УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013-01-10/ нэгдсэн хуралдаанд УИХ-ын дарга З.Энхболд гишүүдэд хандаж зарын чанартай мэдээллийг дуулгасан юм .
Тэрээр, “Өнөөдөр 1 дүгээр сарын 10-ны өдөр. Ирэх 4 жилийн хөрөнгө оруулалтын саналаа бэлтгэж өгөх гишүүдийн сүүлчийн өдөр байгаа. УИХ-ын гишүүдэд өнгөрсөн оны 10 дугаар сарын дундуур томилолт өгч 7 хоног хөдөө орон нутагт ажиллуулсан. Гэтэл гишүүдийн зүгээс Эдийн засгийн хөгжлийн яаманд саналаа ирүүлэх асуудал удаашралтай байна. Иймд бүх гишүүд, намын бүлгүүд бичгээ түргэн өгөх хэрэгтэй. Цагаан сараас өмнө бид 4 жилийн хөрөнгө оруулалтын жагсаалт, бодлогыг батлах үүрэгтэй байгаа шүү ” гэдгийг анхаарууллаа.