logo
Эрүүл мэндийн сайд Н.Удвал СЭМҮТ-д ажиллаа

Эрүүл мэндийн сайд Н.Удвал СЭМҮТ-д ажиллаа

2013/01/10

Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд ажиллаа. Уулзалтын эхэнд тус төвийн захирал Л.Эрдэнэбаяр, дэд захирал Л.Насанцэнгэл нар төвийн үйл ажиллагааг танилцуулсан байна.

Тус төв ахлах, тэргүүлэх, зөвлөх зэргийн 70 эмчтэй, 110 сувилагч, 220 асрагч, 70 гаруй ажилтантай бөгөөд эмч нарын насжилтын хувьд залуужсан гэдгийг тус төвийн захиргааны зөвлөлийн гишүүд хэлж байлаа.

Эрүүл мэндийн сайд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоох хөдөлмөрийн магадлан комиссын хурлын явцтай танилцаж, групп сунгуулахаар ирсэн иргэдийн санал хүсэлтийг сонссон байна. Сайд СЭМҮТ-ийн эмч ажилчидтай уулзаж сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн шинэчлэн батлагдсан талаар дурдаад, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хүртээмжийг сайжруулах, харьцаа хандлагаа өөрчлөх, ёс зүйтэй, ажилдаа хариуцлагатай хандах, эмнэлгийн ажилтан бүхэн сэтгэл зүрх гарган ажиллахыг захиж эрүүл мэндийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж нэг ч хүн хохирох ёсгүйг онцлон хэллээ.

Түүнчлэн эмч нар саналаа хэлсэн юм. Тухайлбал, сүүлийн үед хүүхдийн эрүүл мэндийн асуудал их чухал болсон тул зөвхөн ЭМЯ төдийгүй Хууль зүйн яам, БШУЯ-тай хамтран ажиллах. Сэтгэцийн эмгэгтэй хүнд хэлбэрийн өвчтөнүүд нялх хүүхэд шиг болдог, асаргаа сувилал их шаарддаг тул ихээхэн анхаарч ажилладаг, цаашид ч хариуцлага өндөртэй ажиллана. Эрүүл мэндийн сайдын албан даалгавартай танилцаж, хэрэгжүүлэн ажиллаж байна. сэтгэцийн эрүүл мэндийн талаар дунд сургуулийн сурагчдын сургалтын хөтөлбөрт нь оруулах зэрэг байв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш