logo
Эрүүл мэндийн сайд Н.Удвал орон нутагт ажиллаа

Эрүүл мэндийн сайд Н.Удвал орон нутагт ажиллаа

2013/01/12

Эрүүл мэндийн сайд Н.Удвал Төв аймгийн Эрдэнэ сум, Багануур дүүрэг, Хэнтий аймгийн Жаргалтхаан сум, Хэнтий аймгийн Өндөрхаан хотод тус тус ажиллаж, эмч, ажилчидтай эмнэлгийн эрсдэл, алдаа доголдлын талаар санал бодлоо солилцохын зэрэгцээ Эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай нь танилцсан байна. Уулзалтын эхэнд Сайд Шинэчлэлийн Засгийн газраас авч хэрэгжүүлж буй “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөр эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал болон бусад бодлого шийдвэрийн талаар, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар танилцуулав.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш