Тус байгууллагын төлөөлөгч ноён Эдвард Плайстед МИАТ компанийг 3 одтой зэрэглэлийн гэрчилгээ эзэмшигч болсныг зарлахдаа “Агаарын тээврийн энэ компанийн стандарт байнга сайжирч, одоо гурван одтой тээвэрлэгчийн түвшинд хүрснийг
хүлээн зөвшөөрөхдөө бид таатай байна. “МИАТ” компанид хийсэн аудитын шинжилгээгээр өмнө нь өндөр амжилт гаргахад саад болж байсан хуучирсан бүтээгдэхүүнийг халж, ажилтнуудын үйлчилгээ үзүүлэх талд үнэнхүү сайн болсныг сүүлийн аудитын дүн шинжилгээгээр олж харсан.
Тус агаарын тээвэрлэгч компанийн үйл ажиллагаанд Улаанбаатар дахь хуучин загварын нисэх онгоцны буудал, тоног төхөөрөмж сөргөөр нөлөөлдөг бөгөөд ирээдүйд энэ талбарт ч ахиц дэвшил гарна гэдэгт итгэж байна” гэжээ. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Skytrax-н агаарын тээврийн Одны зэрэглэлийн хөтөлбөрт дэлхий дээрх бүхий л төрөл, хэмжээний агаарын тээвэрлэгчид хамрагддаг бөгөөд үйлчлүүлэгчдийн үнэлэмжээр бус мэргэжлийн үнэлгээгээр нислэгийн үеийн болон нисэх буудлын орчинг хамруулан бүтээгдэхүүн, үйлчилгээний стандартад 800 гаруй үзүүлэлтээр нарийвчилсан чанарын шинжилгээ хийж зэрэглэлийг тогтоодог байна. Агаарын тээвэрлэгчдийн нийт таван одны зэрэглэл байдгаас 5 одтой тээвэрлэгч 6, 4 одтой 34, 3 одтой 115, 2 одтой 28 тээвэрлэгч байна. 2013 онд агаарын 36 тээвэрлэгч зэрэглэлийн батламж авахаар ханджээ.