logo
Улсын сайн малчин, тэргүүний тариаланчид тодорлоо

Улсын сайн малчин, тэргүүний тариаланчид тодорлоо

2013/01/14

Жил бүрийн Сар шинийн баярын өмнө улсын сайн малчин, тэргүүний тариаланч, тариаланч хамт олныг Засгийн газар шалгаруулдаг уламжлалтай. Шилдгүүдийн нэрс өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тодорлоо. Улсын сайн малчин, тэргүүний тариаланчдыг энэ сарын 24-25-нд Улаанбаатар хотноо урьж, шагналыг нь гардуулах юм байна. Улсын сайн малчин, Улсын тэргүүний фермер, Улсын тэргүүний малчдын бүлэг, Улсын тэргүүний тариаланч, Улсын тэргүүний тариаланч хамт олноор дараах хувь хүн, хамт олон шалгарчээ. 

Улсын сайн малчин 

-Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн малчин Очирын Ванданцэрэн, Эрдэнэбулган сумын 6 дугаар багийн малчин Банзадын Пүрэвжав; 

-Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 6 дугаар багийн малчин Баймухаметын Талгат, Алтанцөгц сумын Хаш багийн малчин Жумагажын Аманбек; 

-Баянхонгор аймгийн Баянлиг сумын Баян-Аараг багийн малчин Цагаанхүүхэний Бавуудорж, Галуут сумын Үнэгт багийн малчин Лувсан-Ёндонгийн Баатарцогт, Жаргалант сумын Өлзийт-Өндөр багийн малчин Уухааны Мэндбаяр; 

-Булган аймгийн Дашинчилэн сумын 3 дугаар багийн малчин Доржийн Лавмэдэх, Могод сумын Жаргалант багийн малчин Нямын Чулуунбаатар, Сайхан сумын Сайхан-Овоо багийн малчин Шагдарын Дамдинсүрэн; 

-Говь-Алтай аймгийн Дарив сумын Хужирт багийн малчин Сэр-Одын Дүйнцэнсүрэн, Тонхил сумын Алтайн-Оргил багийн малчин Самдангийн Даваажав; 

-Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн малчин Жалцавын Хүрэлбаатар; 

-Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Аманшанд багийн малчин Дэрэмийн Бадгар, Сайхандулаан сумын 3 дугаар багийн малчин Доржийн Чулуунбат; 

-Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн малчин Хийрэвийн Басан; 

-Дорнод аймгийн Баяндун сумын 1 дүгээр багийн малчин Балжиннямын Балдорж; 

-Дундговь аймгийн Сайнцагаан сумын Тэвш багийн малчин Үржингийн Чимид-Очир, Адаацаг сумын 4 дүгээр багийн малчин Галягийн Бүдсүрэн; 

-Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Багануур багийн малчин Балданноровын Энх-Амгалан, Ургамал сумын Баян-Улаан багийн малчин Банзрагчийн Шагдаржав, Сантмаргац сумын Баян-Улаан багийн малчин Жорхооны Чойжилжав; 

-Орхон аймгийн Баян-Өндөр сумын Малчин багийн малчин Даваажавын Бат-Очир; 

-Өвөрхангай аймгийн Бүрд сумын 1 дүгээр багийн малчин Лувсанчүлтэмийн Цэдэнбалжир, Бүрд сумын 3 дугаар багийн малчин Гомбожавын Золжаргал, Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн малчин Найгалын Төмөрбат; 

-Өмнөговь аймгийн Булган сумын Дал багийн малчин Чисрэнгийн Одбаяр; 

-Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 1 дүгээр багийн малчин Сумъяагийн Хүрэл-Эрдэнэ, Асгат сумын Өлзийт багийн малчин Цэрэндоржийн Буджав, Халзан сумын 3 дугаар багийн малчин Жамбын Мөнхсүрэн; 

-Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн малчин Лхамаахүүгийн Батням; 

-Төв аймгийн Цээл сумын 4 дүгээр багийн малчин Ням-Осорын Мөнхтөр, Баяндэлгэр сумын Байдлаг багийн малчин Санжаажавын Зул, Сэргэлэн сумын Хөшиг багийн малчин Жамъяандоржийн Монхор; 

-Увс аймгийн Хяргас сумын Бугат багийн малчин Цээсүрэнгийн Цэндээ, Тэс сумын 1 дүгээр багийн малчин Гомбожавын Дорж, Зүүнговь сумын Өгөөмөр багийн малчин Тогоонямын Төгсжаргал; 

-Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн малчин Дэжидийн Дашням, Дуут сумын Хөхбэлчир багийн малчин Бямбажавын Амгаланбаяр, Зэрэг сумын Бураа багийн малчин Довдонгийн Сүхбат; 

-Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 1 дүгээр багийн малчин Санжжавын Давааням, Шинэ-Идэр сумын 2 дугаар багийн малчин Лааганы Шаравдорж, Баянзүрх сумын Эмт багийн малчин Пүрэвжавын Мягмаржав; 

-Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр багийн малчин Юмжавын Чулуун, Жаргалтхаан сумын Баянцогт багийн малчин Намжилдоржийн Баатардагва 

2. Улсын тэргүүний фермер 

 Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны фермер Пүрэвсүрэнгийн Сосор 

3.Улсын тэрүүний малчдын бүлэг 

Төв аймгийн Аргалант сумын 2дугаар багийн “Бяцхан” малчдын бүлгийг “Улсын тэргүүний малчдын бүлэг” 

4. Улсын тэрүүний тариаланч хамт олон 

 -Баян-Өлгий аймгийн Сагсай сумын “Көкөнис” хоршоо; 

- Булган аймгийн Сэлэнгэ сумын “ИНТОСЭ” ХХК; 

- Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Ургац хүдэр” ХХК; 

- Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Сэлэнгэ тариа” ХХК; 

- Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Бооцын тариа” ХХК; 

- Сэлэнгэ аймгийн Сант сумын “Монгол газар шим” ХХК; 

- Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “Суварган тамир” ХХК; 

- Төв аймгийн Жаргалант сумын “Хад хөшиг” ХХК; 

- Төв аймгийн Сүмбэр сумын “Таван-Эрдэнэ групп” ХХК; 

-Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Өндөрхаан” ХК 

5.  Улсын тэргүүний тариаланч  

  -Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Од-КР” хоршооны агрономич   Самдангийн Янжинлхам; 

- Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын ногоочин Битикийн Музикан; 

- Булган аймгийн Сэлэнгэ сумын ногоочин Баасанжавын Бадрах; 

- Говь-Алтай аймгийн Шарга сумын ногоочин Долгорын Цогт-Очир; 

- Дархан-Уул аймгийн Орхон сумын ногоочин Шоохорын Банди;  

- Дархан-Уул аймгийн Орхон сумын ногоочин Доржнамжилын Доржбат; 

- Дорнод аймгийн Баяндун сумын ногоочин Аюушийн Өлзийсайхан; 

-Орхон аймгийн Жаргалант сумын “Бүтлийн Ундарга” ХХК-ийн механикжуулагч Доржготовын Хуяг; 

- Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын ногоочин Даваадагвын Батзориг; 

-Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Баяндулаан-Уул” ХХК-ийн механикжуулагч Нямжавын Хишигсүрэн; 

- Төв аймгийн Борнуур сумын ногоочин Дайдангийн Очирхүү; 

-Төв аймгийн Жаргалант сумын механикжуулагч Лхагвацэрэнгийн Бүрэнхишиг; 

-Төв аймгийн Жаргалант сумын ногоочин Жамъянхорлоогийн Баатарсүрэн; 

- Увс аймгийн Тариалан сумын ногоочин Өнөрбаянгийн Агваандорж; 

-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ногоочин Лхаажавын Сарантуяа; 

-Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ногоочин Пүрэвсэлэнгийн Баярмагнай; 

-Ховд аймгийн Ховд сумын ногоочин Бурылбайн Адилхан; 

-Ховд аймгийн Жаргалант сумын ногоочин Шудаханы Илкен нарыг тус тус шалгарууллаа. 

”Улсын сайн малчин”, “Улсын тэргүүний фермер”, “Улсын тэргүүний малчдын бүлэг”, “Улсын тэргүүний тариаланч”, “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор шалгарсан малчид, тариаланчид, иргэнийг орон нутгаас нийслэл хотод ирэх, буцах унааны болон хотод байрлуулахад шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш