээгдэхүүний өөрийн өртөгийг нэмэгдүүлж олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг бууруулдаг тухай тус үйлдвэрийн дарга Ү.Чинсүх зөвлөлөө.

Дүрс бичлэг:

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш