logo
Гараа нүүрнээсээ дутуугүй арчлах ёстой

Гараа нүүрнээсээ дутуугүй арчлах ёстой

2011/07/25
Гараар хүний эрүүл мэнд, зан чанар, ажил мэргэжил гээд олон зүйлийг хэлэх боломжтой. Хүмүүс гараараа мэргэжлийн төдийгүй гэрийн олон ажил хийдэг. Угаалгын нунтаг, химийн бодис, багаж хэрэгсэлтэй хамгаалалтгүй харьцахад арьс цочрох, шалбарах, түлэгдэж хорсох нь бий. Иймд гарыг гэмтлээс хамгаалахын тулд ахуйн резинэн бээлий маш чухал үүрэгтэй.

Нэг: Угаалга хийх ногоо цэвэрлэх гэх мэтийн ажилд бээлий өмсөх нь хэв алдагдуулахгүй байх, гаднах сөрөг нөлөөллөөс хамгаалахад тустай.

Хоёр: Бээлий өмсөхийн өмнө гараа тосолж болно. Тэгвэл гар улам зөөлөн болно. Ажлаа дуусгасны дараа бээлийгээ авч хатаах хэрэгтэй. Хуурай газар хадгална.

Гурав: Ус хэрэглэхтэй холбоогүй ажлыг даавуун бээлий хийж гүйцэтгэж болно.

Дөрөв: Удаан хугацаанд резинэн бээлийтэй ажиллахад гар хөлрөх тал байдаг тул завсарлага авч тайлж байгаарай. Бээлийгээ тайлсны дараа гараа бүлээн усаар угааж хатаагаад тос түрхээрэй.

Тав: Гарыг нар салхи, ахуйн хэрэглээний бодисоос хамгаалахын тулд глицерин агуулсан гарын тос хэрэглээрэй. Энэ нь арьсанд хамгаалах хальсыг бий болгодог.

Зургаа: Хэрэв арьс хуурайших, хагарсан бол гараа бүлээн усанд угаагаад халаасан ургамлын тосонд дэвтсэн сальфетикээр ороож цаасан даавуун бээлий (гол нь синтетик бус) өмсгөнө. Хагас цагийн дараа ороолтоо тайлж, тосны үлдэгдлийг арьсандаа шингээнэ. Гараа усаар угаах хэрэггүй.

Долоо: Хамба шарилжны ханд, төмс чанасан ус нь гарын арьсыг гайхамшигтай зөөлрүүлдэг.

Найм: Өргөст хэмхийн шүүсээр гараа арчвал зөөлөрнө. Бий болсон халуун ханданд (хамба шарилж, далдуу цэцэг гэх мэт) гараа 10-15 мин дүрээд, дараа нь цаасан сальфетик эсвэл даавуун алчуураар хатаасны дараа арьсанд тослог, тэжээлийн крем түрхэнэ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш